Мэргэжлийн сүмо бөхийн холбоо ирэх тавдугаар сарын 24-нд эхлэх нацү башёг цуцлах талаар бодолцоод эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Сүмо бөхийн холбооны зүгээс Токио хотын Рёогокү Кокүгикан зохион байгуулагдах 15 өдрийн башёгаа цуцлах эсвэл эхлүүлэх шийдвэрээ гаргахдаа засгийн газрынхаа байр суурийг харгалзан үзэх аж. Гэвч Япон улс онц байдлаа тавдугаар сарыг дуустал сунгасан учир башёг зохион байгуулахад хүндрэл учруулж байна.
Нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар Японы сүмогийн холбооны удирдлагууд онц байдлыг сунгах болсон албан бичиг авсан учир өнөөдөр/2020.05.04/ албан ёсны шийдвэрээ гаргах гэнэ. Хэрэв цуцлах шийдвэр гаргавал энэхүү спортын түүхэнд гурав дахь удаагаа башё цуцлагдсан тохиолдол болно. Хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сард барилдаан тохиролцсон хэмээн башёг цуцалж байсан аж.
Өнгөрөгч Ням гаригийн байдлаар ояката Такадагава, хоёрдугаар зиндааны бөх Хакүёозан болон доод зиндааны таван бөх шинэ коронавирусийн халдвар аваад байна. Энэ тухай тус холбооны удирдах зөвлөлийн дарга “Одоогийн нөхцөл байдал өнгөрсөн хаврынхаас тэс өөр байгаа. Холбоотой хамаатай хүмүүс ч халдвар авсан байна. Бид зуны башёг зохион байгуулна гэж амлаж чадахгүй” хэмээжээ. Өнгөрөгч гуравдугаар сарын хаврын башёг үзэгчгүйгээр анх удаа зохион байгуулсан билээ.
Холбоотой мэдээ