Аврагчид 684 хүний амийг аварчээ | News.MN

Аврагчид 684 хүний амийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Аврагчид 684 хүний амийг аварчээ

Өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан байж бусдын амь нас, өмч хөрөнгийг гамшиг ослоос хамгаалах үүрэгтэй нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр энэ оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ тодрууллаа. 2009 онд энэ салбарт хөл тавьж, ажлын анхны жилээ үерт урссан хоёр настай, таван хүүхдийн амь насыг аварсан Баянзүрх дүүргийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн салаан захирагч Э.Баттулга онцгой байдлын ахмад цол хүртлээ. Харин онцгой байдлын салбарт 11 дэх жилээ ажиллаж буй Сонгинохайрхан дүүргийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийн гал сөнөөгч Б.Отгондэлгэр ахлах ахлагч цолоор мөрдсөө мялаалгасан. Тэрбээр “Тусламж хүссэн газарт очих гэж л цаг алддаг. Учир нь гэр хорооллын иргэд дур мэдэн хашаагаа тэлж, орох гарах гарцыг нарийсгаж, хаадаг. Энэ асуудлыг зохицуулчихвал онцгойгийнхон иргэдэд шуурхай туслахад хэзээд бэлэн” гэж мэдэгдлээ. Мөн тусламж хүссэн 400 гаруй дуудлага хүлээн авч, 100 орчим хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2015 оны шилдгээр шалгарч, шагнуулсан. Жил ирэх бүр энэ салбарт ашиглагдах багаж, техник шинэчлэгдэж, ажиллахад урамтай болсныг авран хамгаалагчид онцолсон юм. Авран хамгаалагчдын нийгмийн байдал сайжирсан тухай ч тэд ярив. Гэхдээ цалингийн хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаараа тайлбар хийхээс татгалзаж байлаа.

1999 онд “Сор” компани, Гутлын үйлдвэр, ТЭЦ III, IV станцуудад гарсан гал түймрийг унтраалцаж явсан гал сөнөөгч Ч.Цогтбаяр өнөөдөр Чингэлтэй дүүргийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн захирагч, хурандаа болтлоо дэвшжээ. 30 жил онцгой байдлын салбарт ажиллахдаа тухайн үеийн хүнд нөхцөлөөс улсын өмчийн олон сая төгрөгийн эд хөрөнгө, олон хүний амь насыг галаас аварснаа хэзээ ч мартдаггүй тухайгаа тэрбээр дурслаа.

2015 онд нийслэлийн Онцгой байдлын газарт тусламж хүссэн 3840 дуудлага бүртгэгджээ. Ялангуяа зуны улиралд бага насны хүүхэд усанд осолдсон, өндөр барилга дээрээс унах гэж завдсан, бага насны хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдож, цонхон дээрээсээ унах гэж байсан, том талбай хэмжээг хамарсан ахуйн гал, ой хээрийн түймрийн дуудлага олноор ирсэн байна. Дээрх бүртгэгдсэн дуудлага бүрд онцгойгийнхон очиж ажиллаад 684 хүний эрдэнэт амийг, 5.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гамшиг, ослоос аварчээ.

Харин энэ онд тус салбарт нийт 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улс, нийслэлийн төсвөөс гаргаж, ой хээрийн түймэртэй улаан гараараа тэмцдэг байсан авран хаагчдыг зориулалтын гал унтраах машинтай болгож өгчээ. Мөн усанд осолдож, живсэн нэгнийг аврахын тулд хийлдэг завь, хамгаалалтын хантаазнаас өөр багажгүй байсан албан хаагчдыг олон улсын стандартад нийцсэн тийрэлтэт, усны моторт завьтай болгожээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.БАТМӨНХ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-07 110.174.142.47

Маш хүнд хөдөлиөр хийдэг хүмүүс. Төрөөс онцгой анхаарал тавьж хангамж сайн өгөх хэрэгтэй дээ

Пүрэвхүү 2015-12-07 122.201.31.5

--Готовын Бат-Оюун хуурамч диплом үйлдэж, тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, гарын үсэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн. Готовын Бат-Оюун 46 настай хятад. Завхан аймагт 1-р ангид 2 хоног суугаад өглөө эрт босож чадахгүй сургуульд явахаа больсон. Сургууль оройны хоолны дараа 8 цагаас ороосой гэнээ. Энэ хүнийг харсан хүн байвал яаралтай цагдаад мэдэгдэнэ үү. Цагдаагийн газараас Г.Бат-Оюуны Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгч туслана уу. Боловсролын яамнаас хуурамч дипломны серийн дугаарыг тулгаж, Завханы 10 жилийн 1-р дунд сургуулиас "1-р ангид байхдаа гарсан" гэдэг бичиг авч ирж энэ хүний залилан мэхлэхийг зогсоож хуурамч бичиг баримтаар ажилд орж цалин авч байсныг улсад буцааж төлүүлж өгнө үү.

Зочин 2015-12-07 110.174.142.47

46 настай хүн 1 р ангид орох уу

Пүрэвхүү 2015-12-07 122.201.31.5

-Готовын Бат-Оюун хуурамч диплом үйлдэж, тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, гарын үсэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн. Готовын Бат-Оюун 46 настай хятад. Завхан аймагт 1-р ангид 2 хоног суугаад өглөө эрт босож чадахгүй сургуульд явахаа больсон. Сургууль оройны хоолны дараа 8 цагаас ороосой гэнээ. Энэ хүнийг харсан хүн байвал яаралтай цагдаад мэдэгдэнэ үү. Цагдаагийн газараас Г.Бат-Оюуны Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгч туслана уу. Боловсролын яамнаас хуурамч дипломны серийн дугаарыг тулгаж, Завханы 10 жилийн 1-р дунд сургуулиас "1-р ангид байхдаа гарсан" гэдэг бичиг авч ирж энэ хүний залилан мэхлэхийг зогсоож хуурамч бичиг баримтаар ажилд орж цалин авч байсныг улсад буцааж төлүүлж өгнө үү.

иргэн 2015-12-07 176.57.33.71

ахлагчийн цолыг хүртэл мөрдэсээр нь зүүж өгдөг юм үү. дүрэм гэж гүрэм болжээ

Зочин 2015-12-07 59.153.113.151

энэ хүмүүс бол онцгой баатрууд та бүхэнд баярлаж талархаж байна хүн эд хөрөнгө аюул ослоос аварна гэдэг ямар их эрсдэл амиа золиослосон та бүхний гавьяаг мартах ёсгүй биз техник хангамж сайжирч байгаа нь сайшаалтай орчин үеийн багаж зэвсэгтэй байвал гавьяатан улам нэмэгдэнэ та нар жинхэнэ баатрууд хурай хурай хурай

Зочин 2015-12-07 103.9.90.130

Хүний амь аварсан нь хэний гавьяа вэ? Сонин юм шүүү

зочин 2015-12-07 103.9.90.66

Эхлээд цэргийн хувцасныхаа журмыг зөв мөрдчих дээрхи зургаа хардаа өвлийн малгайтай зуны малгайтай бас толгой нүцгэн ийм цэргийн хүн байдаг юмуу Цэргийн хувцас гангараа бишшүү.

Garri 2015-12-07 202.21.106.102

Битгий тэнэгт. Цаана байгаа дайчид чинь ёслол албаны дүрэмт хувцастай тугийн хүндэт харуул байна. мал минь. Цэрэг байж үзээгүй мал вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж