УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дөтлөхгүй зэрэгцэн улстөрчдийн уярам нялуун үгс зүрх сэтгэлийг догдлуулахаас илүүтэй айдас болгоомжлол руу хөтлөх нь их боллоо. Өнгөрсөн 30 жилийн турш ердөө л нэр бүхий 200 орчим улстөрчийн унаж босох цикл дунд төрд итгэж нэг, уурлаж нэг санал хураалтын хайрцаг руу итгэл үнэмшлээ дугтуйлдаг байсан сонгогч олны тухайд өдгөө тэр бүх гоё сайхан үгс, гоё сайхан амлалтууд худал хуурмагийн төгс илэрхийлэл болохыг бага ч атугай анзаарахтайгаа болсон нь олзуурхууштай хэрэг. Гэхдээ зарим нэг хүний алдаа оноог дэнсэлж ялгах хүртлээ 30 жил Монгол төрийн сэнтийд залж, ургуулж бодсон улс төрийнх нь утсан хүүхэлдэй болж ирснийг бодохоор харамсахгүй байхын аргагүй. Тэрхүү үл ханагч хийгээд үл цуцагч ашиглагч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тулгын гурван чулуу болох эрхэм дээд албан тушаалыг ээлж дараалан хашсан МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан цаг мөчөөсөө эхлэн улстөрч төдийгүй хувь хүнийхээ тухайд оймстой баривчилгаа, олон хоногийн өлсгөлөн, шүүхийн яллах тогтоол гээд зүрхшээж, бэрхшээмээр олон бартаа саадтай тулсан ч өнөөдрийг хүртэл унаж эсэн бол бууж өгсөн нь үгүй. Харамсалтай нь, энэ бүх цочмог зоригтой эсэргүүцэл болоод улс төр нь олны төлөө, Монголын төлөө гэхээс илүүтэй хувь улстөрчийнх нь өс хонзон, төрийн эрх мэдлийг эргүүлэн авах гэсэн хэзээ ч ханахгүй дур хүслээр нь өдөөгддөг нь нэгэнт ил болжээ. Тиймээс ч Н.Энхбаяр хэмээх хувь улстөрчийн гишгэсэн мөр, замнасан замналд нь бүрэн дүүрэн итгэх итгэл найдвар та бидэнд үлдээгүйн дээр Их өрийг тэглэсэн тухай 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн баярт мэдээ нь 2016 оны нэгдүгээр сарын 27-ний өдөр үгүйсгэгдсэн гэдгийг энд онцлох нь зөв биз ээ.
Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд Ерөнхий сайдын албыг хашин хугацаандаа ОХУ-д төлөх ёстой их өрийг тэглэсэн гэдгээрээ өнөөдрийг хүртэл өөрийгөө сурталчлахын зэрэгцээ энэхүү гавьяаныхаа төлбөрт Монголын төрд ч, монголчуудад ч насаараа хүндлэгдэх эрхтэй хэмээн аархах нь бий. Гэтэл Монголын талаас ОХУ-руу 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр шилжүүлж дуусгасан их өрийн төлбөр болох 250 сая ам.долларын гүйлгээ нь бүрэн дүүрэн эцсийн тооцоо байгаагүй гэдгийг ОХУ-ын Төрийн Дум 2016 оны нэгдүгээр сарын 22-ны баасан гарагийн хуралдаанаар “Монгол Улсаас ОХУ-д төлөх санхүүгийн өрийг чөлөөлөх тухай ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд уг төсөлд Монгол Улсаас ОХУ-д төлөх нийт их өрийн үлдэгдэл болох 174.2 сая ам.долларыг хугацаа хэтэрсэн байна хэмээн үзсэн бөгөөд уг өрийн 2.2 хувь болох 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөхийг үүрэгдсэн байдаг.
Харин энэ талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бүхий л цаг үед өөрийнхөөрөө үгүйсгэсээр байдаг бөгөөд тухайн үед ч “Их өрийг тэглэчихсэн. Одоо ахиад энэ асуудлаар шуугиж Н.Энхбаярыг муулах, хийсэн юмыг нь үгүйсгэх гэж байгаа бол дэмий. Н.Энхбаярыг энэ мэтээр муулж, шоронд хийж болно. Би үүнийг даваад гарчихна. Ард түмэн намайг дэмжиж байхад ингээд нэмэргүй” хэмээн булзааруулж байсан байдаг. Гэсэн ч “Их өр” нь Монголын дотоодын улс төр биш юм хойно хоёр орны харилцаа, ОХУ-ын Дум болон Засгийн газрын шахалтаар тухайн үед УИХ-аас тусгай тогтоол баталж, манай улсын Засгийн газар 30 хоногийн дотор яаралтай гүйлгээ хийх замаар жинхэнэ утгаараа өрийг тэглэсэн түүхтэй.
Товчхондоо энэ бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үг үйлдлийн зөрүү болоод улс төрийн увайгүй тоглолт нь зөвхөн улс орон дотроо бус хил даваад ч ул мөр үлдээж байдгийн илэрхийлэл юм.
Түүнчлэн энд дээрх мэдээлэлтэй холбон сөхөж бичих дараагийн өөр нэгэн сэдэв бол 2003 онд ОХУ-ын Засгийн газарт төлсөн 250 сая ам.долларынхаа 50 сая ам.долларыг нь “Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч Роберт Фрийдландаас босгосон үйл явдал. Ингэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярыг Роберт Фрийдландтай биечлэн холбогдсон гэдэг яриа улс төрийн хүрээнд байдаг бөгөөд тэр даруй 50 сая ам.долларын Засгийн газрын бондыг “Айвенхоу майнз” худалдан авсан. Гэхдээ энэ бондын санхүүжилт эерэг сөрөг алин болох ч Их өрийг хугаслахад тус дэм болсон юм гэхэд 2003-2004 онд шилжих тэр мөчид “Айвенхоу майнз” компанийн одоогийн Оюутолгойн орд газарт эзэмшиж байсан хайгуулын дөрвөн лиценз нь ашиглалтын лиценз болж өнгөө ч, үр дүнгээ ч хувиргах нь тэр.
Өөрөөр хэлбэл, өдгөө Оюутолгойн орд газрын хайгуулын дөрвөн лицензийг 2000 онд “Би Эйч Би” компанийг шилжүүлж авсан “Айвенхоу майнз” компани Н.Энхбаярын Засгийн газрын бондыг 2003 онд худалдаж авсныхаа төлбөрт, хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болгоод зогсохгүй, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах анхны алхмаа тавьсан нь энэ.
Харин өдгөө “Айвенхон майнз” болоод “Рио Тинто” компанийн өмнө ирээдүйд олох ашиг орлогынх нь үүд хаалгыг бүрэн дүүрнээр нь нээж өгсөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Оюутолгойн ордтой холбоотой бүх мэдээллээс өөрийгөө арилгаад зогсохгүй, шударга үнэний өөдөөс ганцаараа зогссон баатрын дүр бүтээхийг чухалчилж буй. Ингэхдээ тэрбээр үнэн түүхийг хувь хүн өөрийнхөө төлөө үгүйсгэж болох ч түүхийн хуудаснаас өөрийгөө устгаж болдоггүй гэдгийг мартсан бололтой юм. Нэг ёсны Ерөнхий сайд асан Н.Энхбаяр өөрөө Роберт Фрийдланд руу утасдаж Засгийн газрын бондыг зарсан, үүнийх нь дараа “Айвенхоу майнз”-ын дөрвөн ширхэг хайгуулын лиценз ашиглалтын лиценз болж хувирсан уу хувирсан. Үнэн гэвэл ердөө л энэ.
Гэсэн ч өдгөө тэрбээр энэ бүхнийгээ үгүйсгээд зогсохгүй “МАХН, МУНН, ИЗ-НН-ын хамтарсан “Та бидний эвсэл” хэрэв УИХ-ын сонгуульд ялчихвал Оюутолгойн ордоос иргэн бүрт 650 грамм алт хуваарилах боломжтой болно” хэмээн өнгөрсөн долоо хоногт дахин нэг гайхмаар сонин амлалтыг ард түмэндээ өгөх нь тэр. Үүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үгээр сийрүүлбэл “Оюутолгойн зэсийг ярихаа байя гэхэд зөвхөн алтыг нь ярихад хоёр мянган тонн буюу хоёр кг алт байна. Тэр хоёр сая кг алтыг Монголынхоо иргэдэд хуваарилах юм бол нэг хүнд 650 грамм алт оногдоно. Ийм баялаг байхад ард түмэн үүнээс авч чадахгүй эсрэгээрээ цөөхөн хэдэн баячууд л бий болоод байна. Иймд энэ бол баячуудын эсрэг хийж байгаа хувьсгалт тэмцэл юм. Алтыг ард түмэндээ өгнө” гэсэн юм. Эндээс харахад тэрбээр Оюутолгойн хайгуулын лицензийг ашиглалтын лицензээр сольж өгсөн үнэн түүхээ мартагнуулахын тулд сонгогчдод алт амлаж эхэлсэн нь энэ байж болох. Үүгээр ч зогсохгүй “Их өрийг тэглэсэн” гэдэг хууран мэхлэлтийнхээ нэгэн адил Оюутолгойн хөрөнгө оруулагчдын эсрэг хийж буй шударга тэмцлийнхээ үр дүнд ард нийтдээ алт тараана хэмээн дахин нэг сонгуулийн луйвар булхай хийхээр шуударсан байж ч болох. Учир нь, өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн Н.Энхбаяр гэдэг хүнийг таньж мэдээгүйн дээр түүний тухай Ерөнхий сайд асан С.Баярын “Жаран бутархай жаран хагархай” номонд “Н.Энхбаяр хүнд итгэдэггүй. Бүр өөртөө ч итгэдэггүй” гэдэг үг өдөр ирэх бүрт та бидэнд нотлогдсоор буйг ирэх өдрүүдэд ч анзаарч бодоход гэмгүй биз ээ.
О.АЛИМАА
Зочин 2020-05-04 202.9.40.37
Эрдэнэтийн 49 хувийг АН-ын хэдхэн нөхөд хувьдаа авсан нь зөв гэж сэтгүүлч цаагуураа хэлээд байна. Ард түмэнд энэ их баялагын нь хөрөнгийг нь үлдээчхэж болохгүй байна гэж. Улсын ганц саалийн үнээг нь өөөрсдөө авч монголчуудыг элгээр нь хэвтүүлэх гээд байгаа юмуу. Энэ талаар яагаад бичихгүй таг дуугүй байгаа юм бэ сэтгүүлч ээ.
Зочин 2020-05-04 202.9.40.37
Сонгууль ойртохоор л МАН болон АН-ынхан Н.Энхбаяр руу довтлох юмдаа. Тэр хүнээс их айдаг нь харагддаг. Тэр хүн УИХ-д гараад ирвэл хоёр намын нөхөд улсын хөрөнгө идэж уух нь хумигдана гэсэн үг.Н.Энхбаяр их өрийг тэглэж, мянганы замыг байгуулж/тухайн үед мянгуужингийн зам гэж хэлэ жбайсан хүмүүс энэ замаар явсаар байгаа/АНУ-аас мянганы сорилын сангаа 380 сая долларыг буцалтгүй тусламжжар авсан, үдийн хоол хөтөлбөрийг анх монголд хэрэгжүүсэн. Хүний хийсэн зүйлийг тас гүжирдэн үгүйсгэ болохгүй
Зочин 2020-05-04 202.9.40.37
МАНАН-гийн эздийнхээ даалгавараар Алимаа бичиж байгаа нь ойлгомжтой. Алимаа өөрөө бол юу бичиж байгаагаа ч ойлгохгүй. Н.Энхбаяр монголыг их өрнөөс салгасан нь түүхэн зүнэн. Харин МАН болон АН-ын түрийвч нэгтэй нөхөд дээр нь Ц.Элбэгдорж зэрэг хүмүүс өрнөөс салгасанд нь их дургүй байдаг. Гол шалтгаан нь Н.Энхбаяр монголчуудад нэр хүнд олчихлоо гэж л тэр. Та нарын хар пиарт танай намын нөхөд хууртаж магад. Ард түмэн ялгаж салганаа
Бурхан 2020-05-04 59.153.84.139
Эх орноосоо, ард түмнээсээ урвасан урвагчид Энхбаярыг харлуулахаа болиоч. Энхбаяр төрд гарсанаар луйвар булхай илчлэгдэж Монгол улс мандан хөгжих болно.
Зочин 2020-05-04 66.181.161.67
Н.Энхбаяр 2009 оноос өмнөх 20 гахам жил Төрийн 3 өндөрлөгт залран сууж, нэг үе хэмжээгүй эрхт Эзэн хаан мэт байх үедээ улс орон, төр засгаа яаж л бол яаж өөрчлөх, сайжруулах боломж нээлттэй байсан, хэн ч саад хийх сачийгүй байсан нь үнэн! Гэтэл тэр 20 жил Монгол төрийг "Аалзны тор"-нд орооцолдуулж хаячихаад яваад өгөө биз дээ?? Одоо гэнэт Саран дээрээс ирсэн мэт гэгээрсэн дүр исгээд монголчуудыг бас дахин мэхлэн хуурна гэж бодож байгаа юм уу? Өс хонзонгоос өөр юм үлдээгүй дээ, энэ хүнд!
Зочин 2020-05-04 203.169.49.100
ЮУ үнэн тэр үнэн гэдэг шиг, Н.Энхбаяр гуайн үнэн дүр төрх шив дээ. Оюу-Толгойг монголчууд гэрээ байгуулаад өгсөн үү тэр үнэн /бидэнд хамаагүй, тэр луйварчид хийсэн гэж хэлж болохгүй шүү. та тэр луйварчингаа өөрөө дугуйлж байгаад сонгосон/. Тэд бидэнд 250 сая доллар өгсөн үү үнэн, бид тэр мөнгийн аваад идэж уусан, тэр туйлын үнэн шүү. /би аваагүй гэвээ монголын иргэн бүрт олгосон/ Тэд өгсөн сая сая доллароо буцааж, бүүр хүүтэй авна. энэ үнэн. Эцэст хамгийн үнэн зүйл нь бид буруу сонголт хийдэг.
Зочин 2020-05-04 139.5.219.55
МАНАЙХААН, ИНТЕРНЕТЭЭР Л ШАЛГАЧИХААЧ, УРЬД НЬ БУСАД ОРНУУД ДОР ХАЯЖ 50% ӨРӨӨ ТӨЛДӨГ БСН БН, МОНГОЛЫН ДАРАА БАРЬЦААД АЙМААР БУУРУУЛСАН, ТЭХЭЭР БИД ОЛОН ОРОНД ГАВЬЯТАЙ .РИО ТИНТОГИЙН ХУВЬД ГАДААД ХҮМҮҮС ТӨР ЗАСАГТАА ИЛГЭЭЖ БСН МЭДЭЭЛЛЭЭС ИЛҮҮ ҮНЭН ГЭЖ ЮУ БХАВ ДЭЭ. ЭНХБАЯРЫГ ӨМӨӨРМӨӨРГҮЙ БН, ГЭХДЭЭ ҮНЭН ГЭЖ НЭГ ЮМ БДГ БИЗДЭ. ЗААВАЛ ЭНХБАЯРЫН ЭСРЭГ БХЫН ТУЛД УЛС ОРНЫХОО ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ БУРУУ ОЙЛГОЛТТОЙ ҮЛДМЭЭРГҮЙ БН. ЭНЭ ХЭДЭН УЛС ТӨРЧИД , БИД НАР ҮГҮЙ БОЛНО. ГЭХДЭЭ МАНАЙ УЛСЫН ТҮҮХ ҮЛДЭНЭ ШТЭ.
lol 2020-05-04 202.21.109.105
o.alimaa bitgii s***…
Зочин 2020-05-04 64.119.16.126
Za da Uls turiin zombi hereggui de odoo.Gehdee yahav zugeer suuhaar zutgej suu
улаан залаат монгол 2020-05-04 66.181.161.37
ЭНХБАЯР ДАРГА ИХ УЛС ТӨРД ЭРГЭН ГАРЧ ИРЭЭСЭЙ
Зочин 2020-05-04 66.181.161.67
"Их өр" гэдгийг ЗХУ-тай 70 жилийн турш хийсэн тэнцвэргүй худалдааны алдагдал, 100 мянган цэрэг нутаг дээрээ байлгасны төлбөр г.м. тооцвол өргүй ч гарах магадлал байсан! Гэтэл Энхбаяр улс төрийн оноо авахын тулд яаран гүйж очиж хагас дутуу төлсөн болоод бас үлдэгдэлтэй гарсан нь үнэн! Завсраас50 сая $ алга болсон… ЗХУ олон 10 жилийн турш монголын малыг амьдаар нь тууж аваачдаг байсан, тэгэхдээ 1 хонийг 6 рублиэр авдаг, хэтэрхий дээрэлхэж байсан даа! Жишээ нь: 1 хонь 6 руб. = 2 кг "Докторская" х
Зочин 2020-05-04 66.181.161.67
Жишээ нь: 1 хонь 6 руб. = 2 кг "Докторская" хиам, 1 шил "Столичная" водкатай тэнцүү байв!! ЗХУ-д хонины 1 кг мах= 1,80 руб. үхрийн мах 1 кг = 2 руб. байсан!!
Зочин 2020-05-04 103.229.121.28
Ардчиллынхан бүр анхнаасаа яг энгэж солиорч байгаад орсуудын дургүйг хүргэж эцсийн эцэст өр төлөх хугацааг 10 гаруй жилээр хойшлогдоход хүргэсэн Оросууд монголчуудыг тусыг усаар хариулдаг өөдгүй хүмүүс гээд ихэнх нь бүр үзэхээ байсан гэдэг Ёр нь манай ардчиллын зарим нөхөд тэр үёд Орос Хятадтай харилцах Монголын харилцааг сэвтүүлж таслах зорилготой байсан мэт санагддаг Харин азаар тэр үёд Энхбаяр тэргүүтэй МАХН төрд гарч байдлыг ариа зөөлрүүлэн их чармайлт гаргасны дүнд энэ асуудал шийдэгдсэн шү
Зочин 2020-05-04 103.229.121.28
Харамсалтай нь АН 2012-2016 онд төр барих хугацаандаа үүнээс ч их өр үүсэгчихсэн Манай улсын ЗХУ-д төлөх өр тэр үёд 10 тэрбум доллор байсан байсан бол одоо манай гадаад нийт өр 30 тэрбум доллор рүү дөхөж яваа үүнээс зөвхөн энэ оноос хойших 5 жилд зөвхөн засгийн газрын өр 600-1000 сая доллорыг жил бүр төлнө гээд бичсэн байсан санагдах юм Ийм их өр төлөх манай улс ч ойрын жилүүдэд ахиц дэвшил гарна гэдэгт итгэх итгэл муу л юм шиг санагдах юм Гэтэл намууд учиргүй их юм амлаад л байдаг
Зочин 2020-05-04 103.26.193.124
Төлөх ёсгүй өрийг дундаас нь идэж төлсөн шунал даа,
Зочин 2020-05-04 192.82.77.211
чи оросын өөдөө харж танай өрийг төлөх ёсгүй гээд хэлээд үзээч ёстой өмдөндөө б**х биз, захын тосгоны иванд бөгсдүүлэх арчаагүй н**ш минь
Зочин 2020-05-04 139.5.218.148
Төлөөгүй байсан улсууд өрөө тэглүүлсэн шүү. Тухайн үеийн нөхцөл байдал тийм байсан. Юмаа мэдэж мөөр.
Зочин 2020-05-04 202.55.188.41
ШШ ЧААВААС ЭНХБАЯРААС АЙЛАА ГЭНЭЭ. ЮУНААС НЬ АЙХ ВЭ ДЭЭ. ЭНХБАЯРЫН ТУХАЙ НЭГ Л ҮНЭН БИЙ. ТЭР НЬ АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ. БУСАД НЬ Ч ЦАГ ХУГАЦААНЫ АЯСААР ГЭСГЭЭЛЭЭ ХҮРТЭНЭ БИЗ. ЭНЭ ОНИГООНЫ БАЛАЙ ТӨРД БҮР ЯМАР НЭГ АРГААР ШУРГАЛЧИХ САНААТАЙ ЗҮТГЭЭД Л БАЙХ ЮМ ХӨӨРХИЙ. ТЭР ТУСАМ НЬ ЯМАР Ч АРГААР ХАМААГҮЙ МОНГОЛЫН ТӨРӨӨС АНГИД БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2020-05-04 202.55.188.87
Ямар арилсан дотортой сэтгүүлч вэ. Наад Энхбаяр гэдэг хүн чинь монголчуудын төлөө л үйлээ үзэж тамаа цайж явна. Сэтгэлийг нь ойлгож чадахгүй юм бол элдвээр гүтгэж гутаахаа больж үз. Үнэнийг цаг хугацаа харуулдаг болохоос үг хэлээр болгочихдог зүйл биш
И.Норовжав 2020-05-04 202.179.26.184
ЗХУ- д төлөх байсан их өрийг дарсан асуудал нь тухайн үеийн МАХН -ын удирдах байгууллагын бодлого , мэргэжлийн байгууллагын ажилтнууд гүйцэтгэсэн нь эргэлзээгүй , Х. Энхбаяр ын хувьд МАХН -ын дарга байсан байсан нь үнэн боловч одоогийн МАХН нь 1924 оноос 70 жил ажилласан МАХН – ын шууд үргэлжилэл биш учраас , Эл асуудал нь одоогийн МАХН ба түүний дарга н.ЭНХБАЯР -ын өмч биш үү дээ.
Зочин 2020-05-04 202.9.46.170
Elbegdorj chatsga aldaad bvvr uheh ged bgaan bna aisandaa umdunduu tavij ugch bgaan bhoo huurhii enkhbayar garchina ged bvvr alingaa aldaj bgaa nuhur bna shd elbegnohoi uhej dald or inged nemergui chi ungursun horvoo bolson tui muu nohoi
Зочин 2020-05-04 103.14.38.144
Энхбаяраас яасан их айдаг юм бэ?!!! Одоо болсоон, ард түмэн Энхбаярыг хэнээрч заалгахгүй сайнтай муутай нь мэднэ. Энэ хүний орон зай УИХ-д маш ихээр үгүйлэгдэж байгаа юм шүү. Энхбаярыг дэмжинэ. Харин сонгуульд оруулахгүй шогтох нь уу яах нь вэ? Харж л байя. Дүнгээ тавиулцгаах гэж байгаа шүү.
Зочин 2020-05-04 49.0.140.26
Улс орноо өрнөөс салгаж өгөн гэдэг бол маш том гавьяа шүү
Зочин 2020-05-04 103.26.193.124
Төлөх ёсгүй өрийг дундаас идэж төлсөн үү
Зочин 2020-05-04 139.5.219.55
Нэг ийм гужирдлэг бух газар яваад бх юм. Энхбаярт хайртайдаа биш, туухийг гуйвуулж бгаад дургуй хурч бн. 10аадхан жилийн емне болсон зуйлийг амьд гэрч нар нь бж бхад ямар муухай еерчилж зохиодог юм бэ. Ядахдаа уншигчид ард тумнээ хундэтгэх хэрэгтэй штэ.
Зочин 2020-05-04 202.55.188.87
Энхбаяр бол миний ганц хайртай, миний итгэдэг цорын ганц улс төрч. Улс орноо гэсэн үнэн сэтгэлтэй, арга зальгүй, өндөр боловсролтой, чадалтай улс төрч гэдэг нь бэлээхэн харагддаг болохоор хэн ч юу ч гэж муулж байсан би анхнаасаа л үргэлж түүний талд зогсож, зөвхөн түүний намд саналаа өгч ирсэн. Худал хуурмаг тархи угаалт хар пиарт нүдээ сохлуулах хүн би биш л дээ.
Зочин 2020-05-04 64.119.16.126
Chi doloogch u.Hair zarlaad bna uu
Иргэн 2020-05-04 103.212.117.71
Сонгууль ойртож дээ. Хүн муулдаг улсууд өөрсдөө хамгийн муу улсууд байдаг.
зочин 2020-05-04 66.181.180.75
ХА ХАХА . Энхбаярыг ард түмэн таньж мэдэхгүй ч гэх шиг ямар солиотой авгай вэ?
зочин 2020-05-04 66.181.180.75
ОТ -Н ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ҮҮ