“Жем Групп”-ийн нийт ажиллагсад улсын хэмжээнд шинэ коронавируст халдвар /ковид-19/-ын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц хомсдохоос сэргийлэх, нөөц бүрдүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран долоо хоногийн хугацаанд "Цусаа өгч, амьдрал бэлэглэе" аянг өрнүүллээ.
- Дөрөвдүгээр сарын 27-нд “Жем Нет” ХХК, “Жи Би Си Си” ББСБ, “Хан Хужирт” амралт рашаан сувиллын цогцолбор, “Жем Констракшн” ХХК-н хамт олон
- Дөрөвдүгээр сарын 28-нд “Жем Интернэшнл” ХХК, “Жем Трейд” ХХК-ийн хамт олон
- Дөрөвдүгээр сарын 29-нд SPS HD телевизийн хамт олон
- Дөрөвдүгээр сарын 30-нд “Жи Эн Бевережис” ХХК буюу Пепси үйлдвэрийнхэн цусаа хандивлав.
Сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх зорилгоор “Жем Групп”-ийн харьяа компаниуд жилд 2 удаа цусаа өгч, бусдад амьдрал бэлэглэдэг уламжлалтай.
#Монгол_хүн_бүр_эрүүл_байг.