Сонгууль 2020: Сүхбаатарт намуудын лидерүүдийн шигшээ "тулалдана"

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: Сүхбаатарт намуудын лидерүүдийн шигшээ "тулалдана"

Сонгууль 2020: Сүхбаатарт намуудын лидерүүдийн шигшээ "тулалдана"

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 24-р  тойрог буюу Сүхбаатар дүүргийг онцолж байна.


Элитүүдийн дүүрэг гэгддэг Сүхбаатар дүүрэгд ардчиллынханд илүү таатай сонголт хийдэг гэхэд буруудахгүй. Энэ удаад тус дүүрэг гурван мандат буюу парламентад гурван төлөөлөлтэй байх юм. Өнгөрсөн удаагийн сонгуулиудад элит дүүрэг гэгддэг Сүхбаатарт аль ч намууд лидерүүдээ өрсөлдүүлдэг уламжлалтай. Сонгогчид нь ч үүндээ дасчихсан гэхэд болно. Сүхбаатар дүүргийн сонгогчид өнгөрсөн парламентын сонгуульд дөрвөн мандаттай байсан бөгөөд МАН-д багаар нь итгэл үзүүлсэн бөгөөд энэ жил итгэл хүлээлгэсэн хоёр ч төлөөлөл нь тойргоосоо “мурьж” байгаа юм.

МАН БАГТАА СЭЛГЭЭ ОРУУЛНА

МАН-аас тойргоо баталгаажуулчихсан хоёр хүн бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар. Харин УИХ-ын гишүүн С.Батболд, Ц.Цогзолмаа нарын энэ удаад Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихгүй, өөр тойрог горилж яваа. Тодруулбал, С.Батболдын хувьд ээжийнхээ нутаг Дундговь аймгийг тойглож яваа бол Ц.Цогзолмаа гишүүний хувьд Ховд аймгийг зорихоор бэлтгэлээ базааж буй. МАН энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ олон нийтийн хандлага дээр дөрөөлж судалгаа хийж тогтоож байгаа учраас Сүхбаатар дүүргийнхэн Ц.Цогзолмаа, С.Батболд нарыг “дэмжихгүй” гэсэн учраас тэд тойргоо сольж байгаа сурагтай. Тэгэхээр МАН энэ удаад Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар нартай эмэгтэй нэр дэвшигчийг явуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна.

АН ХУУЧИН, ШИНЭ ЛИДЕРҮҮДЭЭ СОЙНО

Ардчилсан намын хувьд МАН-ын хууччуулын өөдөөс шинэ залуучуудаа сойх магадлал өндөр байна. УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Р.Амаржаргал дахин даагаа нэхнэ. Р.Амаржаргалын хувьд Ардчилсан намаас өнгөрсөн удаагийн сонгуульд өрсөлдөлгүй, өнжиж байсан бөгөөд Сүхбаатар дүүрэгтээ өрсөлдөхөөр зэхэж байна. Мөн Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр мөн өрсөлдөнө гэдгээ зарлаад буй.

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй залуучууд энэ удаад Сүхбаатар дүүргийн сонгогчдын саналыг өөрчилж магадгүй байна. НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир мөн яригдаж байна. Энэ мэтчилэн шинэ, залуу боловсон хүчнийг элит тойрогт сойхоор АН бэлтгэлээ базааж эхэлжээ. Түүнээс гадна ҮБХ-д суудалтай гишүүдээс өмнө нь НХХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан Д.Нямхүүгийн нэр бас яригдаж байна. Тэрбээр өмнө нь Увс аймагт өрсөлдөж ялагдал хүлээж байсан нэгэн. Мөн тус дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн нэр ч бас дуулдаж байгаа юм.

Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд:

  • 1992 он: МАХН-ын гишүүн Ц.Ганбат, Г.Ганболд,  Ц.Товуусүрэн, МоАН, МҮДН, НН-ын эвсэл С.Зориг,
  • 1996 он: Ардчилсан холбоо эвсэл Л.Болд, Б.Дэлгэрмаа, Ц.Энхтүвшин
  • 2000 он: МАХН-ын гишүүн Н.Гэрэлсүрэн, А.Базархүү, Д.Мөрөн
  • 2004 он: МАХН-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Л.Гантөмөр
  • 2008 он: МАХН-ын гишүүн С.Баяр, С.Батболд, АН-ын гишүүн Л.Гантөмөр
  • 2012 он: АН-ын гишүүн Л.Гантөмөр, Р.Амаржаргал,
  • 2016 он: МАН-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Ц.Цогзолмаа
  • 2020 он:?

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж