Зориггүй, зорилгогүй Хотын дарга

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Зориггүй, зорилгогүй Хотын дарга

Зориггүй, зорилгогүй Хотын дарга

Өнгөрсөн Пүрэв гаригт Хотын дарга С.Амарсайханаар ахлуулсан нийслэлийн Онцгой комисс хуралдаж, баар,караоке, цэнгээний газрын үйл ажиллагааг нээсэн. Иргэдийн хүсээд байгаа танхимын сургалтын төв, номын санг нээхгүй, баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээсэн нь буруу шийдвэр болов.  Ердөө энэ шийдвэр гарснаас хоёр хоногийн дотор дээрх газруудаар үйлчлүүлж байгаа иргэд халдвар хамгааллын дэглэм сахиагүй,  цагдаагийн биед халдаж, архидалт газар авсан гэхэд хилсдэхгүй болов уу. Амралтын өдөр ч гэсэн баар, цэнгээний газар хөл гишгэх зайгүй болж, удаан хугацаанд хорионд байсан иргэд ёстой л цангаагаа тайлаатхав. Гэвч Хотын даргын энэ шийдвэр буруу тийш эргэж, олон нийтийн шүүмжлэлд өртөв. Ийн шүүмжлүүлсний дараа өнөөдөр Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, гаргасан шийдвэрээсээ буцав. Хотын даргын энэ шийдвэр наанадаж иргэдийн сэтгэлзүйгээр тоглож, цаанадаж өчнөөн аж ахуй нэгжүүдэд хүндрэл учрууллаа. Баар, цэнгээний газрууд хаалгаа нээх гэж хэрэндээ л бэлтгэлээ базааж, ариутгал халдваргүйжүүлэлт, халдвараас сэргийлэхэд багагүй зардал гаргасан нь ойлгомжтой.  Угтаа бол Хотын даргын энэ шийдвэр тооцоо, судалгааны үндсэн дээр гарах ёстой. Гэвч олны сэтгэл зүйгээс шалтгаалж гаргасан шийдвэрээсээ ухардаг, цуцалдаг байж болохгүй.

Хотын дарга гаргасан шийдвэрээсээ ухарч байсан нь ганц энэ удаагийнх бишээ.  Гэрэлт гудамж төслийг хаасан, Замын бүсчлэлээр татвар нэмэгдүүлэх, 100 айлын барилгын дэлгүүрүүдийг нүүлгэх, тусгай замын автобус-BRT төсөл, автомашины татварыг тав дахин нэмэх, Сүхбаатарын талбайд бордьюр байршуулахаас болисон гээд С.Амарсайхан дарга гаргасан шийдвэрүүдээсээ буцаж байсан нь олон. Ингэхдээ дандаа олны сэтгэлзүй, шүүмжлэлээс “айж” ухарсан байдаг. Шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа, үндэслэлтэй хийж, гаргасан шийдвэрээ зоригтой хамгаалах нь Хотын даргын үүрэг биш үү. Эс бөгөөс энэ олон зорилгогүй шийдвэрээ анхнаас нь гаргахгүй байвал таарна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
10
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж