Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ агаарын хилээ ойрын хэдэн сардаа нээхгүй хэмээн Оросын хамгийн том авиакомпани болох "Аэрофлот"-ийн хэвлэлийн төлөөлөгч Юлия Спивакова хэллээ.
"Агаарын нислэгүүд хэзээ эргэн сэргэхийг хэлэхэд арай эрт байна. Хамгийн өөдрөгөөр авч үзвэл долдугаар сарын дундуураас байж магадгүй” хэмээн Юлия Спивакова телевизийн "Россия 24" сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Дэлхий нийтээрээ Covid-19-ийн халдвар өндөр эрсдэлтэй байгаа учраас нислэгийг эргэн сэргээхдээ халдвараас сэргийлэх тусгай журмыг мөрдөж магадгүй хэмээн тэр бас хэлсэн байна. Авиакомпаниуд онгоцуудаа бүрэн халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж байгаа ажээ.
2020 оны гуравдугаар сарын 27-ноос ОХУ агаарын хилээ хаасан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ