"Засгийн газар бүрэлдэхүүнээ яаралтай өөрчлөх ёстой" | News.MN

"Засгийн газар бүрэлдэхүүнээ яаралтай өөрчлөх ёстой"

"Засгийн газар бүрэлдэхүүнээ яаралтай өөрчлөх ёстой"

"Засгийн газар бүрэлдэхүүнээ яаралтай өөрчлөх ёстой"

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020.05.04/ хуралдаж, зарим асуудлыг хэлэлцжээ. Хуралдааны талаар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Д.ЭРДЭНЭБАТ:

-Ардчилсан намын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар ярилцлаа. Энэ долоо хоногт Засгийн газрын тухай, шүүхийн тухай, УИХ-ын, дэгийн тухай хуулиуд гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хуулийн төслүүд хэлэлцэхээр төлөвлөгдсөн. Энэ хуулиуд дээр тавигдах зарчмын байр суурь бол Үндсэн хуульд ягштал биелэх ёстой гэдгийг бид хэлээд явж байгаа. УИХ-ын тухай хуульд бид гишүүнийг тойргийнх нь сонгогчдын саналаар татах байсан ч харамсалтай нь унагачихлаа. Гэхдээ цаг хугацааны эрхээр энэ заалт хуульд орох байх. Чуулганы дэгийн тухай хуульд УИХ-ын дарга, гишүүдийн эрх үүргийг дэглэх гэж оролдсон. УИХ-д орж ирж байгаа шинэ хууль, тогтоолын төслийн зөв бурууг шүүхдээ гишүүд нээлттэй хэлэлцэх эрхийг нь нээлттэй байлгах ёстой. Хэлэлцүүлгийн үе шатыг өөрчилсөн маягаар хийхгүй бол гишүүд хөнгөн гоомой, зарим гишүүд нь хуультайгаа танилцаж амжаагүй байхад кнопоо хүчээр дардаг байдал түгээмэл байгаа учраас бид үүнийг байхгүй болгож, мэтгэлцээний хэлэлцүүлгийг хийх саналыг оруулж байгаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих эхэлснээс Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болж, бүрэлдэхүүнээ өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг бид удаа дараа хэлж байгаа. Шинэ Үндсэн хуулиар дөрвөн гишүүдээс бусад нь давхар дээлгүй байна гэж заасан учраас үүнийг дагаж мөрдөх ёстой юм. Үндсэн хуулиас давсан зүйл байх ёсгүй. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар тавдугаар сарын 25-ны өдөр бүрэлдэхүүнээ өөрчилсөн байх хуулийн шаардлага тулгарч байгааг эрх баригчид анхаарах хэрэгтэй. Хэрэв өөрчлөхгүй бол энэ Засгийн газар чадамжгүй болно гэсэн үг. Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар нэг хэрэгжих хуулийн хугацаа тавиагүй байна лээ. Бид хэлэлцүүлгийн үеэр саналаа илэрхийлээд явна. Цаг үетэй холбоотойгоор хаврын тариалалтын талаар байр сууриа нэгтгэж, хэлэлцлээ. Тариалалт оройтож, хаврын тариалалтын асуудлаар АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Ингэж илэрхийлэхдээ цаг хугацаа оройтох, үрийн будаа тасрах вий гэж олон удаа анхааруулсан ч өнөөдрийг хүртэл хийж, хэрэгжүүлсэн ажил байхгүй байна. Чуулганы хуралдаанд үрийн буудай дутах вий гэх сануулгыг бид хэлж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар үрийн буудай 10 мянган тонноор дутагдаж, 100 мянган га-аар бага тариалалт хийхээр байгааг Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй байна. Засгийн газраас нүүрсний экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарах шаардлагатай байна. Нүүрсний экспортын орлого нэмэгдэхгүй хэвээр байна. Зөвхөн 1-3 сард зарлага, санхүүжилт нэг их наяд төгрөгөөр татарч байна. Ноолуурын 300 мянга, тариаланчдад өгөх 150 тэрбум, ноолуурын 20 мянга гээд эх үүсвэр нь тодорхойгүй байна. Ажилгүйдэл, иргэдийн орлого өдрөөс өдөрт муудаж байгааг Засгийн газар анхаарах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:

– Энэ УИХ Үндсэн хуулийн хэрэгжилтээс өмнө хаврын чуулганыг завсарлуулж байна. Энэ нь Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөх хуультай холбоотойгоор эрт завсарлуулж байна. Шинэ Үндсэн хууль хэрэгжихтэй холбоотойгоор хэрэгжих нэг чухал хууль бол Шүүхийн багц хууль. Шүүх хараат бус байхын тулд шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо шударга байх ёстой. Гэтэл эд нар мөнхийн эрх барих юм шиг Шүүхийн ерөнхий зөвлөлөөр хараат бус гишүүдийг сонгохдоо Хууль зүй, дотоод хэргийн сайдыг оруулж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчид Сахилгын хороонд эрх мэдэл өгч байна. Энэ мэтчилэн шинэ хонгил гэмт хэргээ нуун далдлах гэж оролдож байна. Бүлгийн хуралдааны үеэр өнгөрсөн дөрвөн жилийн эрх баригчдын ажлыг дүгнэж, нэг бүрчлэн баримттай мэдээлнэ. Ганцхан жишээ хэлэхэд, Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор арваннэгдүгээр сарын 4-6-ны хооронд 200 орчим тонн ачаа оруулж ирсэн байна. Хуулийн байгууллага ажиллахгүй байна. Шүүхийн тухай хуулийг яг энэ хэвээр баталбал шинэ баталсан Үндсэн хуулиа зөрчиж байгаа үйлдэл болно.

Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Засгийн газрын тухай хуулийн хэрэгжих хугацааг хуулийн төсөлд тусгаагүй юу?

-Засгийн газрын тухай хуульд хууль хэрэгжих хугацааг УИХ шийдэхээр оруулж ирсэн. Засгийн газар Үндсэн хуулийн дагуу гэж хуулиа бодож оруулж ирсэн бол тавдугаар сарын 25-н гэдгийг тусгах байсан. Тиймээс бид зарчмын санал оруулж, хууль хэрэгжих хугацааг тавдугаар сарын 25-н гэж тусгуулна. Уг нь дагаж мөрдөх хуульд Засгийн газрын бүрэлдэхүүнд тэдэн сарын тэдний өдрөөс хэрэгжүүлнэ гэсэн бол хууль зөрчихгүй байсан.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2020-05-04 103.212.116.118

Үнэндээ манай УИХ тун хариуцлагагүй байнаа?! Хуульчид нь ч юмаа мэддэггүй юм байнаа?! Яаж ч уншсан гаргалгаа нь нэг л юм байна лээшдээ?! Үндсэн хуулийг бусад хуулиар шийдвэрлэж ҮХ-ийн хямрал дуудаж болохгүй ээ?!?!?! Тэгэхээр ҮХ-д хугацаа заагаар шийдчихсэн асуудлуудыг хэрэгжүүлэх л үүрэг хүлээнэ?!?!?! Тэгэхээр ЗГ богино уртаас хамаарахгүй өөрчлөгдөж ҮХ-иа мөрдөх л хэрэгтэй?!?!?!

Avatar

Зочин 2020-05-04 103.212.116.118

Үнэндээ манай УИХ тун хариуцлагагүй байнаа?! Хуульчид нь ч юмаа мэддэггүй юм байнаа?! Яаж ч уншсан гаргалгаа нь нэг л юм байна лээшдээ?! Үндсэн хуулийг бусад хуулиар шийдвэрлэж ҮХ-ийн хямрал дуудаж болохгүй ээ?!?!?! Тэгэхээр ҮХ-д хугацаа заагаар шийдчихсэн асуудлуудыг хэрэгжүүлэх л үүрэг хүлээнэ?!?!?! Тэгэхээр ЗГ богино уртаас хамаарахгүй өөрчлөгдөж ҮХ-иа мөрдөх л хэрэгтэй?!?!?!

Avatar

Иргэн 2020-05-04 103.212.116.118

Үнэндээ манай УИХ тун хариуцлагагүй байнаа?! Хуульчид нь ч юмаа мэддэггүй юм байнаа?! Яаж ч уншсан гаргалгаа нь нэг л юм байна лээшдээ?! Үндсэн хуулийг бусад хуулиар шийдвэрлэж ҮХ-ийн хямрал дуудаж болохгүй ээ?!?!?! Тэгэхээр ҮХ-д хугацаа заагаар шийдчихсэн асуудлуудыг хэрэгжүүлэх л үүрэг хүлээнэ?!?!?! Тэгэхээр ЗГ богино уртаас хамаарахгүй өөрчлөгдөж ҮХ-иа мөрдөх л хэрэгтэй?!?!?!

Avatar

Ksa 2020-05-04 202.126.89.104

Яаж энэ улс орныг их, бага хэмжээгээр хорлох вэ гэдэг дээр л бодож сэтгэдэг амьтан юм аа, энэ Эрдэнэбат гэдэг бухандай, АН хоёр. Засаг огцроод шинэ засаг байгуулагдаад хэдхэн хоног ажиллах нь хэрэгтэй юу, манай Монголд улсад?

Avatar

Иргэн 2020-05-04 59.153.112.180

Солиорцгоо новшнууд. Төр дандаа хутгхж байх юм.

Avatar

Зочин 2020-05-04 45.86.203.32

Teneg bokh uul uurkhain yamiig yaj udirdakh ve. Shunal ni ilhdeed s****m bolchood tavan tolgoig khyataduudad tsavchaa khiij zarakh shakhsan

Avatar

MGL 2020-05-04 64.119.19.14

Сайдууд нь гишүүнээ өгчихсөн нь хурдан байлгүй дээ.

Avatar

Amar 2020-05-04 182.160.35.24

Хол очиж хуцацгаа гэхээс өөр бичих үг алга даа. УИХ-ын сонгууль хаяанд ирчихээд байхад ЗГ-аа бужигнуулах нь ард иргэдэд л лав ямар ч ашиггүй зүйл.

Avatar

Эргэлзэгч 2020-05-04 58.84.189.71

Тэгээд шинэ баталсан үндсэн хуулиа анхнаас нь зөрчөөд явах юм уу? Яах гэж ч шинэчилсэн юм бэ тэгвэл?

Avatar

зочин 2020-05-04 103.229.121.28

Чи яах гэж ийм хууль батлалцсан юм бэ Тухайн үёд нь чи өөрөө санал гаргаад засуулахгүй яасан юм бэ Ёрөөсөө АН-ынхны нүүр царай нь үүгээр харагдаж байна Сонгуулийн өмнө Засгийн гарыг буулган ажил хэргийг цалгардуулж бужигнуулах энэ хүнд үёийг далимдуулан улс орныг аль болохоор хүнд байдалд оруулах хүмүүсийн өмнө нэр төрийг нь унагах өөр бас олон зүйл аль хэдий нь төлөвлөцөн хэрэгжүүлэхэд бэлэн болчихсонч байж болзошүй л юм байна

Avatar

Зочин 2020-05-04 66.181.161.20

Хуцдаг халтар вэ

Avatar

Зочин 2020-05-04 82.135.30.192

Юу хуцаад байгаа хулгайч вэ чи зайлаа

Avatar

Иргэн 2020-05-04 202.9.46.152

Эрдэнбат гуай= Та Засгийн эрхэнд байхдаа жаал юм идэж Монголыг хохироосон одоо эв түнжингүй байлгаж Монглыг хохироох гээд б\гаа юм уу? Одоо боливол яасан юм????

Avatar

Зочин 2020-05-04 202.179.25.176

Эрдэнэбат аа, чамд Засаг төрийг ийм үед бужигнуулах нь COVID-19 -тэй тэмцэхээс чухал асуудал болоод байна уу. Онцгой дэглэмийн онцгой байдаг юм ааа. Наад хууль муулиа умшилдаа…

Avatar

Zochin 2020-05-04 66.181.161.94

Bolichih ardchilsan nam ta hed zvgeer l haraad baij bai ard olon shiidnee

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.76

2 НАМЫН ХООРОНД АЛЦАГНАХ САЙХАН Л БАЙДАГ ЮМ БАЙХДАА ИЙМ ЭТГЭЭДҮҮД НЭМЭРГҮЙ ШҮҮ

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.76

ЯЛ АВААД ЯВАХЫН ХООРОНД ХУДЛАА ДАЛБИГНААД ЯАНАА

Avatar

Иргэн 2020-05-04 122.201.22.221

Ийм хуулиа ойлгодоггүй , ойлгохыг хүсдэггүй юмнууд УИХ- д байгаа юм.Эрдэнэбат нь УУХҮЯ -ны сайд байхдаа 50 сая долларыг хувийн компанид олгосон байдаг.Энэ тэгээд хуулийн дагуу юм уу?

Avatar

Зочин 2020-05-04 59.153.112.221

Одоо Засгийг өөрчлөх нь утгагүй, шаардлагагүй

Avatar

Зочин 2020-05-04 59.153.112.221

Шинэ Засгийн газар байгуулах хугацаа тулж өмнөх Засгийн газрыг хугацаа нь дуусаж байхад бужигнуулах нь улс ард түмэнд ашиггүй бөгөөд утгагүй. Гагцхүү анархистуутад үймүүлэхэд ашигтай, АН хэзээ хууль мөрддөг болчихов. Шинэ Үндсэн хуульд дэс дараатай шилжих шилжилтйн хууль гарчихсан, Шинэ Үндсэн хуулийн дагуух хууль эрх зүйн өөрчлөлт лав нэг жил үргэлжилж таарна. Хуцаад хүмүүсийн толгой эргүүлээд байвал холбогдох хуульд өөрчлөлт оруулахад хугацаа орохгүй

Avatar

зочин 2020-05-04 192.82.65.120

Гишүүн сайдууд нь гишүүнээсээ гарчих. Сонгууль болохын хооронд тэр гишүүнээр юугаа хийхэв дээ.

Avatar

Баяр 2020-05-04 66.181.187.130

Үндсэн хууль дээгүүр гишгэх эрх хэнд ч байхгүй Засгийн ОГЦОРОХ ёстой юм

Avatar

Зочин 2020-05-04 66.181.184.177

65 уулаа үндсэн хууль өөрчлөөд тэрнийгээ хэрэгжүүлэх чадваргүй засгийн газар огцрох нь зөв

Avatar

Зочин 2020-05-04 66.181.190.245

Yg unen

Avatar

Amar 2020-05-04 182.160.35.24

Хол очиж хуцацгаа гэхээс өөр бичих үг алга даа. Учир нь УИХ-ын сонгууль хаяанд ирчихээд байхад ЗГ-аа бужигнуулах нь ард иргэдэд л лав ямар ч ашиггүй зүйл.

Avatar

Зочин 2020-05-04 66.181.186.218

АН Баасанхүүг тугаа болгож байгаа юм байна.АН-ын удирдлага нь нэр хүндгүй болоод тэгэв үү, эсвэл Баасанхүү юу ч хамаагүй бурдаг болохоор түүнийг элдэв юманд ашиглаад байна уу, эсвэл Баасанхүү нь би үг хэлнэ гээд наадуулыгаа жижигрүүлээд байна уу. ЗГ-ыг үймүүлэх санаа хол явахгүй. Бүх юм хуулийн дагуу явж байгаа. АН арай өөр юмаар оролдсон дээр дээ.

Avatar

Зочин 2020-05-04 66.181.161.22

зайлаа

Avatar

зочин 2020-05-04 192.82.69.141

дэмжиж баНА АА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж