Сонгууль 2020: Сүхбаатарт намуудын лидерүүдийн шигшээ "тулалдана" | News.MN

Сонгууль 2020: Сүхбаатарт намуудын лидерүүдийн шигшээ "тулалдана"

Сонгууль 2020: Сүхбаатарт намуудын лидерүүдийн шигшээ "тулалдана"

Сонгууль 2020: Сүхбаатарт намуудын лидерүүдийн шигшээ "тулалдана"

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 24-р  тойрог буюу Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Элитүүдийн дүүрэг гэгддэг Сүхбаатар дүүрэгд ардчиллынханд илүү таатай сонголт хийдэг гэхэд буруудахгүй. Энэ удаад тус дүүрэг гурван мандат буюу парламентад гурван төлөөлөлтэй байх юм. Өнгөрсөн удаагийн сонгуулиудад элит дүүрэг гэгддэг Сүхбаатарт аль ч намууд лидерүүдээ өрсөлдүүлдэг уламжлалтай. Сонгогчид нь ч үүндээ дасчихсан гэхэд болно. Сүхбаатар дүүргийн сонгогчид өнгөрсөн парламентын сонгуульд дөрвөн мандаттай байсан бөгөөд МАН-д багаар нь итгэл үзүүлсэн бөгөөд энэ жил итгэл хүлээлгэсэн хоёр ч төлөөлөл нь тойргоосоо “мурьж” байгаа юм.

МАН БАГТАА СЭЛГЭЭ ОРУУЛНА

МАН-аас тойргоо баталгаажуулчихсан хоёр хүн бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар. Харин УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Цогзолмаа нарын энэ удаад Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихгүй, өөр тойрог горилж яваа. Тодруулбал, С.Батболдын хувьд ээжийнхээ нутаг Дундговь аймгийг тойглож яваа бол Ц.Цогзолмаа гишүүний хувьд Ховд аймгийг зорихоор бэлтгэлээ базааж буй. МАН энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ олон нийтийн хандлага дээр дөрөөлж судалгаа хийж тогтоож байгаа учраас Сүхбаатар дүүргийнхэн Ц.Цогзолмаа, С.Батболд нарыг “дэмжихгүй” гэсэн учраас тэд тойргоо сольж байгаа сурагтай. Тэгэхээр МАН энэ удаад Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нартай эмэгтэй нэр дэвшигчийг явуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна.

АН ХУУЧИН, ШИНЭ ЛИДЕРҮҮДЭЭ СОЙНО

Ардчилсан намын хувьд МАН-ын хууччуулын өөдөөс шинэ залуучуудаа сойх магадлал өндөр байна. УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Р.Амаржаргал дахин даагаа нэхнэ. Р.Амаржаргалын хувьд Ардчилсан намаас өнгөрсөн удаагийн сонгуульд өрсөлдөлгүй, өнжиж байсан бөгөөд Сүхбаатар дүүрэгтээ өрсөлдөхөөр зэхэж байна. Мөн Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр мөн өрсөлдөнө гэдгээ зарлаад буй.

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй залуучууд энэ удаад Сүхбаатар дүүргийн сонгогчдын саналыг өөрчилж магадгүй байна. НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир мөн яригдаж байна. Энэ мэтчилэн шинэ, залуу боловсон хүчнийг элит тойрогт сойхоор АН бэлтгэлээ базааж эхэлжээ. Түүнээс гадна ҮБХ-д суудалтай гишүүдээс өмнө нь НХХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан Д.Нямхүүгийн нэр бас яригдаж байна. Тэрбээр өмнө нь Увс аймагт өрсөлдөж ялагдал хүлээж байсан нэгэн. Мөн тус дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн нэр ч бас дуулдаж байгаа юм.

Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд:

  • 1992 он: МАХН-ын гишүүн Ц.Ганбат, Г.Ганболд,  Ц.Товуусүрэн, МоАН, МҮДН, НН-ын эвсэл С.Зориг,
  • 1996 он: Ардчилсан холбоо эвсэл Л.Болд, Б.Дэлгэрмаа, Ц.Энхтүвшин
  • 2000 он: МАХН-ын гишүүн Н.Гэрэлсүрэн, А.Базархүү, Д.Мөрөн
  • 2004 он: МАХН-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Л.Гантөмөр
  • 2008 он: МАХН-ын гишүүн С.Баяр, С.Батболд, АН-ын гишүүн Л.Гантөмөр
  • 2012 он: АН-ын гишүүн Л.Гантөмөр, Р.Амаржаргал,
  • 2016 он: МАН-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Ц.Цогзолмаа
  • 2020 он:?

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-05-04 203.98.77.187

Munkh-Orgil, Amarjargal 2 l bn daa. Ih hurald huuli bichdeg, ediin zasag oilgodog hun l heregtei.

Avatar

1+ 2020-05-04 66.181.161.31

Энэ удаа эрэгтэй, эмэгтэй жудо самбо сумочдыг дэмживэл мөнгөтэй Банктай, Япон улсын зээл ногоон гэрлээр, хэнээс ч айхгүй чадал зориг тэвчээртэй, гадаад хэлтэй, бүгд 570тай, сарын орлого хэдэн сая төгрөгөөс дээш тул авилга ахвахгүй. Нэр цэвэр, муулах зүйл байхгүй.

Avatar

Zochin 2020-05-04 192.82.70.166

Shine hymyys heregtei bna

Avatar

Зочин 2020-05-04 66.181.161.116

Ardchilsan namaas nerdevshih gej bgaa humuus ni dandaa l Elbegdorjiin humuus yum biz dee

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.165

Монголын толгой луйварчин Сү Батболд Сүхбаатар дүүргээс сонгогдсон гэхээр 16 оны сонгуульд айхтар луйвар орсон нь харагддаг !!! Ардын намынхан хар машиныг л зохицуулж луйвар хийсэн бх өндөр магадлалтай ! Энэ жил нарко дилер янцгалдаг Цогтбаатар, 7 сарын 1 ны цуст аллагын нэг автор Мөнх оргил нарыг Сүхбаатар дүүргийнхэн унагана биз !!!

Avatar

Зочин 2020-05-04 66.181.184.188

Дэд сайд Булгантуяа мэт шинэ хүмүүсээ дэвшүүлээч, хар тамхины дилер Цогтоо, мега луйварчин Сү өвөө, буудан хөөгч Мөнх-Оргил нар бол гарахгүй шүү,

Avatar

Зочин 2020-05-04 103.229.121.28

Сонгуулийн сургаар аль нэг нам эвслийн явцуу эрх ашгийн төлөө ажиллан Сонгуулиар нэр дэвшиж болзошгүй хүмүүсийн нэр төрд үндэслэлгүй хаддаг хүнээс гадуур муу муухайгаар цоллож гутаадаг жинхэнэ мафийн бүлэглэлүүд манай улсад үүсчихсэн юм биш биз Хүмүүсээ туйлын сонор сэрэмжтэй анхааралтай байцгаа

Avatar

Зочин 2020-05-04 66.181.184.188

Аавын нутгаас нэг сонгогдоод дараа нь ээжийн нутаг хаха

Avatar

Зочин 2020-05-04 202.126.89.220

Gantomor gej muunii l***r odoo boli bolovsroliig samarsan har p***a daa

Avatar

Зочин 2020-05-04 122.201.21.159

МАНАН мафийн Луухаан Гантөмөр, мафийн зөвлөх хамсаатан Амаржаргал нар эгэ улсыг өрөнд оруулж сүытгэхэд гхр бие оролцсон Та нар Монголыг минь 40 тэрбум долларын өрөнд оруулсан хулгайчид

Avatar

Зочин 2020-05-04 103.26.194.58

Hutsaa chi Ardiin namiinh uu?

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.86

16 оны сонгуульд Монголын толгой луйварчин Сү Батболд Сүхбаатар дүүргээс сонгогдсон гэхээр 16 оны сонгуульд айхтар луйвар орсон нь харагддаг !!! Ардын намынхан хар машиныг л зохицуулж луйвар хийсэн бх өндөр магадлалтай ! Энэ жил нарко дилер янцгалдаг Цогтбаатар, 7 сарын 1 ны цуст аллагын нэг автор Мөнх оргил нарыг Сүхбаатар дүүргийнхэн унагана биз !!!

Avatar

zochin 2020-05-04 122.201.21.159

ШИНЭ хүмүүс хэрэгтэй энэ нөхдүүд хэддэхээ их хуралд сууваа.Улс орноо худалдсан дуракууд.

Avatar

zochin 2020-05-04 122.201.21.159

30 jil Mongoliig tonoson deeremchid bna daa

Avatar

Бат 2020-05-04 103.229.122.191

Шилдэг хулгайч нар үзэлцэнэ гэж ойлголоо амжилт хүсье би ч багадаа хулгайч байсан болохоор өөрийн эрхгүй хайр хүрээд байлаг юм

Avatar

зочин 2020-05-04 103.229.121.28

Үнэхээр хулгайч юм бол нотол баримтаа гаргаад шалгуул Баримтгүй хүний нэр төрд халдаж гутааж доромжлож болохгүй Сонгуулийн сургаар нэр дэвшиж болзошгүй хүмүүсийг ямар ч нотолгоогүй үзэшгүй муухайгаар доромжлох гүтгэх явдал хэвлэлүүд дээр ялангуяа энэ сэтгэгдэлүүд дээр хирээс хэтэрч байна Энэ нь зарим нам бүлгийн явуулга уу эсвэл хувь хүний санаачлага уу Үүнд хэт автаж туйлширч болохгүй шүү хүмүүс ээ

Avatar

С.Ганчимэг 2020-05-04 202.126.89.172

Хуцна биз. Он цагийн эрхээр бүхий л зүйлс өөрчлөгдөж хар цагаанаараа ялгараад байна за. Татвар төлөгчдийн мөнгийг цацсан нам нэртэй бүлэглэлүүдийн оршин байх хугацаа дуусч бгаа..

Avatar

Иргэн 2020-05-04 103.212.119.254

юун элит вэ новшнууд гэвэл таарна

Avatar

СБД 6р хороо 25 байр МУИС багш Ю.Оюунцэцэг 2020-05-04 103.229.123.159

Энд даруухан гэхгүй бол шулуухан хэлэхэд СБД-н засаг дарга байсан Бадарсан л бна.Шударга ёс зүйтэй ажилсаг залуу өмнө 4-н жилд СБД-г сайн авч явсан яаагад ажилаа өгсныг бүү мэд

Avatar

Urgent 2020-05-04 202.126.88.57

Oyunaa bagshiin songolt zuv bhaa. Odoo shine zaluu ue garch ireh heregtei

Avatar

С.Ганчимэг 2020-05-04 202.126.89.155

Нам дагаж хөгжил ирдэггүй сэтгэл зүрх, зорилго дагаж хөгжил ирдгийг 30 жилийн дараа сайн мэдрээд ойлгоод ямар ч дэмжих нам, дэмжих нэр дэвшигчгүй болоод ямар сайндаа оршин суугч нь дүүрэгтээ өөрийн нэрээ дэвшүүлж мөрийн хөтөлбөр бичихэв дээ ер нь.

Avatar

Зочин 2020-05-04 139.5.216.236

9911 tie dugaar 60.0 sayd zarna.

Avatar

9911 2020-05-04 202.21.107.110

Хэнийг гаргахгүй эд биш бол халзан хонь байман ч хамаагүй

Avatar

ДОРЖОО 2020-05-04 66.181.185.12

СҮХБААТАР ДҮҮРЭГТ НАМБАРЫН ЭНХБАЯР ДЭВШЭЭСЭЙ ТҮҮНИЙ БАГИЙГ Л ГАРГАНА ДАА ОЛОН УДАА МАН -Д САНАЛ ӨГСӨН НИЙСЛЭЛД АН-Д ӨГСӨН БИД ЦӨХӨРСӨН ОДОО ШИНЭ СОНГОЛ ХИЙНЭЭ ДЭЭР НЭР НЬ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС НЭГ Ч ХҮНИЙГ ГАРГАХГҮЙ ШИНЭ СОНГОЛТ ХИЙНЭЭ

Avatar

Зочин 2020-05-04 103.80.211.172

Amarjargal 2016 ond devsheegui. Asuudlaa sudal.

Avatar

Зочин 2020-05-04 202.126.89.196

Amarjargal 2016 ond Batchimegt bolomj olgoj neree tatsan. Sudalgaatai h***

Avatar

Зочин 2020-05-04 203.91.119.42

Amarjargal, Gantumur nar bolj bainaaa

Avatar

Зочин 2020-05-04 103.14.38.132

Гэмт хэрэгтэн танхай Гатөмөр үү? Больж үз тэр сайхан соёлтой Япон улсад зүгээр сурч чадахгүй зодоо хийж, баахан монголчуудыг хөлдөө чирч, эцэст нь нэг хүн эрсдэж хэцүүхэн зүйл болсон удаатай шүү.

Avatar

м 2020-05-04 202.131.225.150

Монгол цааш хөгжихөд эдийн засгаа гэх сэтгэлтэй, гэхдээ олигарх биш, өндөр хөгжилтэй орнуудад боловсорсон зөв хүмүүсийг гаргаж Монгол айл өрхийн амьдралыг өөд татах бодлого хэргэтэй байн. МАН санаачилгагүй сонин нам, хуучин суурь нь л авч яваа болохоос Монгол хүнд ээлгүй, бодлого сул нам болсон

Avatar

м 2020-05-04 202.131.225.150

hoon heleltseh hugtsaagaar hechneen tom avilgaliin heregiig hereg bish bolgoson be. ЖДҮ хусса Хүрэлсүхтэнгүүд ёстой май шүү.

Avatar

зочин 2020-05-04 203.91.116.118

Манай Дүүргийнхэн Эдийн засаг, улс орныг сүйтгэдэг АН-д саналаа өгч дахин улс орноо сүйтгүүлэхгүй шүү
Энэ бол тодорхой

Avatar

зоч 2020-05-04 139.5.217.136

Amarjargal bolon shine zaluu hund ugnu.Busad ni zailaad ug

Avatar

Зочин 2020-05-04 64.119.16.126

AN l zugeer yum bna da.Gehdee Bolormaa devshvel baaraggui unana

Avatar

Зочин 2020-05-04 103.57.95.218

Хүрэлсүх минь олигтойхон янз бүрийн хулгайд холбогдоогүй хүн дэвшүүлэхгүй бол 40 суудал худлаа болж мэдэхээр боллоо

Avatar

Зочин 2020-05-04 43.228.131.118

МАН-АН дэмий. Электорад энэ тэрийг харж байгаад л өгнө дөө.

Avatar

zochin 2020-05-04 58.109.221.157

songoh hun alga

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.76

СҮХБААТАРЧУУД УХААНТАЙ ШҮҮ. ЗА ДАА АМАРЖАРГАЛААС БУСАД НЬ Ч ДЭМИЙ ДЭЭ

Avatar

Зочин 2020-05-04 176.63.22.227

Өнөөх бeнз Баярсайхан гэгч балай христчин авгайг дэвшүүлж тэнэгтнээ Хүрэлсүх

Avatar

Зочин 2020-05-04 203.91.115.55

Д.Бадарсангийн ангийн хүүхэд нь Л. Гантөмөрөөс болж эрсдэж билээ!!

Avatar

Зочин 2020-05-04 103.14.38.132

Лу.Гантөмөр гэж сагсуу хүүр баахан зодоон хийж, хэдэн монголчуудыг японд хөлдөө чирсэн.

Avatar

zochin 2020-05-04 192.82.77.14

l gantumur ih deed surguuliud ruu ih shahaa hiisen dee batchuluun gantsetseg herugaa batbaatar muisiin baterdene ntr geed humuusiig sain shalgaarai

Avatar

Иргэн 2020-05-04 66.181.187.130

МАН-ын ЖДҮчин МАНГАР уудад энэ удаа үгүй шүү. Бусад нам эвслээс шигшиж байгаад гарганадаа

Avatar

НАМСРАЙ 2020-05-04 202.137.135.122

МАН+АН Ы НАМЫН ЦАГААН СОЛИОТНУУД ӨӨРИЙН НАМААСАА ЧӨТГӨР ХУЛГАЙЧ МАНГАС ЮУ БАЙСАН ДУГУЙЛАГ 30% БАЙДАГ ДЭЭР Х ТУХАЙН ҮЕИЙН СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ХҮНИЙ ЦАРАЙ БОЛОВСРОЛ ТҮҮХ ХАРЖ СОНГОЛТ ХИЙДЭГ20%, БИНГОДДОГ10%,ГЭР БҮЛИЙНХНЙХЭЭ УЛГАЛТАНД ОРДОГ 10% Л БҮГДИЙГ ШИЙДДЭГ

Avatar

Зочин 2020-05-04 202.9.46.6

Дээр нэр дурьдагдсан хүмүүсийн алийг нь ч сонгохгүй ээ. Ялагдахыг хүсээд байгаа бол хүрээд ир новшнууд аа

Avatar

Зочин 2020-05-04 202.21.100.210

7 төрлийн татварыг ард түмэнд нэмж босогосон хөрөнгөөр ЖДУ санг үүсгэж УИХ нэр бүхий гишүүд 3% ийн хүүтэй аваад цааш ББСБ-р 36% хүүртэл ард түмнийг шулсанг хэзээ ч мартахгүй

Avatar

Зочин 2020-05-04 103.111.68.3

СБД-ийнхэн МАНАН-д САНАЛАА ӨГӨХГҮЙ ЭЭ ХӨӨ.

Avatar

Зочин 2020-05-04 118.148.108.49

Amarjargal 2016 ond uvdug shoroodoogui. Emegtei ner devshigched suudlaa tavij ugsun gedeg shaltgaanaar songuuli unjsun.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж