УОК: Сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр боллоо | News.MN

УОК: Сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

COVID-19

УОК: Сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр боллоо

УОК: Сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр боллоо

НЭМЭЛТ: 17.00 цагт 

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Ингэснээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр боллоо.

Одоогоор 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгааг үндэслэн ажлын байр болон эдийн засгаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээнэ. Үүнээс анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв, гадаад хэлний сургалтын 255 төв, жолоо болон мэргэшсэн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг аж.

Гэхдээ сургалтын төвүүд дараах шаардлагуудыг биелүүлсэн байх шаардлагатай юм байна. Шаардлагад,

  • Биеийн халуун үзэх
  • Амны хаалт зүүх
  • Аль болох цахим сургалт хийх
  • Ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
  • Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
  • Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
  • Хоёр цаг тутамд агаар сэлгэх
  • Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлийг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
  • Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
  • Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
  • Хүн хоорондын зай барих/1-1,5 метр/
  • Анги танхимд хооллохгүй байх
  • Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
  • Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
  • Курс дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх зэрэг шаардлагыг хангасан байх аж.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “УОК-ын өнөөдрийн хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэн. Хурлаар сургалтын төвийн үйл ажиллагааг шат дараатай нээх саналыг Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргалаа. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор ЗГ-ын 193 дүгээр тогтоолоор бүх шатны боловсролын сургалтын төвүүдийг есдүгээр сарын 1-н хүртэл хязгаарласан байсан. Тус тогтоолд өөрчлөлт оруулсны дараа сургалтын төвүүдийг нээхээр боллоо. Гурав дахь өдрийн ЗГ-ын ээлжит хуралдаанаар 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг оруулна. ЗГ-ын хурал тогтоолд өөрчлөлт оруулснаар сургалтын төвүүдийг нээнэ гэсэн үг. Ингэснээр нийтдээ 1088 сургалтын төвүүд шат дараатайгаар үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна. Эдгээр байгууллагад эрүүл ахуйн арав гаруй шаардлагыг тавьж байгаа. Тухайлбал, сургалтын төв нь арав хүртэлх хүнтэй үйл ажиллагаа явуулна. Амны хаалт, гар ариутгагч, заавал хэрэглэнэ. Ширээ хоорондын зай болон хүн хоорондын зай 1-1.5 метр байх ёстой. Үүнийг мэргэжлийн байгууллага сургалтын төвийн үйл ажиллагаатай нэг бүрчлэн танилцана” гэв

СУРГАЛТЫН ТӨВҮҮДИЙГ НЭЭХ АСУУДЛААР УОК ХУРАЛДАНА

Улсын онцгой комисс өнөөдөр 16.00 цагаас хуралдана. Хуралдаанаар COVID 19 халдварын талаарх нөхцөл байдлын мэдээлэл, мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг нээх эсэх асуудал болон зарим асуудлыг хэлэлцэнэ гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы зүгээс сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх саналаа Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

faaaaaast baast 2020-05-04 202.9.46.135

huuhed doromjildog, gutaadag sh aarnuud minee, huuhed, etseg ehchuud ta nariin tejeegch shvv, tejeegchee bitgii doromjilj bai.

Avatar

Neeh hereggui 2020-05-04 202.9.46.135

ih surguulas undur tulburtei surgaltiin tuv nertei mungunii uurhainuud corono giin uurhai boloh vii. surgaltiin tuviig neeh gej bgaa bol surguulia ch nee. surgaltiin tuviin nuurnii bayasgalangui heden har, shar awgai nar undur tulbur avchaad hariud ni doromjildoghuuhed gutaasan garuud bdg. undur tulburuur doromjlol hudaldaj avmaargui bn shvv, har shar 2 *******n guai. faaasy baast

Avatar

зочин 2020-05-04 122.201.21.183

дотооддоо бүх үйлчилгээ, сургалт, тоглоомын талбайгаа нээ. Хүүхдүүд гэрт хэвтээд хөдөлгөөн нь багасаад, дархлаа нь муудаад бна. Хөшиж үхэхээс хөдлөөд үхэхгүй ш дээ

Avatar

Зочин 2020-05-04 64.119.18.140

МАН дахиж сонговол хойд солонгос болно

Avatar

хаха 2020-05-04 202.70.34.98

юугсэнч үгийн

Avatar

хүннү 2020-05-04 202.179.26.161

Альч төрийн байгуулгад орж ажил хөөцөлдөх боломжгүй бүгд үүдэндээ хамгаалттай. Хэт сүржин байдлаа одоо зогсоо. Өвчин гарсан энэ хугацаанд дотооддоо нэг ч хүн өвдөөгүй бүгд гаднаас халдвар авсан хүмүүс байна. Иймээс гаднаас ирэх хүмүүсээ удаан хугацаагаар тусгаарал.

Avatar

Zochin 2020-05-04 150.129.143.130

Buh l ih deed,eronhii bolovsrolin surguuliudin Togsoh angiin surgaltig sergeevel yaasan uym be,

Avatar

Зочин 2020-05-04 103.229.123.165

Surguuliud ireeduid balrah yum bna. 1 angid 60 huuhed bhad hervee virus 2 jil urgeljilbel ulam hetsuudne. Tiimees surguuli barih, bagsh beltgeh, online surgalt zohion baiguulah geed barag songuuli hiihgui munguu zuvhun bolovsrol eruul mended zartsuulmaar bh yum.

Avatar

Зочин 2020-05-04 64.119.17.63

Сургалтын тевуудийг цэгцлэх хэрэгтэй. Гадаад хэлний тев гэхэд л стандартгуй, хяналтгуй, хариуцлагагуй газрууд л байгаашдээ!!!

Avatar

Зочин 2020-05-04 202.126.89.207

Novshoo tehnikiin zahaa haa. Chinii

Avatar

Иргэн 2020-05-04 139.5.218.180

Энхтүвшин гэгч энэ мулгуу өвгөн зайлаачээ. Манайх шиг нөхцөл байгаа орнууд ингэж сүржигнэж хорьж тушиж байгаа юм алга энэ хогийн коммунистийн ганц чаддаг ажил хаах болжээ

Avatar

Зочин 2020-05-04 64.119.19.84

Gadaadad baugaa mongolchuudaa tegeed oruulj irehgui haychik bgaam uu.

Avatar

Зочин 2020-05-04 202.131.228.118

Дарханы замын асуудлыг УОК хурдан шийдээч ээ.

Avatar

zochin 2020-05-04 103.212.118.226

baar arhinii gazraa shuud needeg baij surgaltiin tuvuudiig hurlaar shiidne ch geh shig

Avatar

зочин 2020-05-04 59.153.114.191

Жинхэнэ утгаар нь онлайнд шилжүүлж болох учраас нээх тухай асуудал байх ёсгүй.цаашдаач мөн адил.Бүх сургуулиуд онлайн яваад болж байнадаг.

Avatar

Зочин 2020-05-04 202.131.249.67

Сургалтын төв, жолооны курсүүдийг нээх, гэхдээ тодорхой шаардлага хангуулсан байх хэрэгтэй. Тэртэй тэргүй албан байгууллагууд нэг өрөөнд олуулаа ажилласан хэвээрээ л байгаа. Тэглээ гээд халдвар гарсан юм алга. Жолооны үнэмлэхээ авч амьдралаа залгуулах олон хүн хүлээлтийн байдалтай байгааг анхаарах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2020-05-04 103.111.68.60

Хаха

Avatar

Зочин 2020-05-04 103.229.123.205

Хэрэггүй ээ сургалтын төв ажлуулдаг бизнес хийдэг хүмүүс хэсэгхэн хүмүүс шаардаж байна надад хүүхдээ явуулмаар байсан ч мөнгө алга ядаж ажилтай хүнд өгөөд байгаа 200к г өгдөг ч болоосой

Avatar

Зочин 2020-05-04 66.181.161.52

БААРАН ДОТОР НЭЭЧИХ ТЭГВЭЛ ЭЛДЭВ ШААРДЛАГА ХЭРЭГГҮЙ ЭЭ…!!!

Avatar

Зочин 2020-05-04 103.10.20.34

Дураараа гар вэ хэний өмнөөс амьдраад байгаан.

Avatar

Zochin 2020-05-04 66.181.161.7

Duraaraa nuhur we henii umnuus amidraad bgaan. Hiie gwl ajil zunduul oldono. Belenchleh setgelgeetei duraaraa nuhur we

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.62

Битгий хуцаад бай гөлөг минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж