“Таванбогд” группийн Ерөнхийлөгчийн Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад “Таванбогд” группийн Ерөнхийлөгчийн Ц.Баатарсайханыг өрөөнд нэгжлэг хийсэн нь үнэн. Өнгөрсөн долоо хоногт шалгалтын ажиллагаа явуулсан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.
ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болох Ц.Баатарсайханыг Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй холбогдуулан өрөөнд нь нэгжлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж байна гэх мэдээлэл байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ