Онцгой үед Жем Групп-ийнхэн цусаа бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Онцгой үед Жем Групп-ийнхэн цусаа бэлэглэлээ

“Жем Групп”-ийн нийт ажиллагсад улсын хэмжээнд шинэ коронавируст халдвар /ковид-19/-ын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц хомсдохоос сэргийлэх, нөөц бүрдүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран долоо хоногийн хугацаанд "Цусаа өгч, амьдрал бэлэглэе" аянг өрнүүллээ.

  • Дөрөвдүгээр сарын 27-нд “Жем Нет” ХХК, “Жи Би Си Си” ББСБ, “Хан Хужирт” амралт рашаан сувиллын цогцолбор, “Жем Констракшн” ХХК-н хамт олон
  • Дөрөвдүгээр сарын 28-нд “Жем Интернэшнл” ХХК, “Жем Трейд” ХХК-ийн хамт олон
  • Дөрөвдүгээр сарын 29-нд SPS HD телевизийн хамт олон
  • Дөрөвдүгээр сарын 30-нд “Жи Эн Бевережис” ХХК буюу Пепси үйлдвэрийнхэн цусаа хандивлав.

Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх зорилгоор “Жем Групп”-ийн харьяа компаниуд жилд 2 удаа цусаа өгч, бусдад амьдрал бэлэглэдэг уламжлалтай.

#Монгол_хүн_бүр_эрүүл_байг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж