Ким Жон Ун мэс засалд ороогүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун мэс засалд ороогүй гэв

Ким Жон Ун мэс засалд ороогүй гэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгэн албан тушаалтан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг ямар нэгэн мэс засалд ороогүй хэмээн мэдэгджээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь 20 орчим хоног олны нүдэнд харагдахгүй байж байгаад бямба гаригт /2020.05.02/ гэнэт гарч ирэн үйлдвэрийн нээлтэд оролцсон юм. Энэ үеэр түүний баруун гарын бугуйн дээр сорви үүссэн байсныг хэвлэлүүд онцолж, зарим эмч мэргэжилтнүүд түүнийг зүрх судасны мэс засалд орсны тэмдэг хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлсэн билээ.

Өмнөд Солонгосын нэрээ нууцалсан албан тушаалтны мэдээлснээр тус улсын тагнуулын байгууллага Кимийг мэс засалд ороогүй болохыг батлах хангалттай мэдээлэл олж авсан гэжээ. Гэхдээ тэрбээр үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Түүнчлэн удирдагч нь олны өмнө дахин гарч ирсний маргааш тус улсын хилийн цэргүүд гал нээсэн байна. Хариуд нь Өмнөдийн талаас мөн гал нээсэн ба Хойд Солонгосын энэ үйлдлийг тус улсын удирдагч амьд сэрүүн, эрүүл энх байгаагаа сануулж буй үйлдэл гэж Өмнөдүүд харж байгаа аж.

Эх сурвалж: DAILYMAIL, NYPOST

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж