УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлж, бүлгийн шийдвэрийг үл хүндэтгэлээ гэх шалтгаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ш.Түвдэндорж гишүүнийг бүлгийн дэд даргаасаа чөлөөлөх шийдвэр гаргаж байсан ч буцаан сонгожээ.
Тэрээр өнөөдөр бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын “эзгүйг” ашиглаж хэвлэлийнхэнд мэдээлэл хийн бүлгийн дэд дарга болсноо нууцхан зарласан нь энэ.
Түүнийг дахин бүлгийн дэд дарга болгосон нь Ардчилсан намын төлөө зүтгэж ирснийг нь үнэлсэн хэрэг гэнэ шүү.
Г.ХОРОЛ