АНУ, БНХАУ-ын худалдааны дайн сэргэж болзошгүй | News.MN

АНУ, БНХАУ-ын худалдааны дайн сэргэж болзошгүй

АНУ, БНХАУ-ын худалдааны дайн сэргэж болзошгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Fox News телевизийн эфирээр БНХАУ-ын зүгээс Covid-19 цар тахлын тухай мэдээллийг дэлхий нийтэд цаг тухай бүрт нь өгөөгүй гэх шалтгаанаар тус улсын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах боломжтой хэмээн ярьжээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ "Татвар бол бидний хэлэлцээ хийхээр бүтээсэн хамгийн хүчирхэг хэрэгслүүдийн наад зах нь юм" гэжээ.

Түүний энэхүү мэдээлэлд дэлхийн хөрөнгө оруулагчид тийм ч тааламжтай бус хандаж байгаа бололтой. Учир нь, Covid-19 цар тахлын нөлөөгөөр дэлхийн хөрөнгийн зах зээл дээр газрын тосны үнэ унаж байгаатай холбоотой үнэт цаасны үнэ суларч байгаагийн хажуугаар АНУ болон БНХАУ-ын худалдааны дайн сэргэвэл дэлхийн эдийн засагт асар том хүнд цохилт болно гэж шинжээчид таамаглаж байна.

Сануулахад, АНУ болон БНХАУ-ын хооронд 2018 онд худалдааны маргаан үүсч эхэлсэн. Тухайн үед Вашингтон Бээжинг тус улсын технологийг хууль бусаар олж авсанд буруутгаж Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татвараа нэмэгдүүлсэн. Энэхүү үйлдэлд нь Бээжин дургүйцэж, адилхан хариу барьсан юм.

Дэлхийн эдийн засагт том байр суурийг эзэлдэг хоёр улсын худалдааны маргаан 2019 онд хурцдаж, татвар шинээр ногдуулах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд АНУ-ын технологийн компани Huawei-тай хамтын ажиллагаагаа зогсоосон билээ. Улмаар хоёр улс наймдугаар сард тарифын хэлэлцээнд зөвшилцөлд хүрч чадаагүй юм. Худалдааны маргаан өдөр ирэх бүр улам хурцдаж, талууд есдүгээр сард тодорхой хэмжээгээр харилцан хязгаарлалтуудыг хийж эхлэв. Үүний дараагаар хоёр тал зөвшилцлийн ширээний ард сууж, харилцан ойлголцож, 2020 оны нэгдүгээр сарын 15-нд худалдааны хэлэлцээний эхний үе шат амжилттай болж, санамж бичигт гарын үсэг зурцгаасан юм.

Ийнхүү АНУ болон БНХАУ-ын худалдааны маргааны төгсгөлийн дараахан дэлхийн эдийн засаг Covid-19-ийн цар тахалтай нүүр тулсан билээ.

Олон улсын валютын сангийн дүгнэлтээр, 2020 онд covid-19-ийн цар тахлын дэгдэлттэй холбоотой тогтоосон хөл хорионы улмаас Дэлхийн ДНБ гурван хувиар буурна гэж үзжээ. Хэрвээ худалдааны дайн сэргэвэл дэлхийн эдийн засгийн алдагдал одоогийн таамаглалаас ч өндөр байхыг үгүйсгэхгүй байна. Тодруулбал, дэлхийн ДНБ 3.5-5 хувиар буурахаас гадна цар тахлын дараа эдийн засаг сэргэхэд нэлээн урт хугацаа шаардагдана гэж үзэж байна.  Мөн худалдааны маргаан дэлхийн худалдааны харилцаа холбоог таслаад зогсохгүй ажилгүйдлийг нэмэгдүүлж, түүхий эдийн үнийг унагах аюултай гэж таамаглаж байна.

БНХАУ-д татвар ногдуулах боломжтой талаар дурдсан Дональд Трампын мэдэгдэл нь 2020 оны арваннэгдүгээр сард товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйтай холбоотой гэж тайлбарлах судлаачид ч байна. АНУ-д ажилгүйдэл дээд түвшиндээ хүрсэн энэ үед Цагаан ордны тэргүүн БНХАУ-ыг буруутгаж, өөрийн улс төрийн чансаагаа бэхжүүлэхийг оролдож байх магадлалтай ажээ.

Хэдийгээр хөрөнгө оруулагчид цар тахлын сөрөг нөлөөний хажуугаар худалдааны дайн сэргэх вий гэсэн айдастай байгаа бол мэргэжилтнүүд худалдааны дайны хоёрдугаар үе шат бодитоор эхэлнэ гэсэн хүлээлтгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар худалдааны маргаан сэргэвэл эн тэргүүнд АНУ-д өөрт нь цохилт болно, улмаар сонгуулийн өмнө Трампын чансаа суларна гэж харж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ, Хятад улс нь одоогоор АНУ-ын Засгийн газрын өрийн хамгийн том эзэмшигчдийн нэг. Хэрвээ АНУ хятадын бараа бүтээгдэхүүн татвар ногдуулж эхэлбэл БНХАУ АНУ-ын Засгийн газрын бондын хөрөнгө оруулалтыг эрс багасгаж, ам.долларын ханшийг сулруулж болзошгүй хэмээн шинжээчид таамаглажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-05 178.165.128.26

Ydargatain2 shvv saini hajuugaar dajin gj. Zovlon vzeed hvn uhaajdag bol ene hvmvvs ulam buruudaj bh chin

Avatar

Зочин 2020-05-05 66.181.184.202

Энэ хүний энэ мэтчилэн юм ярих нь зүгээр л дэмиирэл биш. Улс төр ялангуяа эдийн засгийн том тоглолт гэж харж байна. Короно19 АНУ д ид байх өнөө үед хөрөнгийн зах зээл нь бүгд унасан эсрэгээрээ Хятадын хөрөнгийн зах зээл эдийн засаг сэргэж байгаа тул доллар Хятад Конгконгийн биржийн хувьцаанууд руу урсан орохоос сэргийлж өдөр болгон ямар нэгэн балай юм ч болтутай хэлж байхгүй бол болохгүй нөхцөл байдалд орчихсон юм ш дээ зайлуул. Вирус лабротороос алдагдсан, хятад дэлхийд мөнгө төлөх ёстой г.м

Avatar

Зочин 2020-05-05 66.181.184.202

Харин эсрэгээрээ өөрийн улсийн хөрөнгийн зах зээлийг унахаас сэргийлж бодит байдлыг мэдсээр байж хязгаарлалтыг эрт нээнэ, вакциныг ойрын хугацаанд үйлвэрлэнэ, бид өвчлөлгүй өнгөрөөж чадна ч гэх шиг. Яаж ийж байгаад өвчлөл багасаж нөхцөл байдал Хятадын адил болтол тэсэх тактик юм даа. Хөрөнгийн зах зээл сайн муу мэдээнд маш эмзэг АНУ гийн ерөнхийлөгчийн үг дэлхийд чанга сонсогддог давуу талаа ашиглаж бна даа.

Avatar

Зочин 2020-05-05 192.82.67.252

Корона вирус бол энэ худалдааны даны 2-р раунд шүү дээ.

Avatar

Зочин 2020-05-05 178.165.128.26

Ted vvniig ertnnees tuluvlusun shvde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж