14 тэрбум долларын бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.05-нд нийтлэгдсэн

14 тэрбум долларын бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлнэ

14 тэрбум долларын бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээлээс авсан зээлээ эргэн төлж чадахгүй болох асуудал 2017 онд хурцаар тавигдаж байсан. Эдийн засгийн нөхцөл байдал 2016 онд хүндэрч, төсвийн алдагдал нэмэгдэж, валютын нөөц шавхагдан, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь өсч, зээлжих зэрэглэл буурч, бондын эргэн төлөлтийн хугацаа ойртож байсан зэргээс Монгол Улс олон улсад гарсан бонд дээр дефольт зарлах эсэх эргэлзээ үүсч байв. Иймээс 2017 онд дефольт зарлах бус Олон улсын валютын сантай хамран “Өргөтгөсөн  санхүүжилтийн хөтөлбөр” –ийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, гадаад өр төлбөрүүдийг дахин санхүүжилснээр энэ асуудал түр хойшилсон юм.

Сангийн яамны мэдээлж буйгаар, Монгол Улс 2018 онд 2.8 их наяд төгрөгийн өр төлсөн бол 2019 оны эхний хагас жилд Засгийн газар 702 тэрбум төгрөгийг өрийн төлбөрт төлсөн байна.

График 1: Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал

Төв банкны мэдээлж буйгаар, Монгол Улсын гадаад өр төлбөр 2019 оны хоёр улирлын эцсийн байдлаар 29.7 тэрбум ам.доллар байгаа ажээ. Үүний 7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр төлбөр бол хоёр орчим тэрбум ам.долларын төлбөр нь Монголбанкны төлбөр. Цаана үлдсэн өр төлбөрийг бусад хувийн секторын өр төлбөр эзэлж буй юм.

Тэгвэл ирэх дөрвөн жил Мазаалай, Хуралдай, Гэрэгэ, Чингис бондын эргэн төлөлтүүд хүлээж байна. Өөрөөр хэлбэл, 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх учиртай.

График 2: Монгол Улсын гадаад өрийн эргэн төлөлт

Covid-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засаг хүндхэн сорилттой тулгарч буй энэ үед бондуудын эргэн төлөлтийн талаар ямар арга хэмжээ авч буй талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ  “Ирэх жилийн бондуудын төлбөрүүдтэй холбоотой хүндрэлүүд эдийн засагт бий. Тэрхүү эргэн төлөлтүүдийг авч үзвэл, энэ оны долдугаар сард 2012, 2013 оноос хойш БНХАУ-ын Ардын Банкнаас своп хэлбэрээр ашигласан зээлийн хугацаа ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 2017 онд дахиж гурван жилээр сунгасан хугацаа нь энэ долоо, наймдугаар сард дуусч байна. Монголбанк ОУВС хамтран БНХАУ-ын Ардын банктай  дээрх асуудлыг сунгах яриа хэлэлцээгээ эхлүүлээд явж байна.

Мөн ирэх жилүүдэд Хуралдай, Гэрэгэ, Чингис, Мазаалай гэсэн бондууд байгаа. Эдгээр зээлийн эргэн төлөлтүүдийг Засгийн газар болон Монголбанк төлнө гэхээсээ илүүтэй дахин санхүүжүүлэх стратеги баримталж байна. Гадаад орчны нөхцөл байдлыг харах юм бол тийм ч таатай биш байна. Олон улсын зах зээл дээр бондын ялангуяа хөгжиж буй эдийн засгийн бондууд өсчихсөн, түүхий эдийн үнэ буурсан, хөрөнгийн урсгал хөгжиж буй эдийн засгаас том эдийн засаг руу шилжчихсэн байдалтай байна. Одоогоор дэлхийн эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал хэрхэн өрнөх нь дахин санхүүжилтийн стратегит чухал нөлөөтэй” гэсэн хариулт өгсөн юм. Энлээс үзвэл Монгол Улсын Засгийн газар бондуудын эргэн төлөлтийг хийх эх үүсвэргүй учраас зээл авч, төлөх бодлого барьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж