ОХУ: Хөл хорионоос хойш согтууруулах ундааны борлуулалт нэмэгджээ | News.MN

ОХУ: Хөл хорионоос хойш согтууруулах ундааны борлуулалт нэмэгджээ

ОХУ: Хөл хорионоос хойш согтууруулах ундааны борлуулалт нэмэгджээ

ОХУ: Хөл хорионоос хойш согтууруулах ундааны борлуулалт нэмэгджээ

Коронавирусийн улмаас иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлан хөл хорио тогтоосноос хойш согтууруулах ундааны хэрэглээ 2-3 хувь нэмэгдлээ хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдлээ.

2-3 хувийн өсөлт бол тийм ч өндөр өсөлт биш гэдгийг сайд онцолсон байна. Коронавирусийн халдвар тархаж эхлэх үед согтууруулах ундаа хэрэглэх нь вирус устгана гэсэн ташаа мэдээлэл иргэдийн дунд өргөн тархсаныг сайд хэлээд “эсрэгээрээ согтууруулах ундаа ямар ч хүний биеийн дархлааг сулруулдаг, ялангуяа, зүрх, судасны өвчтэй хүмүүс хэрэглэснээр үхэлд хүргэх эрсдэлтэй” гэдгийг Михаил Мурашко анхаарууллаа.

Эрдэмтдийн тогтоосноор 30-50 миллилитр согтууруулах ундаа хүнд  тайвшруулах нөлөө үзүүлдэг, харин энэ хэмжээнээс хэтэрвэл сөрөг нөлөөтэй юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-05 202.9.40.53

оросууд угаасаа архичин ард түмэн Өөрсдиигөө монголчуудаас архи ууж сурсан гэж ярьдаг гэсэн Монголчууд бол дөч хүрч дөнгөж амсдаг байсан ард түмэн Айргииг архи гэж андуурдаг юм бол уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж