ЭМЯ: Батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 40 боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 40 боллоо

ЭМЯ: Батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 40 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн яамны 24:00 цагийн 119 тусгай дугаарт нийт  201 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Турк, Швед, Австри улсаас холбогдсон монгол иргэдэд коронавирусийн эмнэл зүйн зөвлөгөө өгчээ. Швед улсад амьдарч буй монгол иргэнээс коронавирус илэрч гэрээр тусгаарлагджээ. Биеийн байдал нь хөнгөн байгаа аж.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-Гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д хэвтсэн хоёр иргэн эдгэж, 40 хоногийн дараа эмнэлгээс гарлаа. Батлагдсан тохиолдол 40 боллоо. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 иргэн байна. Тавдугаар сарын 3-нд Франкфуртийн нислэгээр 274 хүнээс шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрсэн.

Коронавирус илэрсэн нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Франкфурт-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 274 хүнээс шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрсэн. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна. Бусад иргэдийн биеийн байдал хэвийн байна. Сөүлээс ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн. Нийт 800 гаруй хүний шинжилгээ хийгдэнэ. Тусгай үүргийн нислэгээр ирж буй зорчигчид эрүүл мэндийн шалтгаантай байгаа. ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай,  давхар өвчтэй иргэдийг тусгаарлаж байна. Эмч нар халдварын сэргийлэлт хяналтын дэглэмийг баримталж байна. Хамгаалах хэрэгслийн хувцастай өвчтөнтэй харилцахад халдвар тархахгүй. Удаан хугацаанд хамгаалах хэрэгслийн хувцастайгаа байхгүй.
ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ БАЙГАА НЬ ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БОЛНО
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Өчигдөр 14 чиглэлийн гал тэргэнд 4888 иргэнд тандалт судалгаа авлаа. Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын үед эмнэлгийн ажилчдын нөөц, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө дахин шинэчилж тооцсон. Зарим оронд хөл хорионы дэглэм чангатгах арга хэмжээ авч байхад зарим нь хөл хорионы дэглэмийг сулруулж байна. Иргэд амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн яамнаас цахимаар нарийн мэргэжлийн эмч нар хүнд өвчтөнүүдэд зөвлөгөө өгч байгаа. Дэлхий нийтэд үйлчилгээний байгууллагууд цахим хэлбэрт шилжиж байна. Бар, караокены асуудлыг бид шийдэхгүй. Бид эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм баримтлах мэргэжлийн зөвлөмж өгч ажиллаж байна. Олон нийтэд болон үйлчилгээний байгууллагуудад амны хаалт зүүх, агаар сэлгэлт хийх, 1.5-2 метрийн зай барих, үйлчилгээний байгууллагууд 10-аас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зэрэг зөвлөмж өгч байгаа. Бар, караокег нээснээр мэдээж хүний бөөгнөрөл үүсч байгаа тул эрсдэл байж болно. Тиймээс агаар сэлгэлт хийх, амны хаалт хэвшүүлэх, зай барих зэрэг зөвлөмж өгч байна. Харин бар, караокег хаах үгүйг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.

ТУСГААРЛАГДСАН 38 ХҮНИЙ ДАВТАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1041 иргэн эмнэлгийн ажиглалтад байна. Шинээр 272 иргэн тусгаарлагдсан бол ажиглалтаас 155 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Одоогоор ажиглалтын 10 байранд хоёр их эмч, 25 резедент эмч ажиллаж байна. Өчигдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Жаргалант", Цэргийн төв эмнэлэг, "Энхсаран" зэрэг эмнэлэг, сувилал, зочид буудалд тус тус  хуваарилж тусгаарласан. Одоогоор тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдын 350 ширхэг ачаа тээш, 750 кг карго болон 12 тээврийн хэрэгслийг ЗӨСҮТ-ийн баг халдваргүйжүүлж ариутгасан байна. Мөн өчигдөр 14 чиглэлийн гал тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 10 эмч ажиллаж 340 ажилтан 4800 гаруй хүнд тандалт судалгаа хийж, хяналт тавьжээ. Өчигдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 274 хүнд шинжилгээ хийхэд нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарснаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан 40 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 12 нь эдгэж дараагийн шатны эмнэлгийн хяналтад оржээ. Одоогоор ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байгаа юм байна. Өвчтөнүүдийн дунд хатгалгаа болсон, халуурсан иргэд байгаа бол өндөр настай, элэгний хорт хавдартай коронавирусээр өвчилсөн хүн эмчлэгдэж байгаа нь эмч нарын анхаарлын төвд байна гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. ХӨСҮТ-өөс нийт гурван лабораторид хийсэн 332 хүний шинжилгээ хийжээ. Дархан-Уул аймаг дахь вирус судлалын салбар лабораторид Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 21 ачаа тээврийн жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн ажиглах байрт тусгаарлагдсан 38 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарснаар коронавирус илрээгүй байна. Түүнчлэн Завхан аймгаас ирүүлсэн Тандалтын зорилгоор шинжилгээнд хамрагдсан гурван иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 101 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа бөгөөд тандалт судалгаа, эмчилгээ хяналт үргэлжилж байгаа юм.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Sunday, May 3, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж