Батлан хамгаалах салбарын шилдэг санхүүчид тодров

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах салбарын шилдэг санхүүчид тодров

 

Батлан хамгаалах салбарын 2015 оны шилдэг санхүү, эдийн засгийн ажилтнууд тодорлоо. Санхүү, эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн баярын хүрээнд өнгөрсөн баасан гаригт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдыг Сангийн яам болон Батлан хамгаалах яамнаас шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, Санхүү, эдийн засгийн албаны "Хүндэт тэмдэг"-ээр Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн санхүүгийн дарга, ахлах дэслэгч Ч.Ганчулуун, БХЯ-ны ТЗУГ-ын Санхүү эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн П.Оюунчимэг нар шагнагдсан бол "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгээр БХЯ-ны ТЗУГ-ын Санхүү эдийн засгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Түвшинтөгс, мөн тус хэлтсийн мэргэжилтэн М.Бүжинлхам нарын таван хүн энгэрээ мялаалаа. Харин Сангийн яамны хүндэт жуух бичгээр "Бөртэ" ТӨҮГ-ын нярав Л.Амарзаяа, БХИС-ийн ахлах нягтлан бодогч А.Амарбат нарын дөрвөн хүн, "Батлан хамгаалах яамны хүндэт тэмдэг"-ээр ЗХЖШ-ын бүртгэлийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Р.Энхтөр, "Батлан хамгаалах яамны хүндэт жуух бичиг"-ээр Зэвсэгт хүчний 052 дугаар ангийн санхүүгийн дарга, хошууч Г.Эрдэнэтуяа, БХЯ-ны мэргэжилтэн Д.Ижилмөрөн нарын долоон хүн шагнууллаа. Харин Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын санхүүгийн ажилтнууд дундаас 2015 оны шилдэг нягтлан бодогчоор БХТА-ын ерөнхий нягтлан бодогч Б.Мөнхжаргал шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнуулав. Шагналыг БХЯ-ны ТЗУГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат нар гардуулав.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж