Орон гэргүй хүмүүсийг мэргэшүүлж, хөдөлмөр эрхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Орон гэргүй хүмүүсийг мэргэшүүлж, хөдөлмөр эрхлүүлнэ

Орон гэргүй хүмүүсийг мэргэшүүлж, хөдөлмөр эрхлүүлнэ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр/2020.05.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл  хийлээ.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН:

– Ариутгал халдваргүйжилтийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар 9,951 км гудамж зам, талбайг нийслэлийн захирагчийн алба холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтран ариутгаж байна. Мөн нийт 9 дүүргийн 173 хорооны автомашин, техник хүрэх боломжгүй газруудад гар ариутгал болон гар төхөөрөмжөөр ариутгал халдваргүйжилтийн ажлыг гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн хугацаанд үерийн далан суваг болон шар усны суваг гэх мэт олон нийтийн газруудад ариутгал халдваргүйжилтийг мөн тогтмол хийж ирсэн. Өнөөдрийн байдлаар 1,511,671.6 м.кв газарт ариутгасан. Энэ ажил цаашдаа ч үргэжилнэ. Нийслэлийн гэр хорооллын 196,600 гаруй ил задгай 00-ыг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна.

Хаврын хуурайшилттай үед ой хээрд гал гаргах, үүнээс нь болж өнжмөл шар өвс шатах, түймэр гарах, айл өрх эд хөрөнгөөрөө, иргэд амь насаараа хохирох эрсдлүүд байнга тохиолдож байгаа. Энэ ажлуудыг ОБЕГ зохих байгууллагуудтай хамтран хариу арга хэмжээ авч, иргэдийнхээ оролцоотой олон гал түймрийн аюулыг зогсоож чадсан. Саяхан Богд ууланд гарсан гал түймрийг манай иргэд олноороо сайн дураараа оролцож хотынхоо, улс орныхоо эрх ашигт нийцсэн томоохон хариуцлагаа биелүүлсэнд нийслэлийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Дэлхийн хотуудаас анх удаа covid-19 өвчний үед Улаанбаатар хотоос орж, гарах хөдөлгөөнийг бүрэн хянах цахим мэдээллийн баазыг бий болгож, ажиллаж байгаа.

Өмнө нь дэлхийн шилжилт хөдөлгөөнийг хянах байгууллагын хэрэглэж байсан энэхүү системээр орох гарах хөдөлгөөнийг Эбола вирусийн үед л олон оронд хэрэглэж байсан бол одоо анх удаа Улаанбаатар хотод  covid-19 өвчний үеэр ашиглаж өнгөрөгч хоёрдугаар сарын 17-ны өдрөөс нийслэлийн засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын орох, гарах цэгүүд дээр хяналт тавьж, иргэдэд зөвлөмж өгч, асуумж авч, мэдээллийн бааз үүсгэж байна. Нийт 122 албан хаагчид энэхүү цэгүүд дээр ажиллаж байна. Хэрвээ халдварт өвчин тархсан тохиолдолд байр суурьшлийг нь хурдан тогтоож, урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авах болно.

Тавдугаар сарын 03-ны 08:00 цагаас 04-ний өдрийн 08:00 цаг хүртэл хяналтын найман цэг дээр орж гарсан автомашинуудын бүртгэл гарч байгаа. Нэг хоногт 68,141 автомашин орж гарсан байна

Шинэ коронавирусийн халдвар, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх эргүүлд нийслэлийн есөн дүүргийн 920 төрийн албан хаагч, 1700 гаруй олон нийтийн цагдаа ажиллаж байгаа. Энэ хугацаанд нийтдээ 1400 гаруй зөрчлийг илрүүлж зохих арга хэмжээг авсан байна. Орон гэргүй, тэнэмэл амьдралтай 850 гаруй хүн нийслэлд бий. Он гарснаас хойш бид нар илрүүлэлт хийж, бүртгэл, хяналтыг зохион байгуулсанаас хойш нийтдээ 850 гаруй хүнийг илрүүлж тусгаарлах байранд хамруулж, ариутгал халдваргүйжилт хийж, хооллож, хувцаслаж, хамгаалалтын байранд хуваарилах зэрэг олон ажлыг хийжээ. Эдгээр 850 хүний 84.6 хувь нь эрчүүд, үлдсэн 15.4 хувь эмэгтэйчүүд, насны хувьд 46 хувь нь 18-45 насныхан, 60+ насныхан есөн хувийг, 46-59 насныхан 43 хувийг эзэлж байна. Дунджаар энэ хүмүүс 1.5 жилийг гудамжинд өнгөрөөжээ. Ихэнхи нь хөдөлмөрийн насны хүмүүс байгаа учир цаашдаа ямар арга хэмжээ авах тал дээр анхаарч ажиллана.

Орон байргүй иргэдэд зориулсан тусгай орон суу тусгай орон сууцыг барих ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ. Эдгээр хүмүүс маань хөдөлмөрийн насныхан байгаа учир тусгай орон байр бий болгоод, Улаанбаатар хотоос тодорхой хэмжээний зайтай, шаардлага хангасан газар, зөвхөн тусгаарлаад хэд хонуулаад гаргадаг биш, энэ хүмүүсийг сургаж, дадлагажуулаад, мэргэшүүлээд нийслэлийн хот тохижилт, ногоон байгууламжийн ажилд тодорхой цалин мөнгөөр хангаж, аж ахуйн ажилд хамруулах замаар нийгэмшүүлэх ажлыг дорвитой эхлүүлэх цаг нь болсон. Одоо бол эдгээр иргэд маань тусгаарлах түр орон байраар дамжиж явж байна.

Тусгай зөвшөөрөл нь хөндөгдсөн хоёр баарны тухайд зөрчил дутагдлаа арилгасан тохиолдолд үйл ажиллагааг нь сэргээх тал дээр анхаарна

Үе шаттай зарим үйлчилгээний газруудаа нээж байгаа. Аль болох нийслэлд нягтрал үүсгэхгүй, хүмүүсийг цуглуулахгүй байх тал дээр анхаарч амралт сувилалын газруудыг нээсэн. Энэ хүнд хэцүү цаг үед нэг ч гэсэн аж ахуй нэгж үүд хаалгаа барихгүй, элдэв янзын дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч байна. Гол нь аж ахуй нэгжүүд дүрэм журмаа мөрдөж ажиллах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж