Д.Тогтохсүрэн: Сонгуулийн зардал дөрвөн тэрбумаар нэмэгдэнэ | News.MN

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн зардал дөрвөн тэрбумаар нэмэгдэнэ

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн зардал дөрвөн тэрбумаар нэмэгдэнэ

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн зардал дөрвөн тэрбумаар нэмэгдэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.05.04/ хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. Хуралдаанаар бүлгийн хурлаар Алсын хараа 20,50 хөтөлбөрийг хэлэлцсэн байна. Энэ долоо хоногт хэлэлцэн батлах шийдвэр гаргажээ. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.

МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Сонгуулиас өмнө Алсын хороо 2050 бодлогын баримт бичгийг батлах зүйтэй гэж үзсэн. УИХ-аас С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлыг хэсгийг байгуулсан. Үндсэн хуулийн дараа орох том баримт бичгийг энэ парламент хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн.

УИХ-ын гишүүн С.БЯМБАЦОГТ:

-Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох Алсын хараа 2050 өргөн мэдүүлсэн. Хамгийн том бодлогын бичиг баримтын хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж УИХ-д тодорхой санал хүргүүлж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчийн асуултад хариуллаа.

-МАН нэр дэвшигчдээ хэзээ тодруулах вэ?

-Сонгуулийн хуулиар нэр дэвшилт энэ сарын 10-16-ны хооронд явна. Манай намын Бага хурал 15-16-ны хооронд хуралдаж нэр дэвшигчээ эцэслэн шийдвэрлэнэ. МАН-д хагарал гэж байхгүй. Сонгуулийн өмнө ямар ч асуудалгүй эв нэгдэлтэй байгаа. Манайх нэр дэвшүүлэхдээ баримтлах хэдэн зарчим бий гэж манай намын дарга хэлсэн. Энэ зарчмын дагуу нэр дэвшигчдээ тодруулж байгаа.

-Нөхцөл байдалтай холбоотойгоор сонгууль зохион байгуулах бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

-Энэ жилийн сонгууль нөхцөл байдлын хувьд хүндэрч магадгүй байгаа. Коронавирусийн цар тахал хэвийн хэмжээндээ байвал сонгуулийн сурталчилгаанд нөлөөлөх зүйлүүд байгаа. Коронавирусийн эсрэг хуулийг УИХ баталсан. Энэ хуульд тодорхой хязгаарлалт хийж өгсөн. Засгийн газар, СЕХ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Өнөөдрийн нөхцөлд сонгууль явуулбал сурталчилгаа хэрхэн явуулах, хязгаарлалтын дэглэм хэрхэн явуулах, хүн амыг сонгуульд ороход хязгаарлалтын дэглэм хэрхэн барих талаар СЕХ санал боловсруулсан байна лээ. Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан. Үүнийг Засгийн газарт танилцуулсан. Коронавирустэй холбоотой нэмэгдэж байгаа зардлыг Засгийн газар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа. Сурталчилгаа хэрхэн явуулах вэ гэдэг нарийн зүйлүүд бий. Энэ чиглэлээр УОК тодорхой шийдвэр гаргана.

-Сонгуулийн зардал хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ. Ерөнхийлөгчийн зүгээс зардлаа танахыг анхааруулаад байгаа?

-СЕХ дөрвөн тэрбум гэж зарлаж өгсөн байна лээ. Үүнийг Засгийн газраас гаргаад явах боломжтой гэж үзэж байгаа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-04 202.9.40.37

Эрдэнэтийн 49 хувийг хэдхэн хүн авах гэж байна. Түүнд иргэд анхаарлаа хандуулж жилд улсын орлогод 1 их наяд төгрөг оруулдаг энэ үйлдвэрээ улсдаа авахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна. Улс орны хувьд энэ бол амин чухал асуудал. Иргэд ээ сонор сэрэмжтэй байцгаая

Avatar

ТҮЙ ЧЁРТ БОЛИОЧЭЭ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2020-05-04 64.119.26.26

Ийм цаг үед ингэж их хэмжээний үргүй зардал гаргах нь буруу

Avatar

иргэн 2020-05-04 64.119.16.165

наад мөнгөөрөө ажлын байр бий болго б**с арчаад хаяхч боломжгүй хогоор юу хийнэ угаасаа унших ч үгүй наад хөтөлбөрийг чинь

Avatar

Tuugu 2020-05-04 202.179.31.42

Ийм илий балай юм хийж байхаар ннад их мөнгөөрөө улс орон ард иргэдээ мөн эмч нар эрүүл мэндын яам тиймэрхүү зүйлдээ зориулвал ядаж та 76 сайн нэртэй үлдэндээ с**

Avatar

Зочин 2020-05-04 122.201.19.99

Энэ их мөнгийг ингэж урсгаж болохгүй. Сонгуулиа хойшлуулж энэ их мөнгөөр эрүүл мэндийнхээ салбарыг хөгжүүлж эмнэлгийнхээ тоог нэмж . эрүүл мэндийн ажилчдынхаа боловсрол , эмнэлгийн тоног төхөөрөмжийг авцгаая.

Avatar

зочин 2020-05-04 103.26.194.94

удахгүй цагаан цаас ямар болсныг харуулнаа хулгайчуудаа. Цагаан цаас гэлүү бид нарыг. ЖДҮ Концессчин хулгайчууд та нар гэгээн нүүрээ харуулж чацага царайлаад удахгүй хаалга тогшноо.

Avatar

Ард 2020-05-04 202.126.89.112

Хайран мөнгө. Ингэж урсгаж болохгүй!!!!

Avatar

зочин 2020-05-04 202.126.89.145

Сонгуульд цаас хэвлэжихудлаа ярихад мөнгө бдаг Өвчин тахал гараад иргэдээ бодохоор худлаа ам шалдан гуя царайлдаг Ингэж татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах эрх хэнд ч бхгүй!!

Avatar

zochin 2020-05-04 58.109.221.157

songuuliin zardliig hasah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж