Венесуэлийн сонгуульд сөрөг хүчин ялжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Венесуэлийн сонгуульд сөрөг хүчин ялжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Венесуэлийн сонгуульд сөрөг хүчин ялжээ

Николас Мадуро

Фото: Xinhua / Global Look

 

Венесуэлийн сөрөг хүчний Ардчилсан эв нэгдлийн эвсэл (АЭНЭ) ням гаригт болсон парламентын сонгуульд ялжээ. Урьдчилсан дүнгээр, АЭНЭ 167 суудалтай парламентад 99 мандат авсан байна. Мадурогийн толгойлсон Венесуэлийн нэгдсэн социалист нам 46 суудал авчээ.

 

Чавесчуудын (талийгаач ерөнхийлөгч Уго Чавесийн дагалдагч нар) улс төрийн өрсөлдөгч хүчин сүүлийн 15 жилийн дотор анх удаагаа энэ улсын хууль тогтоох байгууллагад олонх боллоо.

 

Ард түмэндээ хандахдаа Мадуро  эрх баригч намын ялагдлыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Сонгогчдын жагсаалтад 19,4 сая хүнийг бүртгэсэн ба тэдний оролцоо нь 74,25 хувьтай байв. Сонгуульд ажиглагчаар орон нутгийн болон гадаадынхан, тэдний тоонд Өмнөд Америкийн үндэстний холбоо, Латин Америк Карибийн бүсийн хамтын нөхөрлөлийн орнууд зэрэг байгууллагын төлөөлөгчид байлаа.

 

Шинэ парламент 2016 оны нэгдүгээр сард ажилдаа орно. Түүний бүрэн эрхийн хугацаа нь таван жил юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

трхс 2015-12-07 103.17.109.131

АНУ бужигнуулаад байгаа нефьтийг авахаар шуналтана даа

хэхэ 2015-12-07 59.153.112.27

за за Венесуэл нэг юм замаа олох байх гэхдээ Монгол шиг оюуны хоцрогдолд орцон бол бүтэхгүй ээ бүтэхгүй дахиад л Коммунистууд эргээд гараад ирнэ

Зочин 2015-12-07 202.21.106.147

Халтар царайтыг үзээгүй гар л венесуэлийг өндөр хөгжилтэй орон гэх байх даа

РАВДАН 2015-12-07 202.70.46.222

ВЕНЕСУЭЛ АРДЧИЛАЛТАЙ ОРОН ГЭДГЭЭ Л БАТАЛЖ БАЙНА ШДЭЭ. МАДУРО ДАРАНГУЙЛАГЧ БИШ ГЭДГЭЭ Л НОТОЛЛОО. ХӨГЖЛИЙН ЗАМ ХААШАА ЧИГЛЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ВЕНЕСУЭЛЧУУД ДАМПУУРНА.

Зочин 2015-12-07 43.242.242.224

За ашгүй дээ. 90-ээд онд Венесуэлд очиж байхад ямар хөгжилтөй орон байсан гэж санана. Дараа нь коммунизм гэж балайртаж байгаад нойлын цаас ч олдохоо байсан гээд л мэдээ гарч байсан даа. Одоо өөрчлөгдөх байлгүйдээ.

Зочин 2015-12-07 103.57.94.233

Венесуэл эдийн засгийн тусгаар тогтнолоо бараг алдаад байхад Уго босгож ирсэн. Залгамжлагчид нь түүнийг хадгалж чадсангүй. Олон жил оролдсон том ахын гар ороо биз дээ.

Зочин 2015-12-07 103.26.195.11

Тэгмээрсэн дээ. Латин Америкийн баян орнуудын 1 байсан Венесуэлийг Чавес тэргүүтэй популистууд 10-дхан жилийн дотор хүнсээ картаар авдаг гэмт хэрэг, ядуурал газар авсан улс болгосон доо. Мадуро чинь харин гайгүй аядуу үзэлтэй, ялж ялагдаж чаддаг эр хүн шиг хүн юм. Муу халтар царайт минь овоо өнгө орох нь дээ хөөрхий kk

уншигч 2015-12-07 202.131.230.221

За ингээд Чаавасын Венесуэл өөрчлөгдөх эхлэл тавигдаж байгаа юм байна.