Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн яамны 24:00 цагийн 119 тусгай дугаарт нийт 201 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Турк, Швед, Австри улсаас холбогдсон монгол иргэдэд коронавирусийн эмнэл зүйн зөвлөгөө өгчээ. Швед улсад амьдарч буй монгол иргэнээс коронавирус илэрч гэрээр тусгаарлагджээ. Биеийн байдал нь хөнгөн байгаа аж.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
-Гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д хэвтсэн хоёр иргэн эдгэж, 40 хоногийн дараа эмнэлгээс гарлаа. Батлагдсан тохиолдол 40 боллоо. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 иргэн байна. Тавдугаар сарын 3-нд Франкфуртийн нислэгээр 274 хүнээс шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрсэн.
ТУСГААРЛАГДСАН 38 ХҮНИЙ ДАВТАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ СӨРӨГ ГАРЧЭЭ
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1041 иргэн эмнэлгийн ажиглалтад байна. Шинээр 272 иргэн тусгаарлагдсан бол ажиглалтаас 155 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Одоогоор ажиглалтын 10 байранд хоёр их эмч, 25 резедент эмч ажиллаж байна. Өчигдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Жаргалант", Цэргийн төв эмнэлэг, "Энхсаран" зэрэг эмнэлэг, сувилал, зочид буудалд тус тус хуваарилж тусгаарласан. Одоогоор тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн байгаа аж. Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдын 350 ширхэг ачаа тээш, 750 кг карго болон 12 тээврийн хэрэгслийг ЗӨСҮТ-ийн баг халдваргүйжүүлж ариутгасан байна. Мөн өчигдөр 14 чиглэлийн гал тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 10 эмч ажиллаж 340 ажилтан 4800 гаруй хүнд тандалт судалгаа хийж, хяналт тавьжээ. Өчигдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 274 хүнд шинжилгээ хийхэд нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарснаар Монгол Улсад коронавирусийн батлагдсан 40 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 12 нь эдгэж дараагийн шатны эмнэлгийн хяналтад оржээ. Одоогоор ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байгаа юм байна. Өвчтөнүүдийн дунд хатгалгаа болсон, халуурсан иргэд байгаа бол өндөр настай, элэгний хорт хавдартай коронавирусээр өвчилсөн хүн эмчлэгдэж байгаа нь эмч нарын анхаарлын төвд байна гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. ХӨСҮТ-өөс нийт гурван лабораторид хийсэн 332 хүний шинжилгээ хийжээ. Дархан-Уул аймаг дахь вирус судлалын салбар лабораторид Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн 21 ачаа тээврийн жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн ажиглах байрт тусгаарлагдсан 38 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарснаар коронавирус илрээгүй байна. Түүнчлэн Завхан аймгаас ирүүлсэн Тандалтын зорилгоор шинжилгээнд хамрагдсан гурван иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 101 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа бөгөөд тандалт судалгаа, эмчилгээ хяналт үргэлжилж байгаа юм.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Sunday, May 3, 2020
Холбоотой мэдээ