БНСУ-ын Пүчонь хот гадаадын иргэдэд мөнгө тараана | News.MN

БНСУ-ын Пүчонь хот гадаадын иргэдэд мөнгө тараана

БНСУ-ын Пүчонь хот гадаадын иргэдэд мөнгө тараана

БНСУ-ын Пүчонь хот гадаадын иргэдэд мөнгө тараана

Өмнөд Солонгосын Пүчонь хотын захиргаанаас коронавирусийн халдварт өвчний цар тахлаас шалтгаалан санхүүгийн хямралд орсон гадаадын иргэдэд мөнгө тараахаар болжээ. Хотын зөвлөлөөс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд баталсан журмын дагуу Пүчоньд байнга оршин суудаг, солонгос хүнтэй гэр бүл болсон эсвэл бичиг баримтгүй цагаач иргэн гэх мэт гадаадын бүх иргэдэд 50 мянган воны тусламж үзүүлэхээр болжээ.

Өмнө нь журмыг боловсруулж байхдаа зөвхөн “F-5”, “F-6” визтэй гадаадын иргэдэд тусламж олгохоор байсан ч зөвлөлийн гишүүн Жон Жэ Хун нь бичиг баримтгүй гадаадын иргэдийг хамруулахыг шаарджээ. Улмаар хотын зөвлөлийн 33 гишүүний 26 нь дэмжсэнээр бүх гадаадын иргэдэд тусламж олгохоор журмыг баталсан байна. Тусламжийн мөнгийг авахыг хүссэн хүмүүс Пүчонь хотын захиргаанд өргөдөл гаргахад л хангалттай аж.

Үүнээс тусдаа Кёнги аймгаас байнга оршин суугч болон солонгос иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэдийн үндсэн орлогыг дэмжих тусламж үзүүлэхээ зарлажээ.

Өмнөд Солонгост коронавирусийн халдвараар 10801 хүн өвчилсний 9217 нь эдгэрсэн боловч 252 хүн нас баржээ.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-05-04 49.164.76.210

Зөвхөн энэ хотод амьдардаг хүмүүст өгнө

Avatar

зочин 2020-05-04 66.181.161.100

Өмнөд Солонгост хараар визгүй амьдардаг Монголчууд мөнгөгүй ажилгүй хэцүү байгаа гэсэн ямай даа.

Avatar

Зочин 2020-05-04 106.102.128.48

Haha terenshig hudalaa yum bhgui ee end bugd l arbait aahiigeel yavj bndag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж