Эсрэг биетийн буруу ойлголт халдварыг тархаах эрсдэлтэй юу? | News.MN

Эсрэг биетийн буруу ойлголт халдварыг тархаах эрсдэлтэй юу?

Эсрэг биетийн буруу ойлголт халдварыг тархаах эрсдэлтэй юу?

Эсрэг биетийн буруу ойлголт халдварыг тархаах эрсдэлтэй юу?

"Covid-19" цар тахлын улмаас дэлхий дахин өөрчлөгдөж байна. Үүний нэг жишээ нь хүмүүст ямар нэгэн өвчнийг эсэргүүцэх чадвартайг нотлох гэрчилгээ олгох туршлага нэвтэрч эхэлжээ. Дэлхийн олон орны эрдэмтэн судлаачид, хууль тогтоогчид коронавирусийн эсрэг зөв дархлаа, эсрэг бие бол эдийн засаг, нийгмээ эргэн сэргээх боломж гэж харж байна. Тухайлбал, Европ дахь коронавирусийн өвчний голомт болсон Итали улсад халдвараас эдгэрч, эсрэг бие үүссэн хүмүүст гэрчилгээ олгож, ажилдаа эргэн орох боломжийг олгохоор хэлэлцэж байна.  Улмаар “дархлааны паспорт” гэж нэрлэгдэх болсон энэ ажлыг иргэд ч ихэр сонирхож эхэлжээ.  Хэдийгээр улстөрчид эсрэг биед тэгтлээ найдлага тавихгүй байгаа ч эдийн засгаа сэргээх бүх боломжийг эрэлхийлж буй нь энэ. Харин энгийн амьдралдаа эргэн орохыг тэсэн ядан хүлээж буй олон зуун европ, америкчуудын хувьд энэ нь алтан тасалбар гэж харж байна. Улмаар бизнес эрхлэгчид ажилчдаа эсрэг биеийн шинжилгээнд хамруулахаар орон нутагтаа мөнгө төлөх болжээ.

Тэгвэл ангиген буюу эсрэг бие гэж юу вэ?

Гадны антиген биед орж ирвэл түүний эсрэг эсрэг бие үүсч дархлааны урвал явагдана. Халдвар үүсгэгч нянгийн антигены эсрэг эсрэг бие үүсч, түүнтэй нэгдэн нянг устгаснаар уг өвчнөөр дан өвчлөхгүй болдог. Эсрэг бие үүсэх урвалыг өвөрмөц дархлаа урвал гэж нэрлэдэг.

Гэхдээ Италийн эмч мэргэжилтнүүд эрсэг бие нь хүмүүсийн төсөөлсөн шиг үр дүнтэй биш байхаас сэрэмжилж байна. Ломбарди мужийн Сан Маттью эмнэлгийн ерөнхийлөгч Алессандро Вентури хэлэхдээ “коронавирусийн халдвараар өвчилсөн хүн бүрд таних дархлаа үүсч байгаа эсэхийг бид мэдэхгүй. Түүнчлэн хүн болгонд үүссэн эсрэг биеийн тоо харилцан адилгүй бөгөөд яг хэчнээн тооны эсрэг бие вирусийн халдвараас бүрэн хамгаалахыг судлах шаардлагатай” хэмээжээ. Сан Маттью эмнэлэг нь эсрэг бие илрүүлэх тестийг ашиглан халдварт хамгийн их өртсөн Ломбарди мужид вирусийн зураглалыг гаргахаар ажиллаж байгаа аж. Судалгааны зорилгоор Италийн Засгийн газраас ойрын хугацаанд халдвартай 150 мянган хүний дунд эсрэг биеийн тест явуулахаар болжээ.  Зарим вирус судлаачид эсрэг биеийн тухай дутуу дулимаг ойлголт нь хүмүүст өөрийгөө ямар ч өвчнөөс бүрэн хамгаалагдсан мэт буруу ойлголтыг өгч халдварыг улам тараах магадлалтай хэмээн мэдэгджээ. Ийлдсийн сорилыг хариуцлагагүй ашигласнаас халдварын тархалт хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй хэмээн эмээж буйгаа дархлаа судлаач, эмч Алберто Мантовани “Sky TG24” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Гэхдээ тэрбээр эсрэг бие нь вирусийн хүчийг сулруулах чадалтай гэдгийг тайлбарласан бөгөөд судалгаа, туршилтыг сайн явуулбал дархлааны паспорт шинэ гарц байж болохыг мэдэгджээ. Түүний “Humanitas” судалгааны эмнэлэг нь Милан хотын ойролцоо оршдог бөгөөд Италийн коронавирусийн халдвартай өвчтөнийг эмчилснээрээ олонд танигджээ. Тус эмнэлэг нь вирус судлалаар нарийн мэргэшсэн аж. Тус эмнэлгийн судалгаагаар нь бүс нутгийн халдвартай хүн амын 2-3 хувьд нь “G”, “IgG” гэх вирусийн хүчийг сулруулах, эсэргүүцэх чадвартай эсрэг бие цусанд нь үүссэнийг тогтоожээ. Хангалттай тооны “IgG” эсрэг бие цусанд нь үүссэн хүн цаашид халдвар тараахгүй аж. Цаашид Ломбарди бүс нутгийн 10 сая оршин суугчийн 10 хувьд эсрэг биеийн шинжилгээ хийхээр зорьжээ. Шинжилгээ авч, үр дүнг боловсруулахад хэдэн долоо хоногийн хугацаа шаардах аж. Гэсэн ч эсрэг биед найдахаас илүү халдваргүй хүн амд тулгуурлан Итали улс нь энэ долоо хоногоос эхлэн хөл хорионы дэглэмээ зөөлрүүлэхээр болжээ. Ингэхдээ тусгаарлах зай болон бусад хамгаалах арга хэмжээг хатуу мөрдлөг болгох гэнэ.

Энэ хооронд Чили улс нь дэлхийд анх удаа дархлааны паспортыг олгохоор болсноо мэдэгджээ. Коронавирусийн халдвараас эдгэрч, цусандаа эсрэг биетэй болсон хүмүүст дархлааны паспорт олгосноор карантин арга хэмжээ болон бусад хоригоос чөлөөлөгдөх боломжийг Даваа гаригт Эрүүл мэндийн сайд Паула Даза мэдээлжээ. Дархлааны паспортыг энэ долоо хоногийн сүүлээс эхлэн хүмүүст олгож, ажилдаа эргэн орохыг нь зөвшөөрөх гэнэ. Чилид халдвараас эдгэрсэн 4600 гаруй хүн дархлааны паспорт авах боломжтой бөгөөд гол нь эсрэг биеийн шинжилгээ өгөх шаардлагатай гэж Эрүүл мэндийн сайд нь мэдэгджээ. Харин эсэргүүцэгчдийн зүгээс Чилийн албаныхан дархлааны паспорт олгох тухайгаа тус улсын Дархлал судлалын нийгэмлэгтэй зөвлөлдөж шийдээгүй хэмээсэн байна. Эсрэг бие нь урт хугацаанд вирусийн халдвараас хамгаална гэх баталгаа байхгүй гэдгийг тус нийгэмлэгийн судлаачид тайлбарлажээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) коронавирусийн өвчнөөр өвчилсөн гээд дархлаатай болсон гэх нотолгоо байхгүй гэдгийг анхааруулжээ. Чилид 13 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч, 200 шахам хүн нас барсан юм. Чили нь Латин Америкийн аль ч орныг бодвол хүн амынхаа хамгийн олон хувийг шинжилгээнд хамруулсан амжилттай орон болжээ. Тус улсад 22.00 цагаас хойш хөл хорио тогтоож, сургууль цэцэрлэгүүдийг тавдугаар сарыг хүртэл хаагаад байсан юм.

Хэдийг “covid-19” өвчнөөс эдгэрсэн хүмүүс дахин халдвар авсан нь тогтоогдсон ч шинээр халдвар авсан хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага байгаа аж. “Guardian” агентлагт мэдээлснээр Их Британийн засгийн газраас мөн эсрэг биед суурилсан системийг хэрэгжүүлэх боломжийг судалж эхэлснийг мэдээлжээ. Их Британи улсад өдөрт 100 мянган хүн халдварын шинжилгээ хийх зорилт тавин ажиллаж буй.

Үүний зэрэгцээ халдварын голомт Хятадад иргэдийн эрүүл мэндийн байдал, аяллын түүх зэрэгт нь суурилсан өнгөөр ялгах “эрүүл мэндийн код” нэртэй аппликейшнийг нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ. Ингэснээр Хятадын албаныхан “QR” кодыг унших замаар тухайн хүний эрүүл мэндийн талаар мэдэх боломжтой аж. Ерөнхийдөө ногоон өнгө нь чөлөөтэй аялж, зугаалах эрхтэй бол шар нь гэртээ байх, улаан нь халдвартай өвчтөн гэж ялгах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Армэргэн 2020-05-05 103.229.121.235

За тэгээд 43 өгүүлбэр мэдээ оруулахдаа ингэж алдаад байна гэдэг хэвлэл мэдээллийн манлайллаа будаа болгож байна л гэсэн үг ш дээ…

Avatar

Армэргэн 2020-05-05 103.229.121.235

Болор дуран ч сайн программ биш бололтой. Мэдээ оруулж байгаа ажилтныг сохор болгодог юм байна даа.

Avatar

Bulgan 2020-05-05 64.119.26.19

Bolor Duran bol super programm. Mongolyn tuuhend tiim Programm zohiogdoogui sh dee. Harin ene News.mn-iihen bolor durangaar shalgav gedeg ni shal hudlaa. Itgehgui baival hudlaa shalchiganaj baihaar bolor.app geed shalgaad l uzchiheech. Free huvilbar gargachihsan l baina lee sh dee.

Avatar

Bulgan 2020-05-05 64.119.26.19

Hudlaa shalchiganaj baihaar bolor.app ruu ni orood Programmen sain muug ni shalgachihaach. Hunii aldaag yaaj iigeed programm ruu chihchih geed uzchih yum. Sain programm za!!!

Avatar

Армэргэн 2020-05-05 103.229.121.235

Мэдээний гарчигт "эсрэг биет" гээд байгаа мэдээн дотроо "эсрэг бие" гэх нэг мөр ойлголтоор бичмээр.

Avatar

Армэргэн 2020-05-05 103.229.121.235

Өө хөөрхий ингээд уншаад байвал үг зүй, өгүүлбэр зүй, найруулга зүйн өчнөөн алдаа гараад байх шинжтэй. Хуучны сонины редактор гэдэг орон тоо байдаггүй юм уу? Хиймэл оюун ухаанд найдаж болохгүй ш дээ ухамсарт оюун ухаант хүмүүс ээ!!!

Avatar

Зочин 2020-05-05 103.229.121.235

Халдвар үүсгэгч нянгийн антигены эсрэг эсрэг бие үүсч, түүнтэй нэгдэн нянг устгаснаар уг өвчнөөр дан өвчлөхгүй болдог.

За бас энэ өгүлбэрт "нянгийн антигены эсрэг эсрэг бие" гэсэн маш ойлгомжгүй хэллэг цохиж явах юм. Уг нь нянгийн эсрэг антиген эсвэл эсрэг биет гэмээр.

Avatar

Зочин 2020-05-05 103.229.121.235

Хэдийг “covid-19” өвчнөөс эдгэрсэн хүмүүс дахин халдвар авсан нь тогтоогдсон ч шинээр халдвар авсан хүмүүстэй харьцуулахад харьцангуй бага байгаа аж.

Гэсэн өгүүлбэрт "Хэдийгээр" гэж өгүүлбэрээ эхлүүлэх байж дээ хөөрхий.

Avatar

Зочин 2020-05-05 103.229.121.235

За тэгээд найрлага будаа.
Уг нь "Гэхдээ Италийн эмч мэргэжилтнүүд эсрэг биет нь хүмүүсийн төсөөлсөн шиг үр дүнтэй биш хэмээн сэрэмжилж байна." гэвэл арай ойлгомжтой бус уу?

Avatar

Зочин 2020-05-05 103.229.121.235

Гэхдээ Италийн эмч мэргэжилтнүүд эрсэг бие нь хүмүүсийн төсөөлсөн шиг үр дүнтэй биш байхаас сэрэмжилж байна.

За энэ өгүүлбэрт эрсэг гэдэг үг цохиж явна. Бодвол эсрэг гэх гээд байгаа бололтой.

Avatar

Зочин 2020-05-05 103.229.121.235

Халдвар үүсгэгч нянгийн антигены эсрэг эсрэг бие үүсч, түүнтэй нэгдэн нянг устгаснаар уг өвчнөөр дан өвчлөхгүй болдог.

Гэсэн өгүүлбэрт "дан" юм уу "дахин" эсвэл "ахин" юм уу аан?

Avatar

Зочин 2020-05-05 103.229.121.235

Тэгвэл ангиген буюу эсрэг бие гэж юу вэ?
Гэсэн гарчиг байх юм. Энэ болор дуран гуай ямагт алдах юм аа. Сайжруулалт байнга хийгээч.

Avatar

Зочин 2020-05-05 202.131.251.130

antigen esregtorogch, antibody esreg bie gej orchuulna.

Avatar

zochin 2020-05-05 150.129.143.99

1sard haniad hvreed gertee 2,3honog aimr haluursan. Shinjilgeeg ni ogj boldog bol neg ogchixmoor ym bna.

Avatar

Зочин 2020-05-05 202.21.107.111

Хүний дархлаа чинь хэлбэлзэж болох учраас найдвартай арга биш байхаа. Эсрэг биет дээ найдаад архидаад шөнө нойр хугасалж компьютер дээр удаан ажиллаад ядраад байвал дархлаа унана ш дээ.

Avatar

Зочин 2020-05-05 103.14.37.5

яг үнэн шинжилгээ авч батлагдвал УОК,ЗГ Хүрэлсүхийн нэр хүнд унана. авахгүй байхаа

Avatar

Hhhhh 2020-05-05 202.126.88.56

12 sard aihtar ovdson humuusees shinjilgee neg avchihmaar l bn. Manai ger buliihen 1 sard bugd ovdson

Avatar

Иргэн 2020-05-05 103.57.92.150

Монголд бол эсрэг биетийн паспортын наймаа дэлгэрнэ.

Avatar

Зочин 2020-05-05 103.57.93.20

Antibody sh dee

Avatar

Зочин 2020-05-05 139.5.217.53

Esteg biet zarna

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.148

Za.daa ene ch demii taldaa l baih aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж