Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн “Б” энэ сарын 3-ны өдөр СOVID-19 халдварын шинж тэмдэг болох халуурч, хоолой нь өвдсөн дуудлага өгсний дагуу аймгаас Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, тандалт хийн, хяналтад доор тээвэрлэн БОЭТ-ийн Халдвартын тасагт авчирч, тусгаарлажээ.
Иргэн “Б” өвчний түүхийн асуумжид хоолой нь өвдөмтгий, 2 хоногийн өмнө халууцан хүйтэн ус уусан тухайгаа хэлжээ. Гэвч тухайн иргэн хилээр нэвтэрч, тээвэрлэлт хийсэн учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар сэжигтэй тохиолдол буюу COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж үзэн нарийн шинжилгээ хийгээд байна. Эхний ээлжид түргэвчилсэн тестээр шинжлэхэд хариу нь сөрөг буюу халдваргүй гараад байна. Харин /PCR/ цусны шинжилгээний хариу өнөө шөнө 02:00 цагт гарах юм байна.
Дорнод аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа "Түүнтэй ойр хавьтлын 8 иргэнийг ажиглалтад аваад байгаа ба өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 21 дүгээр талбай руу орж гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа" гэлээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ