Ким Жон Ун мэс засалд ороогүй гэв | News.MN

Ким Жон Ун мэс засалд ороогүй гэв

Ким Жон Ун мэс засалд ороогүй гэв

Ким Жон Ун мэс засалд ороогүй гэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгэн албан тушаалтан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг ямар нэгэн мэс засалд ороогүй хэмээн мэдэгджээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь 20 орчим хоног олны нүдэнд харагдахгүй байж байгаад бямба гаригт /2020.05.02/ гэнэт гарч ирэн үйлдвэрийн нээлтэд оролцсон юм. Энэ үеэр түүний баруун гарын бугуйн дээр сорви үүссэн байсныг хэвлэлүүд онцолж, зарим эмч мэргэжилтнүүд түүнийг зүрх судасны мэс засалд орсны тэмдэг хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлсэн билээ.

Өмнөд Солонгосын нэрээ нууцалсан албан тушаалтны мэдээлснээр тус улсын тагнуулын байгууллага Кимийг мэс засалд ороогүй болохыг батлах хангалттай мэдээлэл олж авсан гэжээ. Гэхдээ тэрбээр үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Түүнчлэн удирдагч нь олны өмнө дахин гарч ирсний маргааш тус улсын хилийн цэргүүд гал нээсэн байна. Хариуд нь Өмнөдийн талаас мөн гал нээсэн ба Хойд Солонгосын энэ үйлдлийг тус улсын удирдагч амьд сэрүүн, эрүүл энх байгаагаа сануулж буй үйлдэл гэж Өмнөдүүд харж байгаа аж.

Эх сурвалж: DAILYMAIL, NYPOST

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-04 183.177.101.122

Хэд хоног амарч аваа биз

Avatar

иргэн 2020-05-04 64.119.16.165

манай 76 оронд энэ байхад л хангалттай

Avatar

ким 2020-05-04 202.179.27.86

ЭНЭ ИХ ЭДЭЭ . АМАРГҮЙ АМЬТАН БАЙХ

Avatar

Covid-19 2020-05-04 182.160.39.249

covid-19

Avatar

ИХ БӨӨ 2020-05-04 202.137.135.122

1ХАМГААЛАГЧ ХАЛУУРААД ХАНИАХААР НЬ АЙГААД ШИНЖИЛГЭЭНД ЯВУУЛЖ , ӨӨРИЙГЭЭ21ХОНОГ ТУСГААРЛААД ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЭД ЭРҮҮЛ ГЭХЭЭР 2УУЛАА АЖИЛДАА ОРСОН ГЭЖ БНА ДАА ТЭР НӨХӨР ХАТГАА АВСАН БНА ГЭСЭН ДЭ ХА ХА

Avatar

Ub irged 2020-05-04 202.126.89.221

Энэ л***р маньд ямар хамаа байна аа

Avatar

КК 2020-05-04 202.179.31.14

КОРОНА КОРОНА ГЭЭД ХӨӨРХИЙ МУУ КИМИЙГЭЭ АНЗААРАХГҮЙ БАЙСАН УУ. ДЭЛХИЙ НИЙТ.

Avatar

3г ангийн сурагч. 2020-05-04 202.21.108.144

Хэд хоног архидаад шартаа л биз…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж