“Rube Goldberg 2015” тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

“Rube Goldberg 2015” тэмцээн болж байна

Аж үйлдвэрийн сайдын нэрэмжит “Rube Goldberg 2015” тэмцээн өнөөдөр эхэллээ. “Rube Goldberg” гэдэг нь гар доорх материал ашиглан, дахин боловсруулсан эд юмсаар машин зохион бүтээхийг хэлж байгаа юм. Гол нь машинаа дахин боловсруулсан эд зүйлсээр хийхдээ шинжлэх ухаан, технологи, математик, дүрслэн бодох уран сэтгэмжийг ашиглан хөгжөөнт, хялбар үйлдэлтэйгээр хийх юм байна.

Энэ удаагийн тэмцээн нь ЕБС-ын 11-18 насны сурагчид болон 18-аас дээш насны оюутан залуусын дунд гурван ангилалтайгаар Монгол Улсын хэмжээнд зохион байгуулж байна. Цаашид Аж үйлдвэрийн яамнаас энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохиохоор болжээ. Уг тэмцээнд түрүүлсэн баг ирэх онд АНУ-д болох олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болох юм байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж