Өсвөрийн волейболын улсын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Өсвөрийн волейболын улсын аваргууд тодорлоо

Монгол улсын ууган Гавьяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн агсны нэрэмжит өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн 11-р сарын 2-6-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд охидын 39, хөвгүүдийн 36 нийт 75 багийн өсвөрийн тамирчид өрсөлдлөө.

Тэмцээний дүнг танилцуулья:

Хөвгүүд:

Алтан медаль: Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай, Б.Ган-Эрдэнэ ахлагчтай Сэлэнгэ аймгийн баг.

Мөнгөн медаль: Х.Ренцэндорж дасгалжуулагчтай, Г.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Өмнөговь аймаг.

Хүрэл медаль: Л.Амарболд дасгалжуулагчтай, Д.Нямдагва ахлагчтай Хөвсгөл аймаг ЭДЦСургууль,

Охид:

Хүрэл медаль: Э.Мөнхбат дасгалжуулагчтай, Г.Саранчимэг ахлагчтай Баянхонгор аймаг БТСГ.

Мөнгөн медаль: М.Нарантуяа дасгалжуулагчтай, Н.Номин ахлагчтай Дорнод аймаг БТСГ.

Алтан медаль: Т.Отгоншагай эзэнтэй, МУГД Л.Цэдэнсодном ахлах дасгалжуудагчтай, Б.Баярмаа туслах дасгалжуулагчтай, С.Будсүрэн ахлагчтай Говьсүмбэр аймаг ЦТС.

Тэмцээний шилдгүүд:

Тэмцээний шилдгүүдээр "Шилдэг хамгаалан тоглогч"-оор Баянхонгор аймгийн тамирчин Г.Саранчимэг, Сэлэнгэ аймгийн тамирчин С.Лхагвасүрэн.

"Шилдэг давуулагч"-аар Дундговь аймгийн тамирчин н.Сумъяасүрэн, Говьсүмбэр аймгийн тамирчин Б.Бадрангуй.

"Шилдэг холбогч"-оор Говьсүмбэр аймгийн тамирчин Б.Соёлмаа, Хөвсгөл аймгийн тамирчин Д.Нямдагва.

"Шилдэг довтлогч"-оор Говьсүмбэр аймгийн тамирчин С.Будсүрэн, Сэлэнгэ аймгийн тамирчин А.Алтангэрэл.

"Шилдэг тэгш тоглогч"-оор Дорнод аймгийн тамирчин Н.Номин, Өмнөговь аймгийн тамирчин У.Пүрэвтулга.

"Шилдэг дасгалжуулагч"-аар Говьсүмбэр аймгийн дасгалжуулагч Б.Баярмаа, Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Ж.Мөнхбаяр.

"Шилдэг шүүгч"ээр улсын шүүгч Д.Батмагнай нар тус тус шалгарлаа.

ГСА-ийн БТСГ-ын дарга МУГД Л.Цэдэнсодном А.Доржсүрэн агсны гэр бүлд болон ГСА-ийн ЗДТГ-т тэмцээний дурсгалын медаль гардуулж мөн МУГД А.Доржсүрэн агсны нэрэмжит "ДООЁОО БАГШ" сан МВХ-той хамтран "Оны шилдэг дасгалжуулагч"-ыг жил бүр тодруулан шагнадаг уламжлалтай билээ. 2015 оны өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл авсан амжилтаар Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Ж.Мөнхбаяр шалгарлаа. Мөн Сима клубын нэрэмжит өсөх ирээдүйтэй тамирчинаар Сэлэнгэ аймгийн тамирчин С.Оргил, Дорнод аймгийн тамирчин Н.Номин нар шалгарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж