“Б.Хурц нарын шүүх хурлыг нээлттэй хийхийг хүсч байна”

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

“Б.Хурц нарын шүүх хурлыг нээлттэй хийхийг хүсч байна”

“Б.Хурц нарын шүүх хурлыг нээлттэй хийхийг хүсч байна”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт ял эдэлж байгаа  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Энэ хэрэгт холбогдуулан Улсын дээд шүүхээс 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ны өдөр Б.Хурц нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хэлэлцсэн. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болсон.

Одоогоор анхан шатны шүүх хурлын тов гараагүй ч өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж, шүүх хурлыг нээлттэй явуулах байр суурийг илэрхийлсээр байгаа юм.

Уг хэргийн талаар Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргаач ээ гэсэн хүсэлтийг бид өгсөн юм. Түүнээс хойш долоо, найман сар өнгөрлөө. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн эздийг илрүүлнэ гэсэн байдлаар маш олон хүн улс төрд орж, гишүүн сайд дарга боллоо. Төрийн нууц гэдэг нь тодорхой нэг зорилгын хүрээнд, тодорхой цаг хугацаанд нууцлаад, зорилгодоо хүрсний дараа ил болж байх ёстой. Одоо нэгэнт энэ хэрэг илрээд, гурван шатны шүүх шалгаад дуусчихлаа. Тэгэхээр нуугаад байх шаардлага байхгүй. Энэ хэргийг зөв шийдвэрлэхийн тулд өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулаач ээ гэсэн хүсэлт тавьж байгаа" гэлээ.

 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж