Дансаа нээлгээгүй бол и-баримт аппликэйшнээр ногдлоо авна | News.MN

Дансаа нээлгээгүй бол и-баримт аппликэйшнээр ногдлоо авна

Дансаа нээлгээгүй бол и-баримт аппликэйшнээр ногдлоо авна

Дансаа нээлгээгүй бол и-баримт аппликэйшнээр ногдлоо авна

"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад бэлэн болсон гэж өнөөдөр /2020.05.04/ мэдэгдлээ. Одоогоор ногдол ашиг тараалгүй хүлээгдэж буй гол шалтгаан бол Тавантолгойн ногдол ашиг хүртэх 2 сая 512 мянган иргэн бий. Дансаа нээлгэсэн 1,6 сая иргэн байна. 425 мянган иргэн нь банкны дансаа мэдүүлсэн. Тэдэнд ногдол ашиг олгоход ямар ч асуудал байхгүй гэдгийг компанийн зүгээс онцлов. Өөрөөр хэлбэл, иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс тарааж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд баталгаажсан данстай иргэдэд ногдол ашгаа авахад ямар нэгэн асуудал үүсэхгүй гэдгийг өмнө нь мэдээлсэн билээ.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ны зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа аж.

ХУВЬЦААНЫ ДАНСАА НЭЭЛГЭЭГҮЙ БОЛ И-БАРИМТ АППЛИКЭЙШНЭЭР НОГДОЛ АШГАА АВНА

Өнөөдрийн байдлаар 1072 хувьцаатай 500 орчим хүүхдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө олгодог дансаар нь олгохоор болжээ. Хувьцааны дансаа нээлгээгүй, и-баримт аппликэйшин ашигладаггүй иргэдэд ногдол ашиг тараахад хүндрэл үүсч байгаа аж. Тиймээс хувьцааны данс нээлгэж, тухайн харилцдаг банкны дансаа холбохыг компанийн зүгээс зөвлөв. Харин хувьцааны дансаа нээлгээгүй ч и-баримт аппликэйшнд бүртгэлтэй бол ногдол ашгаа авах боломжийг бүрдүүлэхээр судалж байгаа юм байна. Одоогоор и-баримт аппликэйшн ашигладаг 1.3 сая иргэн байгаа аж.

БРОКЕРЫН КОМПАНИУДЫГ АШИГ ХАРЖ, ҮНЭЭ НЭМЭХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ

Хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор Эрдэнэс Таван толгой компанийн зүгээс ногдол ашгийг тараахад иргэд хувьцааны данс нээлгэх шаардлагатай гэсэн журмыг баримталж ирсэн. Харин брокерын компаниуд данс нээх 5000 төгрөгийн хураамжийн мөнгө Эрдэнэс Тавантолгой компанид төвлөрдөггүй гэдгийг тодотгов. Хувьцааны данс нээлгэсэн иргэдийн мөнгө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон тухайн брокер диллерийн компаниудын үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа аж. Нөгөө талаас брокер диллерийн компаниуд ашиг харж, хувьцааны данс нээлгэх мөнгөн хураамжийг өндрөөр тогтоохгүй байхыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас анхаарууллаа. Иргэдээс зарим брокерийн компаниуд хувьцааны данс нээлгэх хураамж 20 мянган төгрөг авч байна гэх гомдол ирүүлжээ.

НАС БАРСАН ИРГЭДИЙН  1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ОЛГОХГҮЙ

Иргэдийн зүгээс 1072 хувьцаагаа зарж болох уу гэдгийг түгээмэл асуудаг бөгөөд одоогоор хувьцааг зарах боломжгүй гэх тайлбарыг тус компаниас өгөв. Иймд цахим орчинд 1072 хувьцааг зарна, авна гэсэн зар мэдээлэлд хууртахгүй байхыг анхаарууллаа. Хуурамч мэдээллүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Мөн  нас барсан хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй гэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр 70 мянга орчим хувьцаа эзэмшигч нас барсан байна. Харин гадаад дахь Монгол иргэн 1072 хувьцаатай, баталгаажсан данстай бол ногдол ашгаа авахад ямар нэгэн асуудал үүсэхгүй аж. Мөн НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тухайн харилцдаг дансаараа ногдол ашгаа авах боломжтой юм байна. Хэрэв Монголд банкны дансгүй бол ногдол ашиг авах боломжгүй гэнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Delgermaa 2020-05-04 66.181.161.62

Here otoh ym be

Avatar

Зочин 2020-05-04 60.104.114.248

mongo haana bnaa bitgii s***

Avatar

Зочин 2020-05-04 202.55.188.44

5 sariin 1nes orno l gesen haana orsiin balai golognuud ard tumniig teneg gej bodoogui bizdeee ymtai p***a nar

Avatar

Зочин 2020-05-04 202.55.188.44

Hezee uguh gd bgn. Neeh ih mungu ugj bga aytai buun sur blchhimaa pzda nar cn

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.251

банкны дансгүй хэн байхав дээ6 байхгүй байсан ч тухайн иргэний үнэт цаасны дансанд зүгээр л хийчих тэр хүн одоо авна уу 10 жилийн дараа авна уу иргэний сонголт ядаргаатайн хэдэн жилийн өмнө тэр 200 ч билүү 300 ч билүү хувьцааг нь иргэдээс худалдаж авахдаа ямар шуурхай шийдсэн гээч ёстой пад пад гээл мөнгө нь ороо биддээ одоо өгөх болохоороо гацаад наасан

Avatar

Зочин 2020-05-04 103.80.210.183

больж үз наад мөнгөөр чинь з****г захиалаад хувьсгал хийе дээ

Avatar

Иргэн 2020-05-04 202.9.46.6

danstaid ni ehleed ugchihler ydiin hdn zuun sayar ni ugh gj bgam shig surtei s** nar ve shaaj hnahguima

Avatar

Zochin 2020-05-04 66.181.161.103

Зүгээр өгчих тэхүү бурхан минь гэж боовдо# ханадаггүй юм бэ.

Avatar

Зочин 2020-05-04 202.126.89.86

Яаж дансаа холбох юм бэ?

Avatar

Ш ,нарангэрэл 2020-05-04 203.91.115.48

Хаана дансаа холбуулах бэ

Avatar

Монгол 2020-05-04 59.153.115.159

10 шахам жилийн дараа ганц удаа ноогдол ашиг тараах гэж мөн ч их сүржигнэх юм аа . Заавал банкинд данс нээлгэх ямар хэрэгтэй юм. Ноогдол ашгийг нь үнэт цаасныхаа дансанд шилжүүлчинэ биз дэ.. үнэт цаасныхаа данснаас хоёр дахь ч зах зээлд арилжигдаж байгаа үнэт цаас авдаг ч юм уу . Дараа нь зав чөлөөтэй үедээ банкинд данс нээгээд шилжүүлж авах нь тухайн иргэний мэдлийн асуудал шүү дэ. Гэтэл Эрдэнэс таван толгой 5 сарын 01 нээс өмнө заавал банкинд данс нээсэн байх шаардлага тавих хэргэгүй.

Avatar

Хүрэл 2020-05-04 66.181.189.191

Юм үзээгүй с** нар вэ, багахан шиг шалчигнаач

Avatar

Зочин 2020-05-04 150.129.141.88

чадахгүй бол яах гэж 5-р сарын 1нээс гэж хугацаа заадаг юм вэ

Avatar

Зочин 2020-05-04 202.21.116.4

5-р сарын 1-нээс өгнө
5-р сарын 1-нд өгнө
Ялгаатай л ойлголт доо уг нь

Avatar

Иргэн 2020-05-04 66.181.161.32

Танай сайт нээрээ ойлгомжтой аятайхан мэдээ хүргэчихэж болдоггүй юм уу 5.2ны мэдээндээ и-баримтын дансаар өгөхөөр болжээ энэ тэр гэчихээд одоо болохоор судалж байна ч гэх шиг😒

Avatar

Зочин 2020-05-04 192.82.75.88

бүүр сонгууль хүлээгээд сууцан юм уу та нар болилдоо эхнээс нь өгөөчээ хэлсэн бол хэлсэндээ бж сур тэгьэл хөгжих аядана

Avatar

Irgen 2020-05-04 65.49.126.134

Mungu ugnu gechiheed uguhgui 4 honoloo ypon shig l bailda irged chini end hetsuudej bn

Avatar

Зочин 2020-05-04 192.82.75.88

зүгээр л эхнээс нь тараа тэгэх үү

Avatar

анирлан 2020-05-04 192.82.75.88

зүгээр л шаардлага хангасан иргэддээ өгч эхэл

Avatar

Зочин 2020-05-04 66.181.161.64

Ard tvmneei bitgi huur

Avatar

Зочин 2020-05-04 192.82.75.88

Эхлээд тарааж бсан нь дээр шүү

Avatar

сондор 2020-05-04 202.126.89.148

Ebarimatiin danstai humuust shuud dansand n shud orj ireh ym uu yah ym bol

Avatar

ӨНӨӨДӨР 4 ОРООГҮЙ БАЙНА 2020-05-04 66.181.161.119

ӨНӨӨДӨР 4 ОРООГҮЙ БАЙНА

Avatar

Зочин 2020-05-04 202.170.68.162

zochin medeellee oigomjtoi uguuchee bolomjtoi gesen eronxii .gartc gargalgaag ni todorxoi medeeleech

Avatar

Зочин 2020-05-04 66.181.161.108

Хурдан өгөөч

Avatar

Зочин 2020-05-04 192.82.70.179

Өгөх юм бол хурдан өгөөч 5.4 болчоод бн малуудаа

Avatar

зочин 2020-05-04 202.179.27.24

хурдан өгөөч тэгээд бага бэлэн болсон хэдийгээ оруулаач,хоногийн хоолгүй

Avatar

Зочин 2020-05-04 139.5.217.123

Өмхий ашиг харсан брокёрийн компаниар дамжуулж байхаар ибаримтаараа авсан нь түмэн зөв

Avatar

иргэн 2020-05-04 202.70.34.70

Зөв зүйтэй санал байна. И баримтын аппликайшн чинь яг болж байна. Төрийн үйлчилгээ үзүүлдэг учраас хүндрэл үзүүлэхгүй, хоёр талдаа чирэгдэлгүй ёстой сайхан санаачилга байна. Баярлалаа, хэрэгжүүлээрэй

Avatar

Иргэн 2020-05-04 103.229.121.131

Брокерын компниар дамжуулахгүй шууд дансаар нь өгсөн нь дээрээ. Брокерын компаниуд гэж юуч хийгээгүй байж дундаас нь сул мөнгө завшсан нөхдүүд бна. Бас л нэг төрлийн хулгайчид.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж