Арктикийг судлах “Арктика-М” хиймэл дагуулыг 2020 оны сүүлээр хөөргөхөөр төлөвлөж байна хэмээн Лавочкины нэрэмжит Шинжлэх ухаан , үйлдвэрлэлийн нэгтгэлийн ерөнхий захирал Владимир Колмыков РИА Новости-д хэллээ.
"Арктика-М" аппарат бүрэн угсрагдаж, одоо электро болон радиотехникийн туршилтуудыг хийж байгаа ажээ. Ажил төлөвлөгөө ёсоор явбал хиймэл дагуулыг 2020 оны сүүлээр хөөргөх юм байна.
Энэ оны хоёрдугаар сард "Арктика-М" аппаратыг арванхоёрдугаар сарын 9-нд хөөргөнө гэсэн мэдээлэл тарсан юм. Аппаратыг "Союз-2.1б" хөлгөөр сансарт гаргах ажээ. Гэхдээ эдгээр мэдээллийн нотолсон тайлбарыг тухайн үедээ Роскосмос өгөөгүй.
"Арктика-М Номер 2" аппаратыг 2023 онд хөөргөх төлөвлөгөөтэй байгааг Владимир Колмыков хэлсэн байна.
"Арктика-М" Хойд туйлын метеорологийн болон гидрологийн мэдээллүүдийг цуглуулан дамжуулах юм. Эдгээр мэдээлэл нь дэлхийн цаг агаарын ерөнхий төлвийг тодорхойлоход нэн ач холбогдолтой гэж Оросын эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ