"Нотлох баримтыг шинжлэх ажиллагаа болж байна" | News.MN

"Нотлох баримтыг шинжлэх ажиллагаа болж байна"

"Нотлох баримтыг шинжлэх ажиллагаа болж байна"

"Нотлох баримтыг шинжлэх ажиллагаа болж байна"

Нэмэлт: 

Шүүх хуралдаан хаалттай үргэлжилж байна. М.Энхсайханы өмгөөлөгч Ц.Эрдэнбат “Өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан хүсэлтийг шүүх хуралдааны явцад хэлэлцэнэ. Одоогоор шүүх хуралдаан эцсийн шийдвэрээ гаргаагүй учраас нотлох баримт шинжлэх үйл ажиллагаа болж байна. Ер нь бол Ч.Сайханбилэг нарыг гэрчээр оролцуулах ёстой гэсэн хүсэлтийг бид шүүхэд өгсөн. Шүүх хурлын эхэнд М.Энхсайхан илтгэл тавьсан. Олон улсын гэрээ учраас ойлголтын зөрүү их байгаа юм билээ” гэлээ.

Д.Оросоо: Шүүгдэгч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал түр завсарлаад байна. Энэ талаар М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо “Зарим гэрч нар ирээгүй.  Нэгэнт гэрч нар ирээгүй учраас шүүх хуралдаанд гэрчийг оролцуулахгүй байя гэдэг саналыг өмгөөлөгч нар хэлсэн. Одоогоор мэтгэлцээний ажиллагаа явагдаж байна. Өмгөөлөгчдийн зүгээс нэгдүгээрт, прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй гэж үзсэн.  Яагаад гэхээр 2015 оны дөрөвдүгээр сард тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилигээс УИХ-ын даргад Тавантолгойн төсөлтэй холбоотой тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Нэг үйлдэлд холбогдуулаад хоёр зүйл ангиар яллаж байна. Албан тушаалын эрх мэдлээ ашиглаж байгаа хэрнээ нөгөө талаас нь хорлон сүйтгэх гэмт хэрэг гэж яллаж байна. Тэгэхээр нэг үйлдлийн төлөө хоёр талаас нь яллаж байгаа нь прокурорын дүгнэлт үндэслэлгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Цагдан хорих үндэслэлийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүгдэгч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тэр утгаараа үзэл бодлоо илэрхийлэх зорилготой байснаас биш хэргийг задруулж, бусад оролцогч нарт нөлөөлөх зорилго агуулаагүй. Шүүхийг хүний эрхэнд халдсан гэдэг байр суурьтай байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж байгаа нь хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байхыг зөрчсөн” гэлээ.

 

М.Энхсайханыг шүүх хурал эхэллээ

Нэмэлт: 

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байна. Түүнийг Монгол Улсын сайдаар ажиллах байхдаа Тавантолгой ордыг хөрөнгө оруулагч талд ашигтай байдлаар байгуулах гэрээг боловсруулсан гэж үзэн буруутгаж буй. Гэхдээ энэхүү гэрээг тухайн үеийн З.Энхболд даргатай УИХ-аар хэлэлцэлгүй, Засгийн газарт буцааж байсан юм.

М.Энхсайханыг өнөөдөр шүүнэ

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.05.05/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 08.30 цагт товлогдсон. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Эргэн сануулахад М.Энхсайханыг хэргийн бусад оролцогчдод нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр шүүхээс түүнийг дараагийн шүүх хурал цагдан хорьж, шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргаж байв.

Түүний өмгөөлөгч Д.Оросоо шүүх хурлын дараа "Шүүх хурал хойшилсонтой холбоотой цагдан хорих саналыг прокурорын зүгээс тавьсан. Тиймээс дараагийн хурал болох хүртэл М.Энхсайханыг хорихоор боллоо. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Саналаа ч хэлсэн. Прокуророос М.Энхсайханыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтэд идэвхтэй байр сууриа илэрхийлж байгаа нь шүүхэд нөлөөлөх үндэслэлтэй гэж үзсэн. Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь бидний талаас зарим гэрч, шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьсан. Үүнийг ч шүүх хүлээн авсан" гэж мэдээлж байв.

Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр З.Болдбаатар, Ж.Болдбаатар, Б.Батсайхан, улсын яллагчаар Г.Батбаяр, Г.Батсайхан нар оролцох бол өмгөөлөгчөөр Д.Оросоо, Г.Бат-Отгон, Ц.Эрдэнэбат нар,  гэрч шинчээжээр Л.Нямдорж зэрэг нэр бүхий хүмүүс оролцох тов гарчээ.

19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх

1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Идэж уусан албан тушаалтнууд 2020-05-05 64.119.16.168

Идэж уусан албан тушаалтнуудыг бүгдийг шоронд хийх юм сан. Даан ч Монголын шүүх … Энэ улс орон хэцүүдлээ.

Avatar

Зочин 2020-05-05 66.181.170.130

Ehner ni yamar aimaar hogshiroo ve manai darkhan ii miss ohin baisan yum san hairan ohin, hogshin hunii b*** hohood baihaar yaaj shan boloh ve dee,

Avatar

ИРГЭН 2020-05-05 202.131.238.98

ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭН БОЛ ӨДИЙД ШАЛ ӨӨР САЙХАН АМЬДРАЛТАЙ БАЙХ БАЙЛАА МОНГОЛЧУУД. ХАРАМСАЛТАЙ ӨӨРИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙГЭЭР МОНГОЛЫГ ЖОНХУУРУУЛЖ БАЙХ ХООРОНД ОРОС ӨӨРАЛЬ ХЭДИЙН ТӨМӨР ЗАМАА БАРИАД ХЯТАД РУУ НҮҮРСЭЭ ЭКСПОРТЛООД ЭХЭЛСЭН. ЭНЭ ХООРОНД МОНГОЛЧУУД ЖОНХУУРСААР ТӨМӨР ЗАМЫН ХЭРҮҮЛЭЭ ХИЙСЭЭР ШОРОН ЗАМААР ТҮҮХИЙ НҮҮРСЭЭ ЗӨӨСӨӨР ЖИЛД 100 САЙХАН ЗАЛУУ ТЭР ЗАМ ДЭЭР НЬ ҮХЭЖ БАЙНА. ОДОО КОРОНА ГЭЭД НҮҮР ГАРЧ ЧАДАХГҮЙ БАС ХЯМРААД СУУЖ БАЙНА. ТӨМӨР ЗАМТАЙ УГААХ ҮЙЛДВЭРТЭЙ БАЙСАН БОЛ ШАЛ ӨӨР БАЙЛАА.

Avatar

Иргэн 2020-05-05 203.169.48.150

19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх: 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
Энэ заалтуудаар Гүндалайг л шүүмээр юм бишүү

Avatar

bat 2020-05-05 150.129.140.211

ENE TUSUL HEREGJSEN BOL UNUUDUR HYAMRALAAS AIHGUI DARAA DARAAGIIN BONDIIN URIIG TULUHUD ASUUDALGUI BAIH BAILAA SHUU. ZIKA BIRUS MONGOLIIN TUR EDIIN ZASAG ARDCHILSAN NAMD IHEEHEN GAI TARIJ BNA DA. SONGUULIAR NAMAA USTGAH ZORILGOTOI BIRUS BAIH DA.

Avatar

nnnn 2020-05-05 202.179.27.55

МЕГА ТӨСӨЛ ГЭЖ УХААНТАЙ ЦАРАЙ ГАРГАЖ ГОЁ ШАААЖ БАЙГААД ӨӨРТӨӨ БОЛОН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН ХҮН. ЯАЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ.

Avatar

Naraa 2020-05-05 202.179.27.55

МЕГА ТӨСӨЛ ГЭЖ УХААНТАЙ ЦАРАЙ ГАРГАЖ ГОЁ ШАААЖ БАЙГААД ӨӨРТӨӨ БОЛОН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН ХҮН. ЯАЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2020-05-05 103.11.192.34

чам шиг баас юугаа мэдэхэв дээ. чи өөрөө ямар нэгэн байдлаар цагдаа шүүхэд очих үедээ л хүний зовлонг ойлгоно доо

Avatar

Зочин 2020-05-05 66.181.161.36

Хооронд нь нэгийг нь нөгөөгөөр бариулах бодлого гэж үүнийг л хэлэх байх. Худалдагдсан төртэй. Гадны хараат улс болжээ. Бие даах тавилан алга даа. Маш нарийн гадны тагнуулын сүлжээ Монголд байгаа юм биш үү. Эдгээр нь хууль хяналтын байгууллагад гүн шургалсан байхыг үгүйсгэхгүй л юм байна.

Avatar

Зочин 2020-05-05 202.9.46.4

Хонгилын прокурорууд тодорхой боллоо. Одоо шүүгчид хонгилд үнэнчээр зүтгэх үү, үгүй юу гэдгийг үзэх цаг ирлээ. Хонгилын эзэн бяртай байна аа.

Avatar

Зочин 2020-05-05 64.119.20.196

Энэ ч ганцмЭнхсайхании асуудал биш ээ ? Монголчуудынх ? Биеэ биеэ барьж идэж байгаа сонин ? Монголчууд битгии томорцгоо ? Зүгээр нохой шиг бна шүү?

Avatar

Монгол банхар 2020-05-05 192.82.67.252

Монголчууд нутагтаа томрохгүй юм бол өөр хаана томрох юм бэ, данжаад аа? Даруухан л байгаарай даа, бээжин хав минь.

Avatar

яүёхши 2020-05-05 202.55.188.92

Өөрсдөө хуулиа гаргаж батлаад өөрсдийгөө ялалаад л өөрсдийнхөө бариулсан шоронд ч тарвалзаад хаусандаа ч тарвалзаад манай дарга нар хиймортой юмоо.Буудуулна л гэж байхгүй?

Avatar

Зочин 2020-05-05 182.160.1.186

М.Энхсайханы Таван Толгойн төсөл хэрэгжсэн бол монгол өдийд хямралаас айхгүй байх байлаа. Цогцоор нь шийдсэн төсөл байлаа. Одоогийнх шиг машинаар хөрс билчээрээ сүйтгэж, шороо бужигнуулж зөөхгүй байлаа. Хятадад зардаг, дамжин өнгөрч бусад оронд нүүрсээ зарах байлаа. Ийм байхад Хятадтай Японтой хамтрахгүй өөр хэнтэй хамтрах юм?

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.146

146 хуудас материал нь яамны хийсэн төлөвлөгөө, УИХ батлаагүй,хэрэгжээгүй.Хэрэгжсэн бол хэрэгтэй байсныг энэ цагийн женко Хүүк Занданшатар малууд одоо ойлгохгүй.Зи.гийн итгэсэн Буяндоржтой нийлээд хэвлэлээр хонгил монгил ,хулхидуулсан гэж ярьсан мал яриа шиг утгагүй зүйл.Энэ хэрэг гэх юм нь сунжирч, жонхуурч шүүхээ харлуулсан ажил болоод дуусна.женко бол амьдралаас тасархай мөрөөдөгч зураач бөх хоосон толгойлсон шал тэнэг гар л даа.

Avatar

Зочин 2020-05-05 124.158.112.90

22 онд ёонгуульд нэр дэвших боломжийг нь үгүй хийх гэсэн Х.Баттулгын явуулга

Avatar

иргэн 2020-05-05 202.179.24.39

Энэ яацийн, тэрбумаар нь идчихсэнүүд зүгээр л явж байгаа гээ биз дээ

Avatar

Zochin 2020-05-05 103.26.194.174

Snuuh shudragaar shiudene gej harj baina yasan gej tsagdan horiod baigaa yum be oilgohgyi baina. TV suvgaarvgarsan nevtruulguudiig yzsen Shiitgel onookgyi sullaval hyyliin baiguullagad nuluuleed hyviin us honzondoo shataad baigaa tseehun hunii ner hund arai deerdeh boluu Mongolchuud evtei baihdaa l huchtei

Avatar

Guesto 2020-05-05 202.131.229.146

Тархи угаах жорлон юмдаа. Юу ч хийсэн юм. Үнэнч юм уу худалч юм уу. Над мэт ойлгохчгүй юм байна.

Avatar

Иргэн 2020-05-05 139.5.218.180

Баттулга,Хүрэлсүх нарын босгосон шударга бусын хонгилыг 2020,2021 оны сонгуулиар сонгуулийн хувьсгал хийж ард түмэн нураах болно

Avatar

Зочин 2020-05-05 202.9.46.165

Мэндсайханы хүү ч яахав эдлэх ёстой үйлын үрээ эхнээсээ эдэлж бн, цаашдаа ч эдлэнэ биз ! Одоо сул чөлөөтөй тарвалзаж, Монгол улсын хууль шүүхийн байгууллагаар тоглож, тохуурхаж, ял завшиж яваа, Монголын луйварчид,авилгачдын толгойлогчид болох ардын намын дээрэмчдын бүлгийн ахлагч нар Санжийн Баяр, Сүхбаатарын Батболд нарт хэзээ хариуцлагыг үүрүүлж, ял өгч шоронд явуулах гэж байнаа ?!

Avatar

Зочин 2020-05-05 64.119.24.208

Шийтгэх биш шагнамаар л хун байдгийм манай Монголчуудын толгой нь эргэчихсэн бололтой Оросын бууны нохой женкозика тайганчуудын тавсан жужиг болох гээд бн

Avatar

Зочин 2020-05-05 192.82.67.252

Манай Монголчууд гэнэ ээ? Хэзээ монголчууд танай хятдынх болчихсон юм бэ?

Avatar

Зочин 2020-05-05 192.82.67.252

Монголын тагнуулын байгууллагыг сөнөөсөн хорлонтой xyжaa даа.

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.146

Энэ яг гадны гар хөл,хятадаар хагаралдуулсан орос тролл байна.Эсвэл женко шиг махан толгой байна зайлуул.

Avatar

taxar 2020-05-05 192.82.74.169

Battulga enhsaihan hoyorin hen ni diileh we gedgiig onoodor hariya

Avatar

Зочин 2020-05-05 203.91.115.39

энэ бээжин хав тарвагадорж батүүл нарт хурдан ялыг нь өгөөд явуулаач . их хуралд нэр дэвшнэ гээд солиороод хуйхнагаа маажаад хэвтэцгээж байна

Avatar

Зочин 2020-05-05 66.181.161.105

muu shuumariig shuud buud pizdu buur neg zevuun cda

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж