Л.Месси, Роналдиньо нарт Шотландын хөлбөмбөгийг аврах боломж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Л.Месси, Роналдиньо нарт Шотландын хөлбөмбөгийг аврах боломж байжээ

Л.Месси, Роналдиньо нарт Шотландын хөлбөмбөгийг аврах боломж байжээ

Дэлхийн томоохон спортын хэвлэл болох АНУ-д төвтэй Bleacher report нэгэн сонирхолтой мэдээллийг олон нийтэд цацсан нь олон жилийн өмнө яригдаж байсан наймаануудыг ил гаргасан явдал байлаа. Тэдний зүгээс Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагтаа шуугиж явсан шилжилт хөдөлгөөнүүдийг түүвэрлэн, сонирхолтой гэсэн үйл явдлуудыг нь олон нийтэд ил болгожээ.

  • Лионель Месси – Рэнжерс баг

Шотландын Рэнжерс багт Championship Manager видео тоглоомын зүгээс өсвөр насны хүү Лионель Мессиг анх санал болгож тэд ч авах гэж хичээсэн тухай тус багийн ахлах дасгалжуулагч асан Алекс МакЛэйш дурсжээ.

  • Роберт Левандовски – Блэкбөрн Роверс баг

2010 онд Английн Блэкбөрн Роверс баг Польш довтлогч Роберт Левандовскиг авах гэж байсан боловч тухайн үед галт уулын үнсэн үүлнээс болж нислэг нь хойшилж наймаа бүтэлгүйтсэн байна.

  • Роналдиньо – Сайнт Миррен баг

2001 оны хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх хаагдах өдөр Шотландын Сайнт Миррен баг Бразилын Гремио багаас Роналдиньог авах гэсэн боловч санал нь таалагдаагүй ажээ.

  • Неймар – Вест Хэм баг

2010 онд Английн Вест Хэм Юнайтед баг Бразилын Сантос багийн залуу хүү Неймарын төлөө 16 сая фунт стерлингийн санал тавьсан ч хожим нь Неймар Испанийн Барселонаг сонгосон юм.

  • Пьер-Эмерик Обамеянг – Вест Бромвич Албион баг

Английн Вест Бромвич Албион баг 2011 онд Габон довтлогч Пьер-Эмерик Обамеянгийг 2 сая еврогоор худалдан авах боломж байсан ч хүсээгүй тухай тус багийн скоут ярьжээ.

  • Гарет Бэйл – Ноттинхем Форест баг

Тоттенхэм Хотспур багт нэгэн цагт хүчин зүтгэж явсан Питер Крауч хэлэхдээ 2007 онд үндсэн багт багтаж чадахгүй байсан Гарет Бэйл 2 сая фунт стерлингээр Ноттинхем Форест баг руу зарагдахад ойрхон байжээ.

  • Антуан Гризманн – Фулхэм баг

Лондонгийн Фулхэм баг 2014 оны нэгдүгээр сард Испанийн Реал Сосьедад багаас Антуан Гризманныг 12 сая фунт стерлингээр авахаар тохиролцсон байсан боловч эцэст нь Грек довтлогч Костас Митроглуг сонгожээ.

  • Эдинсон Кавани – Астон Вилла баг

Астон Вилла баг 2012 онд 25 настай Палермо багаас Наполид зээлээр тоглож байсан Уругвай довтлогч Эдинсон Каванитай удаан хугацааны турш нэр холбогдсон боловч ямар нэгэн дорвитой алхам хийгээгүй байна.

  • Лука Модрич – Ньюкасл Юнайтед баг

Английн Ньюкасл Юнайтед багийн ахлах дасгалжуулагч асан Кевин Киган ярихдаа 2008 онд баг нь Хорватын Динамо Загреб багаас Лука Модричийг авах боломжтой байсан ч авахыг хүсээгүй гэнэ.

  • Златан Ибрахимович – Сандерленд баг

Сандерленд багийн ахлах дасгалжуулагч асан Питер Рейд ярихдаа Златан Ибрахимовичийг Малмо болон Аяакс багуудад байхад нь хоёр удаа багтаа элсүүлэх гэж хичээсэн хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж