14 тэрбум долларын бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлнэ | News.MN

14 тэрбум долларын бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлнэ

14 тэрбум долларын бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлнэ

14 тэрбум долларын бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээлээс авсан зээлээ эргэн төлж чадахгүй болох асуудал 2017 онд хурцаар тавигдаж байсан. Эдийн засгийн нөхцөл байдал 2016 онд хүндэрч, төсвийн алдагдал нэмэгдэж, валютын нөөц шавхагдан, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь өсч, зээлжих зэрэглэл буурч, бондын эргэн төлөлтийн хугацаа ойртож байсан зэргээс Монгол Улс олон улсад гарсан бонд дээр дефольт зарлах эсэх эргэлзээ үүсч байв. Иймээс 2017 онд дефольт зарлах бус Олон улсын валютын сантай хамран “Өргөтгөсөн  санхүүжилтийн хөтөлбөр” –ийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, гадаад өр төлбөрүүдийг дахин санхүүжилснээр энэ асуудал түр хойшилсон юм.

Сангийн яамны мэдээлж буйгаар, Монгол Улс 2018 онд 2.8 их наяд төгрөгийн өр төлсөн бол 2019 оны эхний хагас жилд Засгийн газар 702 тэрбум төгрөгийг өрийн төлбөрт төлсөн байна.

График 1: Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал

Төв банкны мэдээлж буйгаар, Монгол Улсын гадаад өр төлбөр 2019 оны хоёр улирлын эцсийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байгаа ажээ. Үүний 7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр төлбөр бол хоёр орчим тэрбум ам.долларын төлбөр нь Монголбанкны төлбөр. Цаана үлдсэн өр төлбөрийг бусад хувийн секторын өр төлбөр эзэлж буй юм.

Тэгвэл ирэх дөрвөн жил Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Чингис бондын эргэн төлөлтүүд хүлээж байна. Өөрөөр хэлбэл, 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх учиртай.

График 2: Монгол Улсын гадаад өрийн эргэн төлөлт

Covid-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хүндхэн сорилттой тулгарч буй энэ үед бондуудын эргэн төлөлтийн талаар ямар арга хэмжээ авч буй талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ  “Ирэх жилийн бондуудын төлбөрүүдтэй холбоотой хүндрэлүүд эдийн засагт бий. Тэрхүү эргэн төлөлтүүдийг авч үзвэл, энэ оны долдугаар сард 2012, 2013 оноос хойш БНХАУ-ын Ардын Банкнаас своп хэлбэрээр ашигласан зээлийн хугацаа ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 2017 онд дахиж гурван жилээр сунгасан хугацаа нь энэ долоо, наймдугаар сард дуусч байна. Монголбанк ОУВС хамтран БНХАУ-ын Ардын банктай  дээрх асуудлыг сунгах яриа хэлэлцээгээ эхлүүлээд явж байна.

Мөн ирэх жилүүдэд Хуралдай, Гэрэгэ, Чингис, Мазаалай гэсэн бондууд байгаа. Эдгээр зээлийн эргэн төлөлтүүдийг Засгийн газар болон Монголбанк төлнө гэхээсээ илүүтэй дахин санхүүжүүлэх стратеги баримталж байна. Гадаад орчны нөхцөл байдлыг харах юм бол тийм ч таатай биш байна. Олон улсын зах зээл дээр бондын ялангуяа хөгжиж буй эдийн засгийн бондууд өсчихсөн, түүхий эдийн үнэ буурсан, хөрөнгийн урсгал хөгжиж буй эдийн засгаас том эдийн засаг руу шилжчихсэн байдалтай байна. Одоогоор дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал хэрхэн өрнөх нь дахин санхүүжилтийн стратегит чухал нөлөөтэй” гэсэн хариулт өгсөн юм. Энлээс үзвэл Монгол Улсын Засгийн газар бондуудын эргэн төлөлтийг хийх эх үүсвэргүй учраас зээл авч, төлөх бодлого барьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-05 66.181.176.102

2012 онд засгийн эрхийг АН.д хүлээлгэн өгөхөд гадаад өр 2.0 тэрбум гаруйхан байсан Үүнээс хойш 4 хөн жилд нийт өрийг 30 шахам тэрбум болгосон гэсэн мэдээлэл олон дахин гарсан Битгий мэдэн будил

Avatar

Зочин 2020-05-05 202.9.47.13

Гэрэгэ, Чингэс, Мазаалай бондууд бол 2008-2010 онд ажилласан С Баяр, 2010-2012 онд ажилласан Сү Батболд, 2012-2014 онд ажилласасан дөрвөд Н Алтанхуяг, 2014-2016 онуудад ерөнхий сайдаар ажилласан Ч Сайханбилэг нарын үед гаргасан ! Бонд гаргачихаад хийж гийгүүлсэн юм бхгүй, хэдэн зам тавьж тухайн үедээ улсын төлбөрын тэнцэлийг сайжруулж бн гэх нэрийдлээр томчууд, олигархиуд хуваагаад идчихсэн ! Одоо эдгээр луйварчдад хариуцлага тооцох хэрэгтэй !!!

Avatar

Зочин 2020-05-05 59.153.112.221

Бонд нэрээр өндөр хүүтэй зээл авч, бодит өртгөөс олон дахин "бүтээн байгуулалт" хийж өрөнд оруулж дампууруулсан 2012-2016 оны их луйврын хохирлын хариуцллагыг ард түмэн нэхсээр удаж байна

Avatar

Хөрөнгө оруулагч 2020-05-05 103.10.22.34

Үнэнийг ярих юм бол Н.Алтанхуягийн засгийн газрын үед вондын хөрөнгөөр барьсан олон, олон хөрөнгө оруулалтууд бий. Үүний нэг тод амжилт бол цементэнд оруулсан хөрөнгө оруулалт тахлын үед илүү их тодорч байна. Одоогийн засгийн газар уншиж байхад дандаа зээлээр аргацааж байна. Ямар ч хүндрэл байхгүй юм шиг бүх юмаа нуугаад л .. Энэтхэг улс гэхэд эдийн засгаа аврахын тулд коронавирустэй эвлэрэхээс өөр гарцгүй боллоо үнэнийг мэдээлж байх жишээтэй.

Avatar

Зочин 2020-05-05 202.55.188.86

Дахин санхүүжүүлэхээр өмнөхөөсөө өндөр хүүтэй зээл авна даа хөөрхий. Үндсэн төлбөрөө биш хүү төлдөг л улс боллоо

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-05-05 76.107.165.63

Өмнөхөөсөө илүү хүүтэй_ мөн илүү хэмжээтэй зээл авна. Зөрөөгөөр нь халамжаа тавина, өөрсөддөө хаялга авна.

Avatar

Зочин 2020-05-05 103.57.95.61

Энэ бондуудын мөнгийг АН-ын эрх баригчид ихэннийг нь идэж ууж АТГ-т шалгагдаж байгаа гэсэн. Үүнийг хурдан шалгаж тэр хулгайчуудаар нь төлүүлээч ээ. Сономпил гэдэг сайд хулгайч, Л.Гансүх 2 нь л шорондоо явсан бусад нь таг чиг.

Avatar

Зочин 2020-05-05 64.119.22.238

Тэгвэл №1 дахин гаргаж идэж уусан улсын учрыг олуулая

Avatar

Зочин 2020-05-05 202.55.188.45

Энхбаяр гэдэг хүнийг төр барьж байх үед Монгол бараг өргүй улс болчихсон, ДНБ хэд дахин нугарч суга өссөн түүхтэй. Энхбаяраас хойш шинээр авсан 20 гаруй тэрбум ам доллараа монголчууд зүгээр л хувааж идэж уусаар байгаад дуусгачихсан.

Avatar

Зочин 2020-05-05 202.9.46.165

Хуралдай Гэрэгэ, Чингэс, Мазаалай бондууд бол 2008-2010 онд ажилласан С Баяр, 2010-2012 онд ажилласан Сү Батболд, 2012-2014 онд ажилласасан дөрвөд Н Алтанхуяг, 2014-2016 онуудад ерөнхий сайдаар ажилласан Ч Сайханбилэг нарын үед гаргасан ! Бонд гаргачихаад хийж гийгүүлсэн юм бхгүй, хэдэн зам тавьж тухайн үедээ улсын төлбөрын тэнцэлийг сайжруулж бн гэх нэрийдлээр томчууд, олигархиуд хуваагаад идчихсэн ! Одоо эдгээр луйварчдад хариуцлага тооцох хэрэгтэй !!!

Avatar

ББ 2020-05-05 150.129.143.144

Зөвхөн энэ хэдэн хүн ч биш байхаа. Зээл авахаар нь алгаа ташаад сууж байсан тухайн үейин УИХ-ын гишүүд гээд хүмүүс байна.

Avatar

sfghs 2020-05-05 202.179.27.43

дөрвөд Н Алтанхуяг аас бусдынх нь гарал үүсэл тодорхойгүй юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж