"Испани ханиадны" үед төрсөн эмэгтэй коронавирусийг ялж чаджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

COVID-19

"Испани ханиадны" үед төрсөн эмэгтэй коронавирусийг ялж чаджээ

"Испани ханиадны" үед төрсөн эмэгтэй коронавирусийг ялж чаджээ

АНУ-ын Нью-Йорк хотын оршин суугч Анжелина Фрайдмэн өдгөө 101 настай. Тэрбээр 1918 онд дэгдэж, дэлхий даяар 200 сая хүний амь насыг авч одсон “Испани ханиад”-ны үеэр мэндэлжээ. Анжелина Нью-Йоркын ахмадын асрамжийн газарт байхдаа коронавирусийн халдвар авсан ба өдгөө тэрбээр энэхүү цар тахлыг ялан дийлсэн хамгийн өндөр настай хүмүүсийн нэг болоод байна.

Тус асрах газрын удирдлагууд Анжелинаг дэлхий нийт найдвараа алдаж болохгүйг сануулсан жишээ болж байгааг онцолжээ. Мөн тэрбээр хэдий зуу гаруй насалж байгаа ч ийм сайн дархлаатай байгааг түүнийг эмчилсэн эмч мэргэжилтнүүд гайхан шагшиж байжээ.

Анжелина болон түүний нөхөр хоёулаа хорт хавдартайгаа тэмцэж байхдаа коронавирусийн халдвар авсан ба харамсалтай нь нөхөр нь энэ халдвараар нас барсан байна. АНУ болон Европын томоохон улсуудад асрах газарт коронавирусийн халдварын улмаас олон зуун ахмадууд нас барсаар байгаа билээ.

 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж