УИХ-ын гишүүдийг сонгогдсон тойрогт нь "амьдруулна"

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүдийг сонгогдсон тойрогт нь "амьдруулна"

УИХ-ын гишүүдийг сонгогдсон тойрогт нь "амьдруулна"

УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэд хэдэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товлосон. Тухайлбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүү, УИХ-ын дэгийн тухай, УИХ-ын тухай зэрэг хуулиуд бий. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын тухай хуульд нэгэн содон заалт оруулахаар болсон гэнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн сонгогдоод сонгогдсон тойрогтоо л амьдарна, Улаанбаатарт амьдрахыг нь хуульд тусгахаар санал гаргана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээл байхгүй болсон тул дээрх санал дэмжигдэх боломжтой гэнэ.

Гэхдээ энэ бол зөвхөн тэдний санал юм. Эрх баригчдын зүгээс дэмжих нь юу л бол. Энэ удаагийн сонгуулиар нийт гишүүдийн ихэнх нь орон нутгаас сонгогдоно. Орон нутгаас сонгогдсон гишүүд нийслэлд амьдрахгүй, хөдөө ажиллаж, амьдарна гэхээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа хэрхэх, доголдол үүсэх, хийдүүлэх гээд олон асуудал араасаа дагуулна.  Мэдээж сонгогдсон тойрогтоо гишүүн нь амьдраад, ажиллах нь сонгогчдод таалагдах ч парламентын дэг ёс, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг бүгд хуулиар зохицуулагдаж ирсэн. Тэгэхээр тэдний санаа, оноо дэмжигдэхгүй л болов уу.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж