Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, улс орнууд олон хүн нэг дор цугларахыг тэр дундаа аливаа шашны цуглаан мөргөлийг хориглоод байгаа билээ. Гэтэл Афганистаны гурав дахь том хот болох Херат хотод Рамадан сарыг тохиолдуулан олон мянган хүн хөл хориог үл хайхран цуглаж, мөргөл үйлдсэн байна.
Номлогч Мужиб Рахман Ансари гэгч энэхүү мөргөлийг зохион байгуулсан ба мөргөлчид амны хаалт, хамгаалах хэрэгсэл зүүлгүй, бие биетэйгээ маш ойрхон шахаж суусан байв. Мөргөлд оролцогчдын нэг “Коронавирус бидэнд хамаагүй. Би коронавирусийг бурхан бүтээсэн гэдэгт итгэдэг. Энэ өвчин бол зүгээр л бидний нэгэн адил бурхны бүтээл юм. Бурхан үүнийг хүссэн учраас л ийм зүйл болж байгаа” хэмээн ярьсан байна.
Харин зарим санваартан, номлогчид Рамадан буюу Ариун сарын үеэр гэр гэртээ мөргөлөө үйлдэж, тахал өвчний үед өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг золиослохгүй байхыг уриалсан байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ