Дансаа нээлгээгүй бол и-баримт аппликэйшнээр ногдлоо авна

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Дансаа нээлгээгүй бол и-баримт аппликэйшнээр ногдлоо авна

Дансаа нээлгээгүй бол и-баримт аппликэйшнээр ногдлоо авна

"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад бэлэн болсон гэж өнөөдөр /2020.05.04/ мэдэгдлээ. Одоогоор ногдол ашиг тараалгүй хүлээгдэж буй гол шалтгаан бол Тавантолгойн ногдол ашиг хүртэх 2 сая 512 мянган иргэн бий. Дансаа нээлгэсэн 1,6 сая иргэн байна. 425 мянган иргэн нь банкны дансаа мэдүүлсэн. Тэдэнд ногдол ашиг олгоход ямар ч асуудал байхгүй гэдгийг компанийн зүгээс онцлов. Өөрөөр хэлбэл, иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс тарааж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд баталгаажсан данстай иргэдэд ногдол ашгаа авахад ямар нэгэн асуудал үүсэхгүй гэдгийг өмнө нь мэдээлсэн билээ.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ны зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаа аж.

ХУВЬЦААНЫ ДАНСАА НЭЭЛГЭЭГҮЙ БОЛ И-БАРИМТ АППЛИКЭЙШНЭЭР НОГДОЛ АШГАА АВНА

Өнөөдрийн байдлаар 1072 хувьцаатай 500 орчим хүүхдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө олгодог дансаар нь олгохоор болжээ. Хувьцааны дансаа нээлгээгүй, и-баримт аппликэйшин ашигладаггүй иргэдэд ногдол ашиг тараахад хүндрэл үүсч байгаа аж. Тиймээс хувьцааны данс нээлгэж, тухайн харилцдаг банкны дансаа холбохыг компанийн зүгээс зөвлөв. Харин хувьцааны дансаа нээлгээгүй ч и-баримт аппликэйшнд бүртгэлтэй бол ногдол ашгаа авах боломжийг бүрдүүлэхээр судалж байгаа юм байна. Одоогоор и-баримт аппликэйшн ашигладаг 1.3 сая иргэн байгаа аж.

БРОКЕРЫН КОМПАНИУДЫГ АШИГ ХАРЖ, ҮНЭЭ НЭМЭХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ

Хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор Эрдэнэс Таван толгой компанийн зүгээс ногдол ашгийг тараахад иргэд хувьцааны данс нээлгэх шаардлагатай гэсэн журмыг баримталж ирсэн. Харин брокерын компаниуд данс нээх 5000 төгрөгийн хураамжийн мөнгө Эрдэнэс Тавантолгой компанид төвлөрдөггүй гэдгийг тодотгов. Хувьцааны данс нээлгэсэн иргэдийн мөнгө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон тухайн брокер диллерийн компаниудын үйл ажиллагаанд зарцуулагдаж байгаа аж. Нөгөө талаас брокер диллерийн компаниуд ашиг харж, хувьцааны данс нээлгэх мөнгөн хураамжийг өндрөөр тогтоохгүй байхыг “Эрдэнэс Тавантолгой” компаниас анхаарууллаа. Иргэдээс зарим брокерийн компаниуд хувьцааны данс нээлгэх хураамж 20 мянган төгрөг авч байна гэх гомдол ирүүлжээ.

НАС БАРСАН ИРГЭДИЙН  1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ОЛГОХГҮЙ

Иргэдийн зүгээс 1072 хувьцаагаа зарж болох уу гэдгийг түгээмэл асуудаг бөгөөд одоогоор хувьцааг зарах боломжгүй гэх тайлбарыг тус компаниас өгөв. Иймд цахим орчинд 1072 хувьцааг зарна, авна гэсэн зар мэдээлэлд хууртахгүй байхыг анхаарууллаа. Хуурамч мэдээллүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Мөн  нас барсан хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй гэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээр 70 мянга орчим хувьцаа эзэмшигч нас барсан байна. Харин гадаад дахь Монгол иргэн 1072 хувьцаатай, баталгаажсан данстай бол ногдол ашгаа авахад ямар нэгэн асуудал үүсэхгүй аж. Мөн НӨАТ-ын буцаан олголт авдаг бол тухайн харилцдаг дансаараа ногдол ашгаа авах боломжтой юм байна. Хэрэв Монголд банкны дансгүй бол ногдол ашиг авах боломжгүй гэнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж