"Хятад ажилчдыг онцгой горимоор оруулж ирэх санал ЗГ-т тавьсан" гэв

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

"Хятад ажилчдыг онцгой горимоор оруулж ирэх санал ЗГ-т тавьсан" гэв

"Хятад ажилчдыг онцгой горимоор оруулж ирэх санал ЗГ-т тавьсан" гэв

Барилга хот байгуулалтын яамнаас  цементийн үнийн талаар өнөөдөр /2020.05.04/ мэдээлэл хийлээ.

БХБЯ-ны харьяа Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга:

-Энэ жилийн хувьд коронавирусийн халдварын улмаас барилгын материалын үйлдвэрлэлүүд харьцангуй орой эхэллээ. Ер нь бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ажилчдын тээвэрлэлт  ажилчдын бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлсэн учраас барилгын  материал үйлдвэрлэгч нар ажлаа орой эхлүүлсэн.  Монгол Улсын хэмжээнд жилд дөрвөн сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн үйлдвэр бий. Тус бүрдээ нэг сая цемент үйлдвэрлэх хүчин чадалтай  гэсэн үг. Эдгээр байгууллагын цементийн үйл ажиллагаа нь жигдэрч хэвийн явагдаж эхэлсэн. “Мак Евро цемент үйлдвэр”-ийн цахилгаан дээр түр саатал гарсан. Уг нь дөрөвдүгээр сарын 30-н хүртэл хэвийн ажиллаж, өдөрт 3000-3500 тонн цемент үйлдвэрлэн нийлүүлж байсан. Ер нь бол бид жижиг хэрэглэгч гэхээсээ илүү томоохон хэмжээний бүтээн байгуулалт руу цемент нийлүүлнэ гэж ярьж байгаа.  Мөн “Монцемент” үйлдвэр хятад ажилчдыг БНХАУ-аас оруулж ирдэг байсан учраас хөл хорионы  үед зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь зогссон. Энэ асуудлыг бид бодлогын хэмжээнд шийднэ. Хэрэв хятад ажилчид орж ирэх юм бол  тусгай горимоор зохицуулаад үйлдвэрүүдийг хэвийн ажилд нь оруулна.

“Монцемент” үйлдвэр өдөртөө 2500 тонн цемент үйлдвэрлэх боломжтой. Мөн  “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйлдвэр жилд  сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өдөрт 2500 тонн цемент  гаргах боломжтой.  БНХАУ-ын ажилчдыг онцгой горимоор оруулж ирэх асуудлыг засгийн газарт тавьсан. Хэрэв дэмжигдэх юм бол энэ жил том бүтээн байгуулалтын ажлууд дээр цементийн нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ. Зах зээл дээр жижиг хэрэглэгчид буюу бага хэмжээгээр авч байгаа хэрэглэгчид цемент үнэтэй байна гэж байгаа. Бид товчоод дээр борлуулагдаж байгаа цементийн үйлдвэрүүдийг үнэ нэмэхгүй байх талаас нь бодлогоор шийдвэрлэнэ. Ер нь бол үйлдвэрээс 170 мянгаар гарч байгаа цементийг 185-190 мянган төгрөгөөр борлуулах үүнээс дээш үнэ өсгөхгүй байх хэмжээнд асуудал яригдаж байгаа. Энэ асуудал дээр зөвхөн цахим орчны буруу мэдээлэл яваад байгаа учраас цементийн үнийг хөөрөгдөөд байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж