Дорнод аймгийн жолоочоос COVID-19 илрээгүй | News.MN

Дорнод аймгийн жолоочоос COVID-19 илрээгүй

Дорнод аймгийн жолоочоос COVID-19 илрээгүй

Дорнод аймгийн жолоочоос COVID-19 илрээгүй

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн “Б” энэ сарын 3-ны өдөр СOVID-19 халдварын шинж тэмдэг болох халуурч, хоолой нь өвдсөн дуудлага өгсний дагуу аймгаас мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, тандалт хийн, хяналтад доор тээвэрлэн БОЭТ-ийн Халдвартын тасагт авчирч, тусгаарласан.

Сэжигтэй тохиолдол гэж тусгаарлагдсан иргэн Б болон түүний ойрын хавьталд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг буюу COVID-19 илрээгүй гэдгийг Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

Иргэн “Б” өвчний түүхийн асуумжид хоолой нь өвдөмтгий, хоёр хоногийн өмнө халууцан хүйтэн ус уусан тухайгаа хэлсэн байна. Гэвч тухайн иргэн хилээр нэвтэрч, тээвэрлэлт хийсэн учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэжигтэй тохиолдол буюу COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэн нарийн шинжилгээ хийжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-05 202.9.46.157

ёо ёо сэтгэл амарлаа хяналтаа шангатгаж,баар цэнгээний газруудаа хаагаачээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж