АНУ-ын засаг захиргаа өчигдөр /2020.05.03/ коронавирусийн эсрэг биетийг 99-ээс дээш хувийн нарийвчлалтайгаар илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг гаргасан байна. Швейцарын “Roche” компанийн үйлдвэрлэсэн уг оношлуур нь өдгөө дэлхий дахинд хэрэглэгдэж буй оношлууруудаас хамгийн өндөр нарийвчлалтайд тооцогдож байна. Одоо ашиглагдаж буй оношлуурууд эсрэг биетийг 90 ба түүнээс доош хувийн магадлалтайгаар илрүүлж байгаа аж.
Хөл хорионы дэглэмийг цуцалж, эдийн засгийг хэвийн байдалд нь оруулж, ард иргэдийн аж амьдралыг хэвийн горимд шилжүүлэхэд уг оношлуур маш чухал үүрэгтэйг албаны хүмүүс онцолжээ.
“Roche” компани уг оношлуураа 5,000 удаа туршихад 99.8 хувийн нарийвчлалтайгаар эсрэг биетийг илрүүлж байжээ. Оношилгоог 18 минутад хийх ба автоматжуулсан горимд нэг цагт 300 хүртэл хүнийг оношлох чадвартай юм байна.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ