Занабазарын үзэсгэлэнгийн хаалт болов

Хуучирсан мэдээ: 2010.08.01-нд нийтлэгдсэн

Занабазарын үзэсгэлэнгийн хаалт болов

Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польшийн ГХЯ, Польшийн Угсаатны зүйн музей зэрэг байгууллагууд хамтран Өндөр Гэгээн Занабазарын болон шавь нарынх нь бүтээлийн үзэсгэлэнг өнгөрсөн сараас Варшав хотноо нээж ажиллуулсан бөгөөд хаалтын ажиллагаа нь энэ сарын 29-нд болжээ. Хаалтын ажиллагааны үеэр Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Дамбийням болон Польшийн Угсаатны зүйн музейн ажилтан Ж.Элвира нар Өндөр Гэгээн Занабазарын амьдрал, төр, шашны төлөөх үйл ажиллагаа, уран бүтээл, Монголын дүрслэх урлаг, шашны зан үйлийн талаар үг хэлж, лекц уншсан байна.    
Үг хэлж, лекц уншсан хүмүүс Өндөр Гэгээн болон шавь нарынх нь бүтээл Авид бурхан, Ногоон Дарь эхийн талаар, түүнчилэн тухайн бүтээлүүдийн ур хийц, чимхлүүр ажлын талаар онцлон ярьсан нь оролцогчдын сонирхлыг татсан аж. Үзэсгэлэнгийн хаалтын ажиллагаа, лекц уншихад Польшийн иргэд, сүсэгтнүүд, ЭСЯ-ны ажилтнууд оролцжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж