"Би орон нутгийн сонгуульд өрсөлдөнө" | News.MN

"Би орон нутгийн сонгуульд өрсөлдөнө"

"Би орон нутгийн сонгуульд өрсөлдөнө"

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирж, Монголын улс төр олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс ярилцлагаа улс төрийн сэдвээр шууд эхэлье. Таныг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж ойлгосон?

-Тийм ээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуульд өрсөлдөнө.

-Яагаад УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзав. Хэн нэгнээс шалтгаалав уу эсвэл өөр хүсэл зорилго байна уу?

-“Жорлонгоо өөрчилье” төслөө орон нутаг, нийслэлийн түвшинд хийж, хэрэгжүүлэхийг зорьсон учраас  орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн.

-Энэ жил хамгийн олон буюу 208 бие даагч нэр дэвшихээр болсон. Бие даагч олноор нэр дэвших нь намд итгэх итгэл буурсных уу, эсвэл УИХ-ын чадамж муудсаных уу?

-Нэгдгээрт, энэ бол намд итгэх итгэл суларсны илрэл. Намууд дотоод зохион байгуулалтаа эргээд харах шаардлагатай болсны дохио. Нэг ёсны сонгууль бол иргэдэд төрийг өөрчлөх боломж олгодог. Нөгээтэйгүүр, төрийг үүсгэж буй намуудыг ч өөрчлөх боломж гэж хүмүүс хардаг.  Тэгэхээр намыг  дотор нь орж өөрчлөх үү,  гаднаас нь өөрчлөх үү эсвэл төрд намаар дамжиж оролцох уу гэдэг нь  тухайн хүний сонголт.  Энэ утгаараа олон хүн бие дааж сонгуульд оролцох  нь тэд намаар дамжиж, энэ өөрчлөлтийг хиймээргүй байгаа учраас сонголтоо хийсэн гэсэн үг. Яагаад гэвэл тухайн хүмүүсийг татан авах ёстой намууд зохион байгуулалт болон тавьж буй шаардлага нь цаг үеийнхээ хүсэл эрмэлзэлд нийцэхгүй байгаагийнх. Мөн үзэл баримтлал, үзэл бодолтой нь санаа нийлэхгүй ч байж болно. Хоёрдугаарт, УИХ-ын босгыг намсгасан нь хуулийн үр дагавар мөн.

-УИХ бол хууль баталдаг, төрийн дээд байгууллага.  Хууль батлах хүнд илүү өндөр шаардлага, шалгуур тавих учиртай. Захын нэг ажилд ороход л багагүй шаардлага тавигддаг шүү дээ.  Гэтэл дуртай болгон нь уралдаанд орж байгаа мэт УИХ-ын сонгууль руу  хошуурах нь  инээдэм биш эмгэнэл болж харагдаад байна л даа?

-Магадгүй, хамгийн том шалтгаан нь улс төрийн намууд гэхээсээ илүүтэй хуулийн нөлөө. Яагаад гэвэл хуульд  ирцийн босго болон ялах босгыг байхгүй болгосон. Энэ хоёр босго байхгүй болсноор хүмүүст  өөр маягийн уралдаан бий болгож байна гэсэн үг. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийн шууд үр дагавар нь гэж ойлгож болно.

-Үнэмлэхүй олонхийн баталсан Сонгуулийн хуулиар уу?

-Тийм ээ. Хуучин Сонгуулийн хуулиар  дор хаяж 25 хувийн санал авч байж ялсан гэж үздэг байсан. 25 хувийг багцалж авдаг хүчин бол улс төрийн намууд байсан. Тэгвэл сүүлд  Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тухайн нэр дэвшигч 25 хувьд хүрээгүй байсан ч ялагч болно. Өөрөөр хэлбэл, бусдаасаа л олон санал авч байвал хэдэн хувь байх нь хамаагүй болчихсон нь намууд, бие даагчдын уралдаан бараг тэгширч байна гэсэн үг.

-Танай намын  нэр бүхий лидерүүд туурга тусгаарлаж, бие дааж дэвшихээ зарласныг олон нийт сайн, муугаар хэлж байна. Таны хувьд энэ эрүүл үзэгдэл үү, эсвэл шантааж байв уу?

-Намаас тогтоосон 100 сая төгрөгийн дэнчинтэй холбон харж байгаа. Мөнгө төлж намаас нэр дэвших үү эсвэл бие дааж  тэр мөнгөөрөө сонгууль хийх үү гэдэг нь хувь хүний сонголт. Эдийн засаг муудсан энэ цагт хэд хэдэн саяар нь хандив өгдөг ААН, хувь иргэн ховордсон. Ийм үед байгаа хэдэн төгрөгөөрөө хямдхан сонгууль хийх үү эсвэл  өр зээл тавьж намд мөнгө өгөх үү гэсэн ийм л сонголт манай намынханд тулгарсан. Тэгэхээр бие даах сонголт нь дэнчинд өгч байгаа хариу байх.

"УЛС ТӨРИЙН БОЛОМЖИЙГ ОЛЖ АВЪЯ ГЭЭД ЯАЖ ИЙГЭЭД Л ДЭНЧИНГ ТӨЛЖ БАЙГАА БАЙХ"

-Магадгүй таны нэр дэвшихгүй гэсэн шалтгаан ч дэнчинтэй холбоотой юу?

-Нэг талаараа холбоотой. Нөгөө талаараа, гол шалтгаан бол “Жорлонгоо өөрчилье” төсөл маань. Энэ төслөө УИХ-ын өрөөнөөс үргэлжлүүлээд явъя гэхэд мөн л их мөнгө төлж байж хийгдэнэ.  Тэр мөнгө нь байхгүй бол хувь хүн өөр сонголт хийнэ л дээ.

-АН-ын дарга С.Эрдэнэ “Нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн татвар авах болсон нь хууль зөрчсөн хэрэг биш, санхүүгийн эх үүсвэрээ ил тод зарласан” гэдэг тайлбарыг хэлж байгаа?

-Яаж ч тайлбарлаж болох байх. Манай намд анх татварын асуудал орж ирсэн тухайн үед буюу одоогоос бараг гурван жилийн өмнө “Намын татварын хэмжээ хэтэрхий хатуу байна, гишүүд нь төлж болохуйц хэмжээтэй байх ёстой, ийм дааж давшгүй өндөр байж болохгүй. Татвар хэт хатуу байвал нам гишүүдээ алдана шүү” гэж хэлж байсан байр суурин дээрээ би  одоо ч гэсэн  байгаа. Үүнийг би намынхаа эрх ашгийн төлөө өмнө нь хэлж байсан учраас одоо би олон зүйл дүгнэж хэлээд яахав.

-Дэнчинг хүлээн зөвшөөрсөн гишүүд байсан учраас  танай намынхан төлөөд явж байгаа байх л даа. Гэхдээ дэнчинд өгсөн 100 саяыг тэд хаанаас олсон нь анхаарал татаж байх шиг?

-Тухайн үед дийлэнх нь анзаараагүй, цаг нь тулаад төлөөд ирэхээр ямар их мөнгө вэ гэдгийг одооноос л анзаарч байх шиг байна.Тэр өндөр татварыг төлөөд явж байгаа хүмүүсийг би буруутгамааргүй байна. Тэд намынхаа шугамаар улс төрийн боломжийг олж авъя гээд яаж ийгээд л дэнчинг төлж нэр дэвших эрхээ авч байна. Маш их үнэ цэнээр энэ боломжийг олж авч байна даа гэж харж байгаа. Намд татвар байх нь зөв, гэхдээ дааж давшгүй өндөр байж хэрхэвч  болохгүй.

Дааж давшгүй өндөр татвар бол дандаа буруу зүйл рүү түлхдэг. Гэр бүлийнхнийгээ золиосонд гаргаж байр орон сууцаа зарж, өр зээл тавьдаг. Эсвэл бусдад худал хэлж мөнгө гуйж авчхаад дараа нь тэр амлалтдаа хүрэхийн тулд дахиад л буруу зүйл хийдэг.  Цаашлаад хууль бус авлигын аргаар энэ мөнгийг олох сэдэл санааг бий болгодог. Тэгэхээр аливаа зүйл хэм хэмжээнээсээ хэтэрч болохгүй.

-МАН сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив, дэнчингийн мөнгө авахгүй гэж мэдэгдсэн. Энэ нь боломжтой зүйл үү?

-60 тэрбум шиг хууль бус схем дараа нь гараад ирэхгүй л бол анхандаа сайхан сонсогддог юм.  60 тэрбум шиг дахиад өөр схем гараад ирэх вий, улсынхаа нэг зүйлийг зарчихсан байх вий гэдгээс л санаа зовж байна. Харж л байя даа.

-Таны ярианаас анзаарахад, АН-ын үйл ажиллагаанаас хол байгаа бололтой. Төсөл дээрээ гол зорилгоо тавьж ажиллаж байгаа харагддаг?

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдтэйгээ л  уулзалддаг. Түүнээс намын үйл ажиллагаатай ойр биш байгаа. Шалтгаан нь “Жорлонгоо өөрчилье” төсөл дээрээ төвлөрөх. Намынхаа албан тушаалуудыг 2017 оноос хойш өгсөн. Одоогоор надад АН-ын гишүүний батлахаас өөр албан тушаал алга. “Жорлонгоо өөрчилье” төслөө бүх улс төрийн нам, төрийн байгууллагууд,  бизнесийнхэнтэй хамтран хийж байж ард нь гарна гэж зорьсон учраас намынхаа дотоод ажилд идэвхтэй оролцохгүй байгаа.

-Нэг фракц, нэг бодлоготой нам  болно гэсэн АН сонгуулийн сургаар дотроо хагаралдаж, зөрчилдөх болжээ. Намын даргаа хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс ч ихэссэн байна.  Танай нам 2016 онд дотоод зөрчлөөсөө болж ялагдсан. Энэ янзаараа АН ялна гэхэд итгэл алга?

-Үүнд хариулт өгөх ёстой хүн бол намын дарга. Энэ намыг эвтэй байлгах уу, хагархай байлгах уу, дуу хууртай байлгах уу гэдэг нь цэвэр намын даргын хийдэг ажил.

-С.Эрдэнэ дарга өнгөрсөн жилүүдэд АН-ыг хэр авч явсан бэ. АН-д хүсч, хүлээж байсан шинэчлэлийг нь хийж чадсан уу?

-Намын даргад өгөх гол үнэлгээ бол  сонгууль. Сонгууль дүнгээ тавина, би дүн тавихгүй.

"ДЭЭД ЗЭРГИЙН САХИЛГА БАТ, ДЭГ ЖУРАМ ДОР СОНГУУЛИЙГ ЦАГТ НЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ ЧУХАЛ"

-Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулах уриалга гаргасан.  УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зөв үү. Ер нь сонгууль хойшлуулбал ямар үр дагавартай вэ? 

-Ашигтай санал ч биш байх аа. 2021 оноос эхлэн манай улс гадаадын их өрүүдээ дарж эхэлнэ. Эдгээр өрийг төлөхийн тулд Засгийн газар нь тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой. Чингис бондын өрийг төлж их наядаар нь гадагш мөнгө гарч эхлэхээр цалин тэтгэврээ яаж тавих вэ гэдэг асуудал гарна. Эдийн засагт мөнгө хэрэгтэй болно. Гэтэл “Одоогийн Засгийн газартай үргэлжлүүлэн ажиллахгүй, дараагийн Засгийн газартай чинь мөнгө ярина” гээд ОУВС мэдэгдэл хийчихсэн. Тэгэхээр сонгуулийн үр дүнгээр  цаг алдалгүй шинэ Засгийн газраа байгуулж, төсөв төлөвлөгөөгөө батлахгүй бол энэ оны сүүл гэхэд цалин, тэтгэвэр, өр зээлээ төлж чадах уу эдийн засгийн маш хүнд байдалд байна.

Эдийн засгаа дэмжих тодорхой алхмуудыг авахын тулд энэ  Засгийн газар нь явдгаараа явж, ирэх Засгийн газраа байгуулсан нь зөв. Сонгууль хойшлогдвол энэ бүхэн сунжирч, тодорхойгүй асуудлууд удаан үргэлжилнэ. Энэ хэрээр эдийн засагт хортой гэсэн үг.  Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан саналыг нь маш сайн ойлгож байна. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч тэр. Дээд зэргийн сахилга бат, дэг журам дор сонгуулийг цагт нь зохион байгуулах нь чухал. Цаана нь төлөх гаднын өр, зээлүүд, цалин хөлс эдийн засагт учрах хүндрэлийг бодохоор маскаа  давхарлаж ч болтугай зүүж очоод саналаа өгсөн дээр байх.

"24 ЦАГИЙН АМРАЛТГҮЙГЭЭР Д.САРАНГЭРЭЛ САЙД ТЭРГҮҮТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭДЭН ЭМЭГТЭЙЧҮҮД АЖИЛЛАЖ БАЙГААГ НЬ ХАРАХААР ХАЙР ХҮРЧ БАЙНА"

-Өнөөгийн Засгийн газар, төрийн байгууллагуудын авч буй эдийн засгаа дэмжих арга хэмжээнүүд бодитой бөгөөд оновчтой шийдэл болж чадахгүй байна гэсэн үг үү?

-Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлд Эрүүл мэндийн яам маш сайн ажиллаж байгаад нь алга ташин баяр хүргэмээр байна. УОК, цагдаа, эрүүл мэндийн байгууллагынханд мэхийн ёсолмоор сайн ажиллаж байгаа. Харамсалтай нь, эдийн засгаа дэмжих, нийгмийн халамж  чиглэлд салбар яамд нь тун хангалтгүй байна. Ажилгүйдэл илт нэмэгдэж байгаа энэ үед хоолгүй хонож байгаа хамгийн ядуу зүдүү иргэддээ хоолыг нь яаж хүргүүлэх, сургуулиудыг хааснаар  гэр бүлийн хүчирхийлэлтэй орчноос хүүхдийг яаж хамгаалах, ажилгүй болсон иргэдэд тэтгэмжийг хэрхэн олгох, ажлын байраа хааж байгаа жижиг, дунд үйлдвэрүүд, байгууллагуудаа яаж аврах вэ гэсэн үндсэн дөрвөн асуудал огт шийдэгдэхгүй байна. Гэтэл ихэнх орнууд маск зүү гэхээсээ өмнө дээрх арга хэмжээнүүдийг авсан.

Эрүүл мэндийн яамнаас бусад яам ажлаа хийхгүй байна. 24 цагийн амралтгүйгээр Д.Сарангэрэл сайд тэргүүтэй Эрүүл мэндийн яамны хэдэн эмэгтэйчүүд ажиллаж байгааг нь харахаар хайр хүрч байна. Бусад яам нь яагаад ажиллахгүй байна вэ. Хаана байна, Сангийн яам, ХНХЯ. Гишүүдэд тараасан ЖДҮ-гийн мөнгө жинхэнэ утгаараа өнөөдөр хэрэгтэй байх байлаа. Зээл авсан гишүүд мөнгөө төлсөн эсэх нь ч тодорхойгүй байгаа шүү дээ. Үндсэндээ авралын төлөвлөгөө гэж алга. Хамгийн ноцтой нь хоолны асуудал. Сургууль дээрээ “Үдийн хоол” иддэг байсан хүүхдүүд өнөөдөр гэртээ хоолтой байгаа эсэх асуудлыг хэн ч хөндөхгүй байгаа нь харамсалтай. Энэ асуудлыг ярьж байгаа ганц газар нь Дэлхийн зөн олон улсын байгууллага. Хэдэн сараар хүүхдүүд өлсөв, бүү мэд. Энэ мэт төрийн хийх ажлууд хийгдэхгүй байна.

-Та бол хүний эрхийн төлөө дуугардаг цөөхөн төлөөллийн нэг. Сүүлийн үед хүний эрхийн асуудал хүчтэй зөрчигдөх боллоо гэж олон хүн дүгнэх болсон. Ялангуяа хууль шүүхийн байгууллагад дуудах нэрийдлээр барьдаг, хорьдог явдал бий боллоо. Үүний жишээ болох Ерөнхий сайд асан М.Энхсайхан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-М.Энхсайхан гуайн асуудлын тухайд, УИХ-аар баталлаа ч үгүй, хэлэлцүүлэх гэж өргөн барьсан асуудлын төлөө тухайн Засгийн газрын нэг сайдыг онцлоод байгаа нь үнэхээр инээдэмтэй асуудал гэж харж байгаа. Яагаад гэвэл УИХ-д М.Энхсайхан гэдэг хувь хүн хэзээ ч асуудлыг өргөн барьдаггүй. УИХ-д Засгийн газар гэдэг субъект  нь өргөн барьдаг. Засгийн газар нь кабинетын зарчмаар ажилладаг. Кабинет дээрээ асуудлыг ил, тод ярьдаг. Мөн кабинетаар хариуцлага  хүлээдэг. Гэтэл  төсөл нь батлагдаагүй, кабинет болон УИХ-ын аль аль нь төслийг батлаагүй шүү дээ.

Батлагдаагүй төслийн төлөө “Тэр төслийн санаа нь дээр энэ хүн хувь нэмрээ оруулж ажилласан” гээд яллах нь хүний эрхийн бүдүүлэг зөрчил. Хэрэв батлагдсан байлаа ч гэсэн ганц М.Энхсайхан гэдэг хүний үүрэх ачаа биш. Баталсан бол Засгийн газар нь кабинетаараа, УИХ баталсан бол танхимаараа хариуцлага хүлээнэ.

Хоёрдугаарт, эрх мэдлийн хүрээнд хийгдэх ажил гэсэн ойлголт бий. Энэ нь төрийн тийм эрх мэдэлтэй албан тушаалтан, эсвэл байгууллага ийм асуудлыг шийднэ гэсэн эрх мэдлийн хүрээ гэж байдаг. Гэтэл уг эрх мэдлийнхээ хүрээнд тухайн асуудлыг шийдсэн байлаа гэхэд хэнийг ч яллаж болдоггүй гэсэн бичигдээгүй хууль бий.

"М.ЭНХСАЙХАНЫГ ЯЛЛАХ НЬ ХҮНИЙ ЭРХИЙН БҮДҮҮЛЭГ ЗӨРЧИЛ"

-Хуулиар эрх мэдэл нь олгогдсон уу?

-Тийм. Хэрвээ тэр хүнд сайдын эрх мэдэл олгогдсон бол сайдын хүрээнд бодох ёстой зүйлийг бодож, ярих ёстойг ярилцсан. Энэ ярилцаж, хэлэлцсэн зүйл нь буруу, зөв байж болно. Гэхдээ эрх мэдлийн хүрээнд буюу эрхэлсэн ажлынхаа хүрээнд асуудлыг гаргадаг гэсэн үг. Тийм учраас тэр хүн ямар нэгэн байдлаар Эрүүгийн хариуцлагад хамаарагддаггүй юм. Эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн ажил нь маргаантай байгаа ийм л зүйл. Үүнийг нь эх орноосоо урвасан зэрэг их аймар зүйл болгоод байгаа сурагтай байна лээ. Энэ бол ардчилсан Монгол Улсад байж боломгүй гажуудал. Нисгэгч хүнийг онгоц аваад нислээ гээд шийтгэж байгаатай адил үйлдэл. Нисгэгч хүн тухайн онгоцыг жолоодох эрхтэй биз дээ.

-Улстөрчийнхөө хувьд, Ерөнхий сайд асан М.Энхсайхан та хоёр бие биеэ сайн мэдэх үү?

-Хувь хүнийхээ хувьд би энэ хүнийг мэдэхгүй, мөн өмөөрч эсвэл шүүмжилж ч явсангүй. Яг үнэндээ М.Энхсайхан гуайн улс төрийн ихэнх үйл ажиллагаа нь надаас хол явж байсан. Гэхдээ бид ардчилал гэдэг үнэт зүйлийнхээ төлөө нэг байсан. Одоо энэ хүнийг яллаж байгаа манай төрийн аргыг харахад энэ бол ардчилсан бус, хүмүүнлэг бус. Төр гэдэг төрийн албан хаагчдаа төрийн ажлыг хийлээ гээд яллаад байж болохгүй шүү дээ. М.Энхсайханы гуайн хувьд тодорхой хохирол учруулаагүй. “Батлагдаагүй шийдвэрийг чи батлуулах гэж байсан” гээд яллаж байгаа нь тун ойлгомжгүй. Энэ хүнийг яллах өөр шалтгаан олдохгүй байгаа бол зүгээр л чөлөөлчих хэрэгтэй.

-Үүний цаана улс төрийн үйл явц байна уу?

-Эрх мэдэл юм уу улс төр эсвэл хувь хүний өс хонзонгийн алийг нь байгааг би хэлж мэдэхгүй. Ямартай ч хүний эрхээс гажсан хууль бус зүйл явагдаж байна.

-Энэ гажуудсан хууль шүүхийн байгууллагын тогтолцоог яаж засах ёстой вэ, ялангуяа хүнийг эрхийн зөрчлийг арилгахад?

Манай эрх баригчид хүний эрхийн мэдрэмжээ жоохон ч гэсэн нэмэгдүүлмээр байна. Хүний эрх, хууль гэдэг хэмжээ хязгаартаа хашигдахад зөрчил гарахгүй байх боломжтой шүү дээ. “Би хуулиас дээгүүр, хүний эрхээс дээгүүр” гэсэн хандлага л алдаа гаргадаг юм.

 –Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөөд удаагүй байна. Энэ байгууллагад таныг очих ёстой гэсэн нийгмийн хүсэмжлэл байгааг та олж харсан байх. Ер нь Хүний эрхийн Үндэсний Комисс чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж чадаж байна уу?

-Ажиллаж чадахгүй болоод л сая даргыг нь олон нийтийн шаардлагаар огцрууллаа.  Уг нь энэ байгууллагыг аваад явж чадахаар хүмүүс зөндөө бий.

-Танд санал ирсэн үү?

-Хэд хэдэн улстөрч асуусан. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг байгуулсан, хуульч Д.Энхжаргалыг энэ ажилд томилоосой гэж  би хувьдаа хүсч байна. Надад санал тавьсан улстөрчдөд  би Д.Энхжаргалыг санал болгосон. Миний хувьд “Жорлонгоо өөрчилье” төслөө үргэлжлүүлнэ. Эхлүүлсэн ажлаа дундаас нь орхих хүн ховор болов уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-05 59.153.87.251

я***н сэтгэлтэй хуний санааг хулгайлсан ийм л амьтан бага салтагна

Avatar

Zochin 2020-05-05 103.26.194.58

Hutsdag Banhar hahahha

Avatar

Zochin 2020-05-05 103.26.194.58

Hotiin darga mai shuu hahaha. Jenkogiin Dorjzotowiinh bolohoor ner dewshsiim bishuu

Avatar

Эрдэм 2020-05-05 139.5.219.238

Жорлон нэрэндээ таарсан Ц.Оюунгэрэл болой

Avatar

Гадаад нөхөр 2020-05-05 202.55.188.44

За эхлээд гадаад нөхриын асуудалаа шийдчих

Avatar

Зочин 2020-05-05 202.9.46.70

Оюунгэрэл хотын дарга болох аваас эхний ээлжинд жорлонгийн хувьсгал хийж, гэр хорооллыг дэд бүтцэд ч холбож чадна шүү. Тэр бол ажил хийдэг хүн!

Avatar

Зочин 2020-05-05 103.26.194.58

Haha Ub comedy yu! Ta nar zailaaa banharuudaa

Avatar

Myuis 2020-05-05 202.126.89.174

Сонгууль ойртохоор л би хийнэ би чадна би шийдээд өгьё гэсэн хүмүүс олширох юм. Залхаж байна ….

Avatar

ЗОЧИН 2020-05-05 103.212.119.151

МУ-ын АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭГЧ, ДЭМЖИГЧ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЦӨӨХӨН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГ ДЭЭ, МАШ ЗӨВ ДҮГНЭЖ ЯРЬЖЭЭ, ДЭМЖИЖ БНА.

Avatar

Зочин 2020-05-05 103.26.194.58

Zailaa s** min dorjzodowtoigoo shorond ochij alaa huhuul hahha

Avatar

Гадаад нөхөр 2020-05-05 202.55.188.35

Гадаад нөхөртэй хүмүүсийг төрд хэзээч битгий суулгаарай . Монгол эр хүнийг мэдэхгүй хүн яаж монголоо удирдах вэ дээ

Avatar

Зочин 2020-05-05 103.26.194.58

Б.Дэлгэрмааг жййдэг хэрнэээ Ийм Тэнэг ажил нету сдаг дэмжиж байдаг. Залуучууддаа зайгаа тавиад зайлхад яанааа

Avatar

Зочин 2020-05-05 103.26.194.58

Эрдэнэ ах ийм юмыг дэмжиж байдаг арай арай. Тэнэгдуу эмэгтэй шдэээ

Avatar

Зочин 2020-05-05 192.82.67.252

тарваганы хуучин гудас юм аа.

Avatar

Зочин 2020-05-05 103.26.194.58

Ардын намын Тагнуул Авгай

Avatar

Монгол 2020-05-05 64.119.25.229

Хос богино йй -ийг урт эгшиг болгож бичдэг юм уу? Бичиг сураад дараа нь юм бичих гэж оролдооч. 21-р зуунд ийм харанхуй хүн байдаг байж ээ?

Avatar

Зочин 2020-05-05 64.119.16.126

# “Жорлонгоо өөрчилье” төслөө УИХ-ын өрөөнөөс үргэлжлүүлээд явъя гэхэд мөн л их мөнгө төлж байж хийгдэнэ. Тэр мөнгө нь байхгүй бол хувь хүн өөр сонголт хийнэ л дээ гэнэ ээ.Тэгээд орон нутгийн сонгуульд өрсөлдөнө гэнэ:Юү гэж ойлгох вэ? Төслөө хийхгүй гэсэн үг үү?, эсвэл орон нутгаас мөнгө цохино гэсэн үг үү

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.31

Chinggis bondyn mungiig deeguuree huvaaj avsan shd, TESO durvuduud hurtel hahuulhahuusuuniiidaj suunii uildver barina gej heden terbumaar n hudal yarij avaad ogt uur bizness hiisen, hyatad hortoi hog halhuudad zarj bayajsan novshhnuud, yostoi uudgui zasagtai humuus bol bid nar, egel ard irged uursdiiguu bolgood l yavdag, yugaa yariad bgaan

Avatar

MAH 2020-05-05 103.68.107.28

ЭРХ МЭДЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТГҮЙ ТЭНЭГ ГАР ЮМАА ЖНЬ УЛСЫНХАА ГАЗАР НУТГААС ТАСТАЖ ӨГӨХ ТӨСӨЛ БИЧИЖ БОЛОХНЭЭ ЯМАР Ч ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙ МОНГОЛ УЛЁАД ХОР УЧРУУЛАХ ЮУ Ч САНААЧИЛЖ БОЛОХГҮЙ ЗҮГЭЭР ТИЙМ ЗҮЙЛ БОДОХ НЬ ШИЙТГЭХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ БОЛНО

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.124

Асуудалд туйлшраад байдаггүй ,бодитой ,суурьтай хандаж чаддаг маш боломжийн итгэл даахаар хүн гэж бодож явдаг шүү.

Avatar

Зочин 2020-05-05 66.181.190.116

Зөв. Төрийн байгуулагуудад удирдах албан тушаал хариуцлагатай хийж байсан зөв бодолтой ашиг сонирхлын зөрчилгүй улс орон ард түмний төлөө ажиллаж байсан чадварлаг боловсролтой ёс зүйтэй дайчин эмэгтэй бол энэ хүн.Авилгач архичин ёс суртахуунгүй унтаа бялдууч хулгайч зодоонч эр хүнээс төө илүү эмэгтэй хүн. Таньд амжилт хүсье. Орон нутгийг хөгжүүлж чадна. Итгэж болно.

Avatar

Зочин 2020-05-05 103.80.210.183

герман луугаа сурсан дуугаа дуулаад арил аа. өмнө ИХ-д юу гийгүүлэв? юу хийвээ?

Avatar

Зочин 2020-05-05 103.26.194.58

Zailaachee y****n minee. Baishiigeed humuusiin dunduur orood chachihgeed Amraa chamaig ywuulaad bnuu. Zailaarai ter huugee bas zailuulaarai

Avatar

Ub Comedy z**l 2020-05-05 103.26.194.58

Jorlonn y****n z**l y****n huutei bas

Avatar

Zochin 2020-05-05 103.26.194.58

Amraa Jesuschdiin Saltaa y****n.

Avatar

Зочин 2020-05-05 103.26.194.58

Jujigchin Amraagiin Alnii boownii alchuur uu chi hahaha. Huugee ter Amraagiin B.Temuulentei suulga dagawar ohintoi yag taarsan neg ni hog bolovsruulaad nuguu ni jorlongoo yanzlaad ahaha

Avatar

Зочин 2020-05-05 103.26.194.58

Zailaachee y****n minee. Baishiigeed humuusiin dunduur orood chachihgeed Amraa chamaig ywuulaad bnuu. Zailaarai ter huugee bas zailuulaarai

Avatar

Зочин 2020-05-05 103.26.194.58

Amraagiin jesuschdiin Boovnii alchuur. Hun harluulj ywaad zailaacheee

Avatar

blah 2020-05-05 66.181.181.31

medleg bolovsrolgui munhag hun gej chi l bh

Avatar

Зочин 2020-05-05 103.26.194.58

Dorjzotowtoigoo zailsan ni deer!

Avatar

Зочин 2020-05-05 59.153.112.221

Боломжийн ярилцлага байна. Бат-Үүлийн аргаар ядарсан иргэдийг үймүүлж,цаагуураа хармаагаа түнтийлгэв дээ

Avatar

AMJILT HUSIE 2020-05-05 66.181.170.229

Mundag emegtei turd baih yostoi amjilt husie

Avatar

Lol 2020-05-05 202.126.89.185

Тэнэг авгай хуцалгүй АН-уустайгаа зайлаа

Avatar

ЭЗЭН ЧИНГЭС ХААН 2020-05-05 203.91.115.53

АРДЧИЛСАН НАМ СӨНӨТҮГЭЙ. АРД ТҮМЭН ЖАРГАТУГАЙ. ТАРГАН БАЯН АРДЧИЛАГЧИД ҮХТҮГЭЙ.

Avatar

yaandaa 2020-05-05 178.128.119.188

xa xa xa araichdee boliochdee ay yaya ya.

Avatar

Зочин 2020-05-05 202.9.40.86

Төрийн хичнээн нууц чухал мэдээг америк тагнуулаараа дамжуулан мэдээлсэн байдаг юм. Төрд ойртуулж болохгүй л хүүхнүүдийн нэг дээ.

Avatar

zochin 2020-05-05 202.9.46.27

Hudlaa gar. angliar yarisan yariltslagiig ni uzeh yum bol anu-d sursan gedegt ni itgeheergui l yum bna lee

Avatar

Зочин 2020-05-05 118.70.170.139

Эрүүл саруулаар сэтгэж, асуудалд бодитой ханддаг улс төрч эмэгтэй шүү. Санаачласан төсөл нь үнэхээр гайхалтай.

Avatar

зочин 2020-05-05 5.251.137.211

жорлон байхдаа яахав дее

Avatar

Fuck u bitch 2020-05-05 142.182.138.31

Elbegdorjiin boovnii alchuur xuuxen. Baga ohin ni huzuugui sdaatsi muuhai adilhan

Avatar

Зочин 2020-05-05 202.9.40.91

Амжилт хүсье.Сайн байна.

Avatar

Зочин 2020-05-05 71.205.243.178

Haana terson ym ter gazraa ochson deer bhaa ter gazraa jorlon heregjyyl

Avatar

Зочин 2020-05-05 64.119.18.185

НЭЭРЭЭ ОЮУНГЭРЭЛ ХОТЫН ДАРГА БОЛБОЛ ЁСТОЙ ХУРДТАЙ ОНОВЧТОЙ МЭДРЭМЖТЭЙ ШИЙДВЭРҮҮД ГАРГАЖ ХӨГЖИЛ Ч ҮНЭХЭЭР ХАЯАНД ИРНЭ ДЭЭ. ХӨГШИД ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОТ БОЛООСОЙ. ДЭМЖИНЭ ШҮҮҮҮҮ ОЮУНГЭРЭЛ ЭЭЭ

Avatar

бар 2020-05-05 103.57.94.107

Хэ хэ өөрийнхөө мөрөөдлийг бичиж суух юм даа.Яасан ч завтай юм.

Avatar

Балай авгай жорлон с** 2020-05-05 103.26.194.58

60 тербумын эсрэг авгайг Эрдэнэ яаж тоож нэр дэвшлвэээ???

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.87

Huuhed n hurtel hulgaigaar ulsyn zardlaar amerikt surguuli tugsuud uur yum hiigeed l yavj bna, babaters ehteigee adilhan ner tur huusun alia salbadai, ter nisehiin mergejleer jiriin ailyn huuhed yavsan bol mergejleeree ajillaad eh orondoo heregtei yum hiigeed yavj bh bv.

Avatar

Зочин 2020-05-05 202.21.100.210

Амжилт хүсье. Яагаад манай зарим комет бичигчид гэнэт хүнийг доромжлох синдром хөдөлдөг юм болдоо. Улс төрч нарт гомдсон олон байдаг тул гомдол цөхрөлөө хүн бүрт л гаргадаг байхдаа

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.87

Gadaad teneg avgai mongolyn uls turd b** orolts, tagnuul turshuul urvagch guai! Yostoi baliar teneg yamar ch ur buteelgui suudal ezelsen yu ch hiigeegui naimaachin avgai!!!!

Avatar

Зочин 2020-05-05 202.55.191.130

Дэмжиж байнаа, амжилт хүсье! Хүн бүхний хүсээд байхгүй ажлыг тууштай хийж байгаа танд баярлалаа!

Avatar

Зочин 2020-05-05 64.119.16.126

Идсэн ууснаараа л лиджер байлгүй дээ чааваас.Харин чи бол жорлонгийн төлөө сайн явсан.бараг тйим хочтой болсон байх

Avatar

Зочин 2020-05-05 202.179.27.4

Сонгуулийн үнэр аваад жоомнууд нүхнээсээ гарч эхэлж байна. Битгий горьд. Санааны гарз. Тан нарыг цаг аль хэдийнээ дууссан. Идэдгээ идээцгээгээд эхнээсээ шоронд орж байна.

Avatar

Шорон 2020-05-05 88.18.94.78

ЧИМГЭЭ СОДНОМДАРЖАА НАРЫГ ОДОО СУЛЛАААЧЭЭ. ЯМАР ГЭЭЧИЙН АЙМШГИЙН УЛС БОЛХООР ИЙМ БАЙДАГ БАЙНА АА. МӨН ШОРОНГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ НЬ ЯМАР Ч ЗҮРХ ЗҮСМЭЭР ЮМ. ХҮН ХИЧНЭЭН ГЭМТЭН Ч ДААРЧ ЧИЧИРЧ БАЙНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭЭ.

Avatar

Зочин 2020-05-05 43.228.131.110

МАНгарууд хэзээ сонгуулын мөнгөө зарлах гээд байна.

Avatar

Жорлонг нь өөрчлүүлээ 2020-05-05 108.170.182.183

Ганц ч гэсэн үр бүтээлтэй, бусдад наалдацтай юм хийх гэж байгаа хүн юм байна.

Avatar

AMERIKAN ICE CREAM 2020-05-05 66.181.187.135

Ardchilalin hun geheer Elbeguuded nasan turshdaa unench boloh ged buruu zuilig ni zov ged yvna gesen ug bish,uneheer dur esgesen ardchilagch bishl uim bol buruu zuiliig buruu gej chaddag irgenii zorigtoi baih heregtei.getel ta metiin humuus ireeduin alba ,neg bol huniig ydarch yvahad ni nohriin chanaraa tanuilah geed shudrag zuileesee hazaih uim,Elbegdorj shig odoog hurtel mongold ICECREAM idej uzeegui geh bish bainga HUGE Amerik ice-cream iddeg hun joohon uim uzsen hun shig bailda

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.146

Сонгууль хандивгүй бараг мөнгөгүй хийнэ гэж намын малуудаа хөлдөө чирсэн нэг сагсуу нөхөр байгаа.Мал юм ярьж улсаа хорлож буй нэг хэлбэр..Намаас нь ЖДҮчдын тал нь дэвшинэ.Сонгуулийн зардалаа санхүүжилтээ тайлбарлаж чадахгүй.Бууны нохойнуудаараа эсрэг талын 100 саяаа сэвнэ.

Avatar

Санал 2020-05-05 202.179.24.165

Намдаа нэгдэж чадахгүй байж, бидний төлөө юм хийлээ юу ? Би бие дааж хөгжинө, тан нарыг бодохгүй л гэнэ биз дээ

Avatar

Зочин 2020-05-05 192.82.67.252

Энэ гадаадын иргэнийг хөөж гаргаач ээ. ГИХГ ажлаа хий л дээ. Тагнуул, туршуул, хутган үймүүлэх, хорлон сүйтгэх ажил хийгээд л яваад байх юм.

Avatar

монголчууд 2020-05-05 43.228.131.182

НАМЫН ДАРГАТАЙГАА ТААРАМЖ МУУТАЙ ЮМ ДАГАА ДАА 2020 ОНЫ СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМ ЯЛАГДААСАЙ Л ГЭЭД ХЭЛЭЭД БАЙНА ДАА ЭНЭ ХҮҮХЭН ОРОН НУТАГ ГАРГАХ УУ ҮҮНИЙГ

Avatar

бор 2020-05-05 103.57.94.107

Энэ балайг бүгд л мэднэ шүү дээ.

Avatar

САНАЛ 2020-05-05 122.201.24.5

Hunii erhiin komissiin dargaar D.Enkhjargaliig tomilokh ni zokhimjtoi

Avatar

Зочин 2020-05-05 207.6.112.23

Ene avgai 90 ond Eb-iin nu-a baisniig medeh humuus bii. kkk.

Avatar

Зочин 2020-05-05 192.82.67.252

+батчимэг

Avatar

hahahahaha 2020-05-05 202.131.225.197

Ard tumen namd itgehgui gedgiig ed medej baigaa. Lideruud ch geh shig

Avatar

Зочин 2020-05-05 169.253.162.4

Mundag uhaantai bas chadvarlag bolovsroltoi busgui shuu.

Avatar

Лхагва 2020-05-05 66.181.161.44

АН ийн хулгайч нар дандаа эрх ярьж ял завших гэнэ өндөр эрх мэдлийг дагаад өндөр хариуцлага байдаг Түүнийгээ зөрчвөл хүнд шийтгэл байх ёстой хулгайч луйварчин дээрэмчин а******н урвагчид шоронд байх ёстой Ингэж байж л шудрага ёс тогтоно

Avatar

Зочин 2020-05-05 203.91.115.39

ардчилсан намыхан их баян юм. цайны цагаараа 100 саяыг олчихно. энэ авгай АН гэх хулгайч намыг магтах гээд муулах гээд нэг л бөөрөнхийлөөд байна. эдийн засаг хүнд байна гэнээ. танай нам л чингэс самуурай бонд АСЕМ гэж хувааж идэцгээсэн биздээ. одоо гор нь гарч байна. нуль баян олигархиуд ардчилсан намд байна. МАН-д миеэгомбын хулгайч сүрэг байсан. нэг нэгээрээ хорогдож цэвэрлэгдэж байна.

Avatar

Zochin 2020-05-05 202.21.105.186

Асуудлыг зөв талаас харсан сайхан ярилцлага болжээ

Avatar

Zochin 2020-05-05 202.21.105.186

Асуудлуудыг зөв талаас нь харсан сайхан ярилцлага болсон байна.

Avatar

Зочин 2020-05-05 192.82.67.252

Энэ гадаадын иргэнд Монголын сонгууль ямар хамаа байнаа аа. Элбэгдоржийн нэг муу элэгдсэн гудас.

Avatar

зочин 2020-05-05 192.82.65.120

Жорлонгоо өөрчилж чадвал их зүйл өөрчлөгдөнө шүү. Бүгд хичээе.

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.119

Их л олон жорлон дурдаж жорлон хочтой болох вий дээ

Avatar

kkk 2020-05-05 202.131.225.197

jorlon bolson hotod jorlon bariad yaahuudee

Avatar

Зочин 2020-05-05 202.126.89.124

Тийм хочтой болсон ч яадаг юм бэ!. Зөв зүйл хэсэг хугацааны дараа харагднаа!. Бороо орохоор ямар муухай болдгийг хараарай гэр хорооллоор яваад жорлон л урсдаг юм байна лээ шүү!!!

Avatar

Oyuunaa 2020-05-05 174.241.1.208

Bygdeeree amerik nohortoo boltsgoo

Avatar

Зочин 2020-05-05 202.9.46.165

Оюунгэрэл авгай хэрвээ сонгуульд АН ялбал маргаан байхгүй карьерт очно л до ! АН ын дэнчингийн мөнгөний хувьд авах л ёстой мөнгө ! Ардын нам санхүүжилтээ төсөвөөс авч бга нь нууц биш ! Тухайлбал талбайн өмнөх усан оргилуур, Чингисийн музей гэх мэтээс !!!

Avatar

chchchchchchc 2020-05-05 202.21.100.210

Хүний комиссийн дарга хийх бүрэн боломжтой хүн дээ уг нь. Даан ч том төсөл том амбиц байгаад байна л даа

Avatar

Иргэн 2020-05-05 139.5.218.44

Жорлонгоо өөрчлөх нь хамгийн ухаалаг зөв шийдвэр, танд амжилт хүсье. Үнэхээр бодиттой нийгэмд, байгаль орчинд, хүмүүс бидэнд хэрэгтэй чухал ажил. Таныг УБ хотын дарга болоод, ахуйн соёлыг түгээгээсэй, хотоо өөрчлөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж бна.

Avatar

Sreenn 2020-05-05 203.91.115.49

Z.Enhbold Amarjargal 2 oos uur lidertei ch yum shig saihan naaj ugchee ardiin nam harin lideruud ni chiheldej bga shuu

Avatar

Зочин 2020-05-05 192.82.73.90

АРГАГҮЙ Л ЭЛБЭГДОРЖИЙН БӨӨРӨНД НААЛДСАН ХУВАЛЗ БАЙСАН . 1993. Оноос ХӨДӨЛМӨРИЙН ЯАМАНД Хөвсгөлөөс ирж Нийгмийн даатгалын газар ажиллаж байсан балай хүүхэн.Амёрик нөхөртэй. Гадныхны гар хөл туршуул авгай. Элбэгдоржтой нийлж. Их муу зүйл хийсэн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж