Түүхэн дурсгалт барилгын суурин дээр орон сууц барьж байна | News.MN

Түүхэн дурсгалт барилгын суурин дээр орон сууц барьж байна

Түүхэн дурсгалт барилгын суурин дээр орон сууц барьж байна

Түүхэн дурсгалт барилгын суурин дээр орон сууц барьж байна

Олны хэлж заншсанаар Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах Н.Ю.Рерихийн музейн зүүн талд барилгын хашаа татжээ. Хашаан дотор барилгын ажил ид өрнөж харагдав. “Отгонтэнгэр апартмент” хэмээх орон сууцны барилгын зураг үүдний хэсэгтээ байрлуулсан нь нүдэнд тусна. Энэ газар нийслэл хүрээнд хамгийн анх баригдсан европ хийцтэй хоёр давхар барилга байсан ч өнөөдөр ор мөргүй устаж үгүй болжээ.

Түүхэн дурсгалт барилгын оронд 16 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай орон сууц баригдаж буй нь энэ. Барилгын ажил өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн гэдгийг гүйцэтгэгч компанийн ажилчид хэлж байв.

Тодруулбал, өнгөрөгч 2019 оны аравдугаар сард 1930-1936 онд Ерөнхий сайд агсан П.Гэндэн амьдарч байсан байшин буюу Хэлмэгдэгсдийн музейн хоёр давхар модон барилгыг ч зөвшөөрөлгүйгээр нураасан бол Улаанбаатар хотын анхны европ хийцийн хоёр давхар барилга гэгддэг 1863-1865 онд Оросын консулд зориулан барьсан барилгыг мөн л зөвшөөрөлгүй буулгаж, устгаад байгаа нь энэ. Эдгээр хуучны түүхэн дурсгалт барилгууд соёлын өвд бүртгэлтэй, нийслэлийн хамгаалалтад авсан түүхэн барилгууд байв. Гэтэл өнөөдөр соёлын өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт барилгыг зөвшөөрөлгүй дур мэдэн нураасных нь төлөө хэнд ч хариуцлага тооцож, арга хэмжээ авахгүй байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа эл асуудлыг хөндөн сурвалжлахыг зорилоо.

"БИДЭНД ТЭР ТҮҮХЭН БАРИЛГЫН АСУУДАЛ ЯМАР Ч ХАМААГҮЙ"

Биднийг Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд очиход “Харцад” гэх компани гурван давхрын бетон цутгалтын ажлаа эхлүүлж байлаа. Ойролцоогоор 50 орчим ажилчин барилга дээр ажиллаж байв. Энэ үеэр тус компанийн ХАБЭА мэргэжилтэн Э.Тэмүүжин “Энэ газар дээр 16 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай орон сууц барих ажил эхэлсэн. Манай байгууллага барилгынхаа тусгай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ гээд бүх  бичиг баримтаа ном журмын дагуу авсан. Барилгын ажил өнгөрөгч гуравдугаар сарын сүүлчээр эхэлсэн.

Биднийг барилгын ажил эхлэхээс өмнө түүхэн барилгын эзэмшигч нь зочид буудлын зориулалтаар ашиглаж байсан. Ингэхдээ эх төрхийг нь өөрчилчихсөн байсан. Бидэнд тэр түүхэн барилгын асуудал ямар ч хамаагүй. Бид энэ газрыг зочид буудлын эзнээс худалдан авсан. Мэргэжлийн хяналтын газраас хяналтын байцаагч ирж, барилгын газартай танилцаад явсан. Одоо зөвшөөрлийн дагуу барилгын ажлаа эхлээд явж байна” гэдэг тайлбарыг хэлсэн юм.

"ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙГ ШИНЭЭР БАРИХ БАРИЛГЫН АЖИЛ ТҮР ЗОГССОН"

Дараагийн нэг устаж үгүй болсон түүхэн дурсгалт барилга бол Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей. Хотын А зэрэглэлийн бүсэд оршдог хоёр давхар дүнзэн модон барилга нь 90 гаруй жилийн насжилттай байв. Тус хоёр давхар модон байшинг засварлаж, 22 давхар музей, оффисын зориулалттай шилэн барилга барин нэг давхарт нь хэлмэгдэгсдийн музейг байрлуулж, үзмэр болгох талаар музейн захирал С.Бэхбат өмнө нь ярьж байсан удаатай.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт “П.Гэндэнгийн нэрэмжит сан” ТББ-ийн зүгээс Хэлмэгдэгсдийн музейн архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэх хүсэлт өгсний үндсэн дээр архитектурын даалгаврыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн ч барилга барих тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоогүй аж.

Гэвч барилга барих тусгай зөвшөөрөлгүй тус газарт нэр бүхий компани барилгын ажлыг эхлүүлсэн нь олны шүүмжлэлд өртсөн. Үүний дагуу Хотын дарга холбогдох албан тушаалтнуудад хандан түүхийн дурсгалт барилгыг дур мэдэн буулгаж, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн компаниудад хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох үүрэг чиглэлийг өгч, өнгөрөгч гуравдугаар сарын 25-нд зогсоосон. Биднийг музейн газар дээр очиход “Энд барилгын ажил хийхгүй, түр зогссон” гэх хариултыг манаач нь өглөө. Музейн захирал С.Бэхбаттай утсаар холбогдсон боловч “Уулзалттай завгүй явна” хэмээн уулзахаас татгалзсан юм.

"СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ, ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГЫГ НУРААСАН"

“Өнөөдөр Улаанбаатар хотын түүхэн дурсгалт хэд хэдэн барилга ямар ч зөвшөөрөлгүй устаж үгүй болоод байна. Тухайлбал, Улс төрийн хэлмэгдэгсдийн музей, анхны европ хоёр давхар байшин, Байгалийн түүхийн музейн барилга. Байгалийн түүхийн музейн асуудлаас гадна эдгээр хоёр түүхэн барилгыг НИТХ-ын 2007 оны 397 дугаар тогтоолоор дүүргийн хамгаалалтад, Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад авсан. Гэтэл эзэмшигч, өмчлөгч нэрээр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчиж, түүхэн дурсгалт барилгыг ямар ч зөвшөөрөлгүй нураасан.

Нийслэл хүрээнд хамгийн анх баригдсан европ хийцтэй хоёр давхар барилга нь төмөр дээвэртэй, урд талдаа 19 ширхэг цонхтой, цонхны дээд доод талд гоёл модтой моднууд нь орос маягийн болон монгол үндэсний хээ уаглзтай. Урд талдаа хаалгатай. Байшин нь дотроо 24 өрөөтэй. Барилгыг 1996 онд дүр төрхийг нь өөрчлөхгүйгээр шинээр сэргээн барьсан. 1860 оноос Их хүрээнд суусан Оросын анхны консул Я.П.Шишмарев 1863 онд бариулсан хоёр давхар модон барилга тухайн үедээ Хүрээний хамгийн өндөр барилга байсан. Ази судлаач А.Я.Бичурин Г.Н.Потанин, А.П.Позднеев, Н.Ю.Рерих нарын зэрэг Оросын нэрт эрдэмтэд Монгол орноор дайрч явахдаа энэхүү байшинд буудаллаж байсан түүхтэй” талаар Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр ярьж байв.

Өнгөрөгч 2019 оны байдлаар Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл мэдээллийн санд 217 дэсийн 479 дурсгал бүртгэлтэй байна. Үүнээс улсын хамгаалалтад 11,  нийслэлийн хамгаалалтад 15, дүүргийн хамгаалалтад 121, Соёлын өвд шинээр бүртгэн авсан 91 дурсгал байгаа ажээ.

"НИЙСЛЭЛИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭСТ ХАНДСАН"

Харин нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Гомбосүрэн зөвшөөрөлгүй түүхэн дурсгалт барилга нураасан иргэн, аж ахуй нэгжид ямар хариуцлага хүлээлгэх талаар ярихдаа “Манай байгууллагад иргэд өнгөрсөн 2019 оны аравдугаар сард “Гэндэнгийн байшингийн гадна хашаа татаж, дээврээс нь эхлэн нураах гэж байна” гэдэг мэдээллийг өгсөн. Тэгээд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын соёлын асуудал хариуцсан улсын ахлах байцаагчтай хамт очиж, “Танайх музейн барилгаа нураах зөвшөөрлөө яамнаас аваагүй. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байна. Ажлаа зогсоо” гэдэг шаардлага тавьж, барилга буулгалтын ажлыг түр зогсоосон. Гэтэл маргааш нь музейн барилгыг бүрэн нураачихсан. “Гэндэн” сангийн тэргүүн С.Бэхбат гэдэг хүнийг байгууллага дээрээ дуудаж уулзахад “Тухайн газар дээрээ 22 давхар барилгын зураг төсөл хийлгээд, нийслэлийн Хот төлөвлөлт, хөгжлийн газраар батлуулчихсан байсан. Гэхдээ Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн. Музейн барилгыг зөвшөөрөлгүй буулгасан асуудлыг хуулийн байгууллагад шийдвэрлүүлэхээр нийслэлийн Хууль эрх зүйн хэлтэст хандсан байгаа.

Анхны Европ хийцтэй хоёр давхар барилгыг зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны аравдугаар сарын 15-нд зөвшөөрөлгүй буулгасан. Манай байгууллагаас дүүргийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй очиж, шаардлага тавьсан ч биелүүлээгүй. Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах тухайн барилгын эзэмшигчээр “Харцад” компани бүртгэлтэй. Ерөнхий сайд Гэндэнгийн амьдарч байсан байшин 1930 онд баригдаж, 2019 он хүртэл 90 жилийн түүхтэй барилга байсан. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах музейн барилгыг 2019 оны аравдугаар сард зөвшөөрөлгүй нураасан. Музейн барилгыг өмчлөгч нь Гэндэнгийн зээ хүү С.Бэхбатын Гэндэнгийн сангийн нэр дээр бүртгэлтэй. Тухайн музейг Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоол, НИТХ-ын 2007 оны 197 дугаар тогтоолоор нийслэлийн хамгаалалтад авсан байдаг” гэв.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар бүлгийн 60 дугаар зүйлд заахдаа “Соёлын биет өвийг хадгалах, хамгаалах, ашиглах талаар хууль тогтоомжоор тогтоосон хориглолт журам, стандарт зөрчсөн, эх төрх, нэгдмэл цогц байдлыг алдагдуулах, зөвшөөрөлгүй хөдөлгөн зөөж тээвэрлэсэн бол тухайн иргэнээр үүссэн хохирлыг төлүүлж, 500 мянган төгрөг, үүрэг бүхий этгээдийг нэг сая, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгоно. Мөн дээрээс нь энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэж болно гэж заажээ.

"СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙГААГҮЙ"

Энэ талаар Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатаас лавлахад “Эдгээр түүхэн дурсгалт хоёр барилга нь Монгол Улсын соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэлтэй байсан. Ийм түүхэн дурсгалт барилгууд одоогоос 20-иод жилийн өмнө устаж үгүй болж эхэлсэн. Тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагууд зарим нэг түүхэн дурсгалт барилгыг жагсаалтаас нь гаргаж байгаад өмч хувьчлалд өгсөн тохиолдлууд байгаа. Хуулиараа хотын аль нэг дүүргийн харьяанд байж, төр эзэмшигчээр байхаас гадна ямар нэгэн байгууллага, хувь хүнд эзэмшүүлээд өгдөг хуулийн дүрэм журам ч бий. Ингэхдээ тухайн эзэмшигч байгууллага, төр захиргааны байгууллага хоёр хооронд байгуулсан гэрээ нь их бүдэг байдаг. Жишээлбэл, түүхэн дурсгалт барилга эзэмшиж буй байгууллага юуг нь нурааж, засварлаж болох, өөрчлөлт оруулахгүй байх вэ гэдэг нь тодорхой явж ирээгүй нь хор уршиг өнөөдөр гарч байна.

Ноднин жил нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ энэ асуудлаар тусдаа ажлын хэсэг гарган шалгаж үзсэн. Хэдийгээр оройтсон ч гэсэн зарим нэгэн барилгын эзэмшил, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэн, хуулийн этгээдэд гэрээгээр эзэмшүүлсэн бол хэзээ хугацаа нь дуусч байна вэ, цаашдаа нийслэл эзэмших үү гэдгийг судлан ажиллаж байгаа. Гэрээнийхээ дагуу ажлаа жил болгон дүгнэж, шинэ заалтуудыг тусгаад явах ёстой л доо. Тэрнээс биш төр бүгдийнг нь авч эзэмшиж, өмчилж чадахгүй. Дэлхийн зарим орнуудад түүхэн дурсгалт барилгууддаа аялал жуулчлал, хүүхдийн танин мэдэхүйн төв, хувийн уран бүтээлчдийн галерей, номын сан зэрэг соёлын үйлчилгээ эрхэлдэг байгууллагад эзэмшүүлж өгдөг жишиг бий. Тэрнээс биш хаа хамаагүй эмнэлэг, хүнсний дэлгүүр, ресторан, зочид буудлын зөвшөөрөл өгдөггүй. Иймэрхүү төлөвшил Соёлын өвийг хамгаалах чиглэлдээ алдаа байсныг үгүйсгэхгүй. Бид ч гэсэн энэ асуудалд хамтран ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл хуулийн заалтыг ашиглан иргэн, хуулийн этгээдэд хариуцлага ногдуулсан  гэсэн мэдээлэл Соёлын өвийн үндэсний төв хараахан ирээгүй байна” гэдгийг хэлсэн юм.

Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёлын өвийн төвтэй хамтран нийслэл хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалын зүйлийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцах ажлын хэсгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд баталсан талаар өмнө нь мэдээлсэн.

Уг ажлын хэсгийн хуваарьт Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад орсон болон шинээр хамгаалалтад авах саналтай барилга байгууламжуудын жагсаалтад орсон нийт 41 объект хамрагдсан. Эдгээр түүхэн дурсгалт барилгын тав нь хувийн өмч, зарим нь аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, төрийн өмчид байгаа ажээ. Эдгээр барилгаас 19 нь улс, нийслэлийн хамгаалалтад байсан бол үлдсэн 22 түүхэн барилгыг шинээр хамгаалалтад авах саналтай дурсгалд багтаасан байна.

“Сүүлийн жилүүдэд нийслэл хотод байгаа архитектурын дурсгалт түүхэн барилгуудтай холбоотойгоор гурван ч ажлын хэсэг байгуулагдаад ажиллажээ. Ажлын хэсгийн хувьд бодит нөхцөл байдал нь ямар байна вэ, тулгамдаж буй асуудлуудыг гаргаж тавих зорилгыг тавьсан. Бид түүхэн дурсгалт барилгуудтай дүүрэг дүүргээр нь явж танилцсан. Түүхэн дурсгалт барилга бүр өөр өөрийн гэсэн асуудал дагуулж байсан. Бид дүгнэлт бичээд холбогдох газар нь шилжүүлсэн” гэдгийг Соёлын өвийн үндэсний төвийн Авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа хэлж байв.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-05 103.80.210.183

одоо төлүүлж буцаан бариулж үз дээ. төлөхгүй сэргээж чадахгүй бол бүрэн хааж шоронд илгээж хүүхэн болго

Avatar

Чимгээ 2020-05-05 192.82.65.241

Яг одоо цагт дэндүү их луйварчидтай болчихсон. мөнгөний хойноос нүдээ ухахаас буцахгүй ийм л болчихоод байгаа юм даа. яасан нөгөө ардчилал мардчилал гээд дараа МАНАН ЗАНАН гээд л байсан бүгд луйварчид. Эх орныхоо түүхэн үнэт дурсгалтай зүйлийг зүгээр л нэг хадгалаад хямгадаад байж болохгүй болчихсон арчаагүй хүмүүс. энэ бол Амарсайханы цаанаасаа явуулж байгаа луйварын бас нэгэн шинж. Доодчууд нь даргынхаа юу л гэнэ тэр бүгдийг хийнэ шүү дээ. хойч үедээ түүхэн дурсгалын зүйлийг үлдээхийг хүсэхгүй

Avatar

Ц.Б 2020-05-05 66.181.161.47

Бэхбат гэж хүнийг гайхлаа. Хуучнаараа байхад илүү их ашигтай ч бахархалтай ч байх байлаа гэж

Avatar

Саран 2020-05-05 202.21.108.41

Энэ барилга Отгонтэнгэр их сургууль Оюунхоролтой ямар ч хамаагүй Наад эзэд нь төмөр хаалга хийж байгаад л нураасан Одоо барилга бариад эхэлсэн байна эзэдэд нь хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

Naraa 2020-05-05 64.119.26.50

Behbat uvug deedsiinhee sunsiig hilegnuulj zovoohoos aihgui bn uu novshiin hog yum aa

Avatar

Отгонтэнгэр их сургуультай ямар ч хамааралгүй шүү 2020-05-05 202.126.89.149

Энэ баригдаж буй орон сууц Отгонтэнгэр их сургуультай, Оюунхорол гишүүнтэй ямар ч хамааралгүй, харин гэнэт л манай сургуулийн ард зайгүй талбайд шавааралдуулаад өндөр барилга эхэлсэн, яаж энэ зайгүй талбайд орон сууц, үйлчилгээний төв барина гэж боддог байнаа. Тэгээд энэ сургуульд хамааралтай мэт нэр өгөөд л

Avatar

уугуул 2020-05-05 66.181.160.8

Хөдөөнөөс ирсэн цагаач нар юу ч хайрлахгүй юмдаа..

Avatar

түшээ 2020-05-05 122.201.24.98

эхлээд барилгын зургийг баталсан,зөвшөөрөл олгосон төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. цагаан дээр хараар нэр албан тушаал нэрээ бичээд гарын үсэг зурчихсан байгаа. тэдэнд л хэрэг үүсгэчихээр дахиж ийм юм гарахаа болино.

Avatar

Зочин 2020-05-05 64.119.24.208

Туухэн дурсгалт баригад дэлгуур гуанз ажлуулахгуй челеет уран бутээлч зураачдад урлан галарейн зориулалтаар егч байх гэдэг чинь маш зев санаа бн манайхаас еер улс орон зураачдаа их харж уздэг юм

Avatar

Зочин 2020-05-05 202.9.47.13

Эд мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болж ! Отгэнтэнгэр аппартементийн цаад эзэн нь бол ардын намын шуналын тулам, шулам Оюунхорол авгай 1 Шулам Оюунхоролын хувийн Отгонтэнгэр их сургууль хажууд байдаг !!!

Avatar

Хүн хэлмэгдүүлдэгээ боль 2020-05-05 202.126.89.149

Хөөе манай сургууль болон Оюунхорол гишүүнтэй ямар ч хамааралгүй шүү. Харин манай сургуулийн ард шууд манай сургуулийн нэртэй ижилсүүлээд өгчихсөн зайгүй, шамбааралдсан хачин барилга байна лээ

Avatar

z 2020-05-05 64.119.24.142

uher mongolchuudaa gej

Avatar

зочин-2 2020-05-05 66.181.183.163

Түүх дурсгалын газар нэг иймэрхүү байдлаар шуналтай, мөнгөтэй хүний идэш болж ард түмэн түүхээ мэдэх эрхгүй болох нь ээ. Хот төлөвлөлтийн газарт түүхийн мэргэжилтэн байх хэрэгтэй юм шиг бна. Гэндэнгийн үр сад гэгч нь яасан толгой нь ажилладаггүй, маанаг нөхөр бдаг бнаа??? Өвөг дээдсийнхээ тэмцэл олсон хувьсгал, газар нутгаа хамгаалсных нь төлөө орост цаазлуулсан бол үр ач нь мөнгө хараад худалдах дон тусч бдаг үгүй мөн хачин юм.Түүхт удмаараа бахархаж амьдрах заяагүй амьтан бна.

Avatar

Зочин 2020-05-05 64.119.23.115

Эздийн шоронд 10 жилээр хийгээд 100 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулаа

Avatar

Зочин 2020-05-05 43.228.131.42

Энэ авгай унтаж л байхгүй сэрэхээрээ гай тарих юм!! Яасан ханаж цаддаггүй шуналтай юм бэ?

Avatar

Зочин 2020-05-05 66.181.161.117

Байгалийн түүхийн музейг хамгаалсан хүмүүсийг барьж хориод тэгээд одоо дуугарах ч хүнгүй болсон биз дээ

Avatar

Зочин 2020-05-05 103.80.210.183

хятадын эрлийзүүд төрд гараад удахгүй унахаасаа өмнө хамаг түүхийн дурсгалыг устгаж байна: тэгээд хятадын харъяанд угаасаа байж байгаад 21 онд хулгайн замаар тусгаар болсон гээд зүтгэнэ. тэр үед 21 онд тусгаар улс байгаад америк орос япон гээд улсуудтай харилцаатай байсан гээд үзүүлж харуулах түүхэн байгууламж байхгүй байна. тэгээд л дэлхийнн улсууд зэрлэг хүмүүс байж байгаад л байгаа юм байна гэж ойлгоод л хятадыг дэмжинэ шүү дээ.

Avatar

ffff 2020-05-05 202.21.104.2

ezengyi uls, ta ene orond ju ch hiij bolno

Avatar

Зочин 2020-05-05 192.82.70.148

ЯМАР Ч АРГА БАЙХГҮЙ.БОЛОВСРОЛЫН САЙД НЬ ДУУРЬ, ДРАМЫН БАРИЛГЫГ НУРААЖ ОРОНД ГОЁ БАЙШИН БАРИХ ГЭЖ БАЙХАД СААД БОЛООД ГЭХ АЯТАЙ ЯРЬСАН. ОЮУНХОРОЛ БОАЖЯ САЙД БАЙХАД МОНГОЛ БӨХӨН БАРАГ БҮГД ҮХСЭН ДЭЭ.НААД МАНТУУН БУУЗ ШИГ АВГАЙ ЧИНЬ ЮУ Ч ТООХГҮЙ.НААДУУЛТАЙГАА ХУУЛЬ Л БИТГИЙ ЯРИАРАЙ.БҮХ ЮМ НЬ ХУУЛИЙН ДАГУУ БАЙДЫНШТЭЭ.ХУЯГЛАСАН БОДОН Л ГЭСЭН ҮГ.

Avatar

mgl 2020-05-05 202.179.11.230

Oystoi deeree shudtei uheruud.

Avatar

зочиН 2020-05-05 202.21.116.5

Маш харалсалтай…
Монголчууд түүх, соёлын үнэт өвөө хоморголон устгах аянд сүүлийн үед орсонд гайхшрал төрж байна. Хаашаа яваад байгааг эргэлзэхэд хүргэж байна. Оюуны гүн хоосролд орох нь энэ үү!!! Өчигдөргүйгээр өнөөдөр байдаг бил үү. Тусгаар улс орон бүр түүх, соёлын өвөө хамгаалдаг, түүхээрээ бахархдаг, хойш үедээ өвлүүлэн үлдээдэг биш бил үү.

Avatar

zailaasai 2020-05-05 103.57.95.171

niisleliin hot bguulaltiin gazar gj sunusun nohod,hotiin dargataigaa niileed chono boroonoor gdg shg end tend jalga dov bvrt oron suuts barih zuvshuurul olgoj bgaa,gomdol urgulul uguhuur toohgvi,tm gazar zuvshuurul olgoson gsn hariul ugdug,,modnii2 n jalga suvagn deer oron suuts barih zuvshuurul ugsun,bvr suvag naaj barihni holgv bolood b.a ,,hedhen metriin tsaana irgediin gvideg dasgal hiideg zam bhad vrgeljlvvleed hiichih setgel zvrhgvi, manuuhainuud zailbal taarna,irgediin tuluu yuch hiihgvi,

Avatar

Зочин 2020-05-05 202.9.40.91

Рерихийн музейн газраас ч гэсэн Отгонтэнгэр их сургууль авсан байсан.Академич Бира гуай сайн санаат оюуныг бүтээгч өв соёлоо хүндэтгэгч жинхэнэ сэхээтний хувьд Рерихийн музейг сэргээсэн байсан.Гадны эрдэмтэд уулзалт хийж музейг нээлт хийсэн тухай уншиж баыв

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.157

Арай л дэндэж байна шүү Хүрэлсүхээ.Чиний хөөрүү дөвчин шоучин байдлахс болж Монголын эдийн засаг, нийгэм соёлын бүтээн байгуулалт олсон амжилт нуран унаж байна шүү.Чадахгүй байж чацага царайлаад шигдээд байх хэрэггүй бушуухан зайлж үз!!!!!

Avatar

Зочин 2020-05-05 182.160.33.197

тагнуул

Avatar

zochin 2020-05-05 202.179.25.164

turemgii, dogschin, ongiroo ESaid, buch um n nuuch Eronchiilogch Battulga, bas chotiin darga gej bas neg schunalt Amarsaichan ta nar bugd dald or

Avatar

Халтар 2020-05-05 64.119.20.253

Оркуудаар дүүрчээ

Avatar

z 2020-05-05 64.119.24.142

ene zasag darga gej hudlaa jujig shaasan oligarhiig zailuulaachee ene novshiin hiij baigaa ajil haramsaltai bna

Avatar

Иргэн 2020-05-05 139.5.218.180

Энэ МАН-ын сагсалзсан хоосон толгойт Хүрэлсүх Монголын түүх соёлын дурсгалт барилга байгууламжийг сүйтгэж дуусахнээ. Бушуухан сонгууль болж энэ поп нөхрийг зайлуулж соёлын өвөө хамгаалж үлдмээр байна.

Avatar

z 2020-05-05 64.119.24.142

hytaduuduher mongol geed baidgiin argagui l onoj heljee

Avatar

z 2020-05-05 64.119.24.142

uher mongol geed baidgiim argagui ym bna p….

Avatar

Зочин 2020-05-05 122.201.23.44

Энэ Маны комунистууд нийслэлийн түүхэнд яасан харгис ханддаг хулгайчууд вэ

Avatar

Зочин 2020-05-05 64.119.17.63

Энэ засаг арай дэндэж байна. Газаргкй юм шиг хуучин барилгыг устгаад, дээр дахин шавар овоолдогоо болимоор бн. Оюунхорол гэгч хэрэгтэнг яагаад дпвруулаад байдаг бэ?!! БОЯ сайд байхдаа хууль бус зуйл их хийсэн, дампуу хувийн сургуулиа хамгаалах гэж яамаар хуртэл тоглож бн. Огцруулж, хариуцлага тооцох хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2020-05-05 180.149.93.98

ИЙМ УЛС ГЭЖ БАЙГААД Ч ЯАДАГ ЮМ

Avatar

Зочин 2020-05-05 192.82.78.178

ЯЛЗАРЧЭЭ.

Avatar

Зочин 2020-05-05 66.181.161.93

Ёстой шал дампуу юмаа!! Энэ улс огт эзэнгүй айл шиг болжээ!! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь энэ талаар огт дуугардаггүй!! Хотын дарга нар (Миеэгээс эхтэй!) гэж наймаачид л ийм болгосон шүү дээ!!!!

Avatar

5 2020-05-05 103.229.123.131

ПЕСДЕЦ ЗУРАГЫГ НЬ БАТЛАГДАХГҮЙГЭЭР ТӨР ӨӨРӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ ЯАСИЙН

Avatar

Зочин 2020-05-05 103.80.210.183

хэнгэрэгийн дохиур нь ХОт байгуулалтын хүрээлэнд сууж л байгаа. тэрийг хэрэгт тат

Avatar

Зочин 2020-05-05 103.229.123.131

ПИЗДАА ОРГИОД ТИЙМ ХАМГААЛАХ ДУРТАЙ Л ЮМ БОЛ ХҮҮРЭЭ ХИЙЖ БАРИЛГЫН ЗУРАГЫГ НЬ БАТЛАЖ ӨГДӨГ ЮМ ХОХЬ ЧИНЬ МЭДҮҮ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛ ТӨР ШИГ ЗУРАГЫГ БАТАЛДАГ ГАЗАР НЬ ГАЦААХГҮЙ БҮХ ЮМ ГАЦААДАГ УЛС ТӨР ХУВИЙН АВИЛГАЛ НЭХСЭН АСУУДАЛШД п***а ӨМХИЙ БИТГИЙ ОРГИОД БАЙ ОЙ ГУТМААР ШИВШИГ

Avatar

Зочин 2020-05-05 192.82.71.178

Дэлхий түүхээ хадгалах гэж хичээж, хадгалж ирсэн байхад мана УХААН МУУ, ухвар мөчид хүмүүс нураа эвд л гэх юмаа. Европ байг гэхэд Оросын Москвагаас эхлээд жижиг хотуудад бүртэл, урагшаа Бээжингээс авахуулаад цаашаагаа азийн орнууд бүгд 100, 100 жилийн настай өчнөөн барилга байшингаа хадгалаад ирсэн, хадгалж байхад муу балгас гээд нураагаад байвал 1000 1000 жилийн түүхтэй Монгол гэж цээжээ дэлдэхээс өөр хийх юм бидэнд бий юу

Avatar

Зочин 2020-05-05 122.201.20.194

Түүхэн барилга бол үнэ цэнэ. Манай дарга нарын мэдлэг боловсрол мөнгө олох арга ухаанд суралцаагүй байна. Түүхэн дурсгалт барилгуудаа үлдээж, шинэ шинэ барилгаар хотын хүрээгээ тэлж, улаанбаатар хотоор аялах хүмүүст хийгээд ирээдүй хойч үедээ түүхээ таниулах гарын авлага болох түүхэн барилгаас үнэ цэнэтэй баримт юу байх вэ?

Avatar

Зочин 2020-05-05 103.26.193.124

Монголын хэлмэгдэгсдийн дурсгалыг шуналт Бэхбат ашиглах гэж бн. Холбогдох газарууд, Хэлмэгдэгсдийн холбоо нь арга хэмжээ авахнээ.

Avatar

Зочин 2020-05-05 103.26.193.124

Ингэж болохгүй. Яаралтай хатуу тэмцэх хэрэгтэй.

Avatar

НАМСРАЙ 2020-05-05 115.84.88.186

ТҮҮХЭН ДУРСГАЛ ГЭЖ СҮРЖИГНЭЖ БАЛГАС НУРААХЫГ ЭСРГҮҮЦЭХ СОЛИОРСОН СЭТГЭЦИЙН ӨВЧТӨНГҮҮДИЙН ХИЙРХЭЛ БОЛОХООС ИЙМЭРХҮҮ АМБААРНУУДАД ТҮҮХ ДУРСГАЛ ГЭЖ ЮУ БАХАВ ДЭЭ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛЖ СҮРЖИГННҮЛЖ ГАДААДЫХАААС 5ЦААС АВАХ ДОН Ш ТЭ ХА ХА

Avatar

Зочин 2020-05-05 192.82.71.178

адгийн шаар, тэнэг н**ш

Avatar

Зочин 2020-05-05 124.158.107.35

лайтай гөлөгнүүд

Avatar

зочин 2020-05-05 202.5.202.132

Бага байхад Оросын консулын байшин гэж цагаан байшин байдаг байлаа. Богдын музейн байртай адилхан. Нураасанд харамсаж явдаг. Жуковын хөшөө хавийг Консулын дэнж, дөрвөн замын хавийг Американ дэнж гэдэг байлаа. Манай аав, ээж хүнд байраа заахдаа Консулын буудал дээр буугаад…. гэж заадаг байсан.

Avatar

Зочин 2020-05-05 203.91.117.8

ОДОО ГООЖИНГ И ЙН ӨНДР ИЙГ НУРААЖ ХҮҮХЭД НА СТНЫ А МРАЛТЫН ТАЛБАЙ БАРИХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2020-05-05 192.82.71.178

эвдэх нураахаас өөр юм хийж мэдэхгүй ээ

Avatar

Иргэн 2020-05-05 66.181.161.109

Үүрд хадгалж чадахгүйгээс хойш нурааж л таарна

Avatar

Зочин 2020-05-05 66.181.167.24

tuuhen uzwer dursgalt zuiliig zasgaas sanhuujilt hiij zaswarldag umaa , bitgii iim archaagui zawaan bodoltoi bai ta bid 2 hun uchiraas jamaaraa burhan bolno harina hoich uedee uzeh umtaa unshih sonirhoh zuil uldeesen ni deer bsan bolwuu , uchuuhen bi iim l bodoltoi bn daa , Tanid zoriulj heleh ug unendee nadad bhgui ta uuriiguu neg bodoj uzeeree ymar hun gedegee.

Avatar

Зочин 2020-05-05 192.82.71.178

наадах чинь Наполеон хэзээ амьпарч байсныг бүү хэл хэн гэдгийг нь ч мэдэхгүй

Avatar

Зочин 2020-05-05 180.149.93.98

ТЭНЭГЭЭ ЕВРОПООР ДҮҮРЭН ХУУЧНЫ БАРИЛГА БАЙНА. БИ Л ГЭХЭД НАПОЛЕОНЫ ҮЕИЙН БАЙРАНД 2 ЖИЛ АМЬДАРСАН

Avatar

Зочин 2020-05-05 202.9.46.165

Е сайд асан П Гэндэнгийн зээ хүү нь өвөөгийнхөө амьдарч бсн байшинг нураалцсан бн ! Эд мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болж ! Отгэнтэнгэр аппартементийн цаад эзэн нь бол ардын намын шуналын тулам, шулам Оюунхорол авгай 1 Шулам Оюунхоролын хувийн Отгонтэнгэр их сургууль хажууд байдаг !!!

Avatar

Зочин 2020-05-05 66.181.167.24

Bi uuruu zaluu hun gehdee l arai denduu umaa bid , ene ulaanbaataraar duuren durvuljin hiitstei , ymarch zagwar shiidel baihgui barilguud duuren bolloo, Bid zaawal iim muuhai baih estoi gejuu.
Tanii helseneer buh zuiliig munguur hemjdeg bol bid ireeduid yah bolj bn aa , Enuuhendee daruuhanaar helhed bid ali hediinee bolowsorolgui , es surthuingui shiidweruudiig gargadag boljdee.

Bi bol jiriin l neg mongol ger bulees garaltai hun getel ene erh medel gedeg zuil arai hyzgaargui bolj bn aa,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж