Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжсэн гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжсэн гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжсэн гэв

АН-ын бүлэг хуралдаж, энэ талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар хийлээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанд журам ёсоор УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн байна.

Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард иргэдээс авсан судалгааны талаар бүлгийн гишүүдэд танилцуулжээ. Уг судалгааг 2000 орчим иргэдээс авсан байна. Судалгаагаар Үндсэн хуулийн зарим зүйлийг өөрчлөх нь зөв үү гэдэгт судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь зөв гэж хариулжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард түмнээсээ асуух нь зөв үү гэдэг асуудлын иргэдийн 80 хувь нь дэмжжээ. Үүнээс гадна Сумын засаг даргыг улс төрийн намууд нэр дэвшүүлж олонх болсон намын 10 гаруйхан хурлын төлөөлөгч шийддэгийг болиулж иргэдийн дундаас нэр дэвшүүлж сумын нийт иргэдийн саналаар сонгодог болох гэсэн санал 91.8 хувь нь дэмжсэн байна. Аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд сонгох биш аймгийн хурлын төлөөлөгчид сонгодог байх саналыг иргэдийн олонх дэмжсэн байна. УИХ-ын гишүүдийн 25 хувь нь гарын үсэг зурж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцдэг одоогийн тогтолцоог халж 51 хувь болгон өөрчилж Засгийн газрыг тогтвортой байдлыг хангах гэсэн саналыг 71 хувь нь зөв гэж үзжээ. Засгийн газрын гишүүнийг УИХ томилж чөлөөлдөг. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг өргөн барьдаг нь буруу. Тиймээс Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж чөлөөлдөг болгож өөрчлөх гэдэг саналыг иргэдийн 54 хувь дэмжсэн. 3-4 сайд нь л УИХ-ын гишүүн гишүүн байх, “давхар дээл”-ийг цөөлөх асуудалд 76 хувь зөв гэж үзжээ. Аймгийн төвүүдийг сум биш хот болгож өөрчлөх нь зөв үү гэдэг саналд иргэдийн 67 хувь нь зөв гэж үзсэн байна. Шүүх прокурорын үйл ажиллагааг зөвхөн Ерөнхийлөгчөөс хамааралтай байгааг өөрчилж УИХ, Засгийн газрын оролцоог нэмэгдүүлж бие даасан байдлыг нь хангах гэдэг саналд 63 хувь нь зөв гэж үзжээ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв үү, буруу юу гэдэгт иргэдийн 79 хувь нь буруу гэж үзсэн байна. Сонгуулийг таван жилд нэг удаа хийх нь зөв үү гэдэг саналд иргэдийн 51 хувь нь дэмжсэн байна.

АН-ын бүлэг одоо УИХ-ын сонгуулийг явуулахдаа саналын хуудсан дээр Үндсэн хуульд орох өөрчлөлтүүдээ нэг бүрчлэн бичээд ард иргэдээс зэрэг санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн саналыг ярилцаж байгаа аж. Нэгэнт иргэд сонгуулиа өгөх гээд зардал гаргаад ирж байгаа учраас Ард нийтийн санал асуулга гэж дахин зардал гаргалгүй ингэж шийдэж болно гэж үзсэн байна.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: -АН, Засгийн газар 2012 оноос өнөөдрийг хүртэл хийсэн ажлуудаа иргэдэд танилцуулж ирсэн. 2012 оноос өмнө 1.8 тэрбум долларыг МАН зүгээр л цацаж байсан. Яг энэ хэмжээний мөнгөөр АН олон болоод юу хийсэн бэ гэдгийг иргэд мэдэж байгаа. Баруун аймгуудад бензиний үнэ 230-270 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-160 төгрөгөөр буурч байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч буурч байгаа. 2012 онд Шинэчлэлийн Засгийн газар гарсныхаа дараа нефтийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч эхэлний үр дүн одоо гарч байна. Дотоодын валютын ханшийн савалгаанд өртөхөөргүй. Ийм тогтвортой байдалд оруулсан нефтийн үнийг. Валютын ханшийн өөрчлөлт, Засгийн газраас явуулсан бодлогын үндсэн дээр нийтдээ 60 орчим хувийн татварын үйл ажиллагаан дээр тоглолт хийгээд үнийн тогтвортой байдлыг барьж байгаа. Энэ бол 2012 оны сонгуульд ард түмний хийсэн сонголтын гавьяа гэж хэлмээр байна. Монголын зүүн талаас баруун тал хүртэлх замын хэмжээнээс илүү гарсан хар замыг энэ гурван жилд хийсэн. Энэ бол ард түмний сонголтын гавьяа. Одоо хар зам Солонготын даваа давж байгаа. Цаашдаа баруун аймгуудыг холбоход ойрхон болсон. Өнгөрсөн долоо хоногт хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн хуулиа баталлаа. 2003 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан. Нэлээн хар, шоронжсон хууль гэж нэрлэгдэж байсан. Энэ хуулийг хүмүүнлэг, хүний эрхийн тал руу хандуулсан хууль болгосон. Хүнийг барьж хорихоос илүү, нийгэмшүүлэх, олон гэмт хэргүүдийг зөрчлийн хуулиар шийддэг болгож байгаа. Мөн эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжээд Монгол Улсад хоёр тэрбум орчим төгрөг орж ирсэн байна. Энэ хууль бүрэн хэрэгжихэд 3-4 их наяд төгрөгөөр тэлнэ гэж байна. Сонгуулийн хуулийг ярилцлаа. Сонгуулиа нэг өдөр явуулья гэсэн санал гаргасныг Ардын нам дэмжихгүй байна. Мөн хар машинаасаа татгалзья гэдэг нь гар утаснаасаа татгалзья гэдэгтэй утга нэг байна. Тиймээс Сонгуулийн хуулиасаа урьтаж намуудын тухай хуулиа эхэлж ярилцъя гэж намын бүлэг үзэж байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Р.Амаржаргал гишүүн АН-ыг компанийн хэмжээнд ажиллаж байна гэж шүүмжилсэн. Энэ шүүмжлэлийн талаар АН-ын бүлэг ярилцсан уу?

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: -Р.Амаржаргал гишүүний нийтлэлийн талаар тодорхой яриагүй. Ер нь АН хийсэн бүтээсэн зүйлээ ард түмэндээ таниулж, сурталчилж байя, алдаа оноогоо залруулж байя гэж байнга ярьдаг. Өнөөдөр АН-ын үнэт зүйлийн талаар гишүүд ярьсан. Үнэт зүйлгүй байх, Ардчилал шударга ёсны төлөө тэмцэж явснаа мартахгүй байх зэргийг ярьсан. Хийсэн бүтээснээ их бага ярьж байна гэсэн шүүмжлэлд өртсөн. Р.Амаржаргал гишүүн намууд хэтэрхий их хөрөнгөжиж байна. Эдийн засгийн хувьд асуудал хөндсөн байсан. Ерөнхийлөгчийн Улс төрийн намын хуулийг бүлгийн хурал дээр нэлээд ярьсан. Намууд өмчтөй, байртай байх нь буруу юм. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн улс төрийн намын тухай хуулийг дэмжиж байгаа. Зарим намууд өөрсдийнхөө намын байрыг хураалгахаасаа эмээж энэ хуулийг дэмжихгүй байх зүйлүүд нэлээд байна. Зарим намын байр улсын төсвийн хөрөнгийн баригдсан хэр нь бизнесийн хэрэгсэл болчихсон, зээлийн барьцаанд орчихсон байгаа. Тиймээс үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Ард нийтээс асуусан гэж байна. Хаанахын ямар компани, хэдэн иргэнээс судалгаа авсан бэ?

-Судалгааг ямар компани хийсэн талаар мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар 2000 орчим хүнээс авсан юм шиг байна. Судалгаан дээр гол, гол дүгнэлтүүд гарсан. Энэ нь АН-ын цаашид ярих гол луужин болж байна гэсэн үг.

-Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэнэ гэхээр Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж амжих юм уу?

-Сонгуулийн хууль дээр хэд хэдэн удаа ажлын хэсэг уулзсан. Энэ уулзлатаас санал тоолох автомат машин, бусад сонгуулийг хамт явуулах гэсэн хоёр асуудал дээр санал нийлэхгүй юм шиг байна. Энэ асуудал нэг тийш шийдэгдэхгүй бол сонгуулийн хууль өөрчлөгдөхгүй байх магадлал өндөр. Автомат машинд итгэхгүй бол бүх намын бүлгүүдийг суулгаж байгаад, хэвлэлийнхний өмнө тест явуулаад үзэж болно. Ер нь автомат машин ашиглаж сонгуулиар гарч ирчхээд одоо энэ машин буруу гээд яриад сууж байх нь хэр зөв зүйтэй асуудал юм бол. Харин хяналтын тооллогын тоог нэмж болох юм гэдэг дээр намын бүлгүүд санал нийлж байгаа юм.

-АН-ын Ерөнхий нарий бичгийн дарга Л.Эрхэмбаяр ИЗНН-тай нэгдэхэд болохгүй юм байхгүй гэж ярьж байна. АН сууриараа ийм байр суурь бариад байгаа юм уу?

-Албан ёсны нийлнэ, нийлэхгүй гэсэн мэдээлэл ирээгүй. Өнөөдөр бүлгийн хурлаар ийм асуудал яриагүй.

Т.ДАВААНЯМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Алуурчид болиорой 2015-12-07 183.81.171.135

Ард түмэн энэ санал асуулганд ороогүй шүү. Луйвардаж гүжирдэхээ болиорой. АН-н алуурчид дээрэмчид амь тавих цаг нь дөхөөд ирэхээр нүд нь улаанаар эргэн улайрч байх шив

Хэзээ хаана санал асуулга явуулсан юм бэ 2015-12-07 183.81.171.135

Ард нийтийн санал асуулга явуулсан гээд шал худлаа яриад байх. Хэзээ хаана санал асуулга явулсан юм бэ? Шал худлаа. Луйвраар бүхнийг шийддэгэ болиочээ. Ард түмнээ хэтэрхий доромжилж байна

Зочин 2015-12-07 203.91.118.70

АН нөгөө сайн сурсан большевик аргаараа л үзэж байх шив дээ?

Зочин 2015-12-07 103.229.123.65

50% ХҮРТЭЛ СУУДАЛ АВААГҮЙ БАЙЖ ИНГЭЖ ТОЛХИЛЦОЖ БАЙГАА АН ЭНЭНЭЭС ОЛОН БОЛВОЛ ЯАНАА МОНГОЛ БИТГИЙ ХЭЛ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД СОЛИОРОХ БИЗ

Манай АН-ынхан Х.Баттулгаас бүү ай. 2015-12-07 49.173.8.35

Унзад хоолойтой, бадруун биетэй, өчүүхэн тархитай, хөрөнгө мөнгөтэй, ардчилсан холбоо гэх татаастай, цаагуураа Оросуудын дэмжлэгтэй байж магадгүй Х.Баттулга гэх урвагчаас бүү ай.

Арай дэндэнэ ээ. 2015-12-07 203.91.118.70

-Судалгааг ямар компани хийсэн талаар мэдэхгүй байна. Миний ойлгож байгаагаар 2000 орчим хүнээс авсан юм шиг байна. Судалгаан дээр гол, гол дүгнэлтүүд гарсан. Энэ нь АН-ын цаашид ярих гол луужин болж байна гэсэн үг. гэнэ үү??? Эрүүл үү???

Зочин 2015-12-07 122.201.22.217

ха ха ха, хо хо хо

Зочин 2015-12-07 202.21.106.110

муу хогийн нохойнууд худал шааж бна ард түмнээс асуусан ч гэх шиг муу луйварчид минь битгий хуцаарай зүгээр хүссэн хүсээгүй зайгаа тавина

Зочин 2015-12-07 203.91.118.70

Танай нам сөнөвөл таарна.

Үндсэн хууль өөрчлөх нь эрт байна. 2015-12-07 49.173.8.35

АН-ынхан бүгдээрээ үндсэн хууль өөрчлөх гээд байгаа юм биш, Манай намд шургалсан фортуна, женко мэтийн хэдэн солиотой юмнууд бас дээр нь Г.Уяга мэтийн популист экстремист нуугдмал коммунистуудын хийж байгаа ажил юм.

Цагаан өнгөтэй болгоё. 2015-12-07 49.173.8.35

МАН-ынхан санал тоолох машиныг хар машин гэж нэрлээд байгаа тэгвэл одоо шинээр ирэх машинуудыг цагаан өнгөтэйгээр захиалах хэрэгтэй. Хэрэв санал тоолох автомат машиныг цагаан өнгөтэй болговол, МАН-ын коммунистууд Америк машин гэж даапаална, тэгвэл санал тоолох машиныг Герман юм уу, Японд цагаан өнгөтэйгээр захиалах хэрэгтэй.

ахаха 2015-12-07 202.179.11.134

АН ийм нэг элэг доог болсон юм ярихаа хийхээ болилдоо,үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж улангасан зүтгэсэн зарим нэг хүний цагаандаа гарсан худлаа яриа үнэхээр олон түмний дургуйг хүргэж байна шүү,ийм хөнгөн хуудам юм хийх ярихаа боль,урд нь бас ЕС санал гар утсаар авна гэж нэг хачин юм хийсэн,баахан хүүхдүүд бөөгнөөд хариу өгч байхтай ч таарч л байсан,ингэж нүгэлийн нүдийг гурилаар хуурах хэрэг юу байна,ард түмэн дэмжсэн гэсэн наад нэг дэмий яриагаа зогсоо,иргэдээ ингэж тохуурхахаа болилдоо,та нар ингэж аальгүйтэхээсээ ичээч.

Зочин 2015-12-07 202.179.26.55

Ямар компани судалгаа хийснийг мэдэхгүй, миний ойлгож байгаагаар 2000 орчим хүнээс судалгаа авсан юм шиг байна.... энэ авгай чинь галзуу юм уу эсвэл согтуу юм уу. З сая хүнийг 2 мянган хүн төлөөлөхгүй шүү.

Цагаан өнгөтэй болгоё. 2015-12-07 49.173.8.35

МАН-ынхан санал тоолох машиныг хар машин гэж нэрлээд байгаа тэгвэл одоо шинээр ирэх машинуудыг цагаан өнгөтэйгээр захиалах хэрэгтэй.

Батэрдэнэ 2015-12-07 202.9.41.119

Үнэн үг хэлсэн хүнд МАНгарууд өштэй Үхэр унасан хүнд нохой өштэй Гэхэд таарахаар болж дээ янз нь

Иргэн 2015-12-07 202.9.41.157

Одонтуяа гэж нэг гацаа юм худлаа ярихаасаа ичихгүй байна уу. Баянголчуудаа дахиж бүү сонго. Та нар шиг дампуу юмнуудаар ҮХ-ийг оролдуулах хүсэл алга

Зочин 2015-12-07 202.21.110.150

Энэ эрх баригчид нээрээ далан худалч хүмүүс байх юмаа. Яаж ингэж худлаа ярьж чаддаг байна аа. Монголд ер нь хэн хамгийн сайн худлаа ярьж чадсан хүмүүс нь л УИХ-д ордог юм байна дөө. Одооноос худлаа ярьж сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийдэг ч юмуу дөө

Зочин 2015-12-07 203.91.118.70

Ардчилсан феодалуудын үнэн нүүр царай нь энэ. Эд нарт найдалтгүй болсон. Гадныхны гар, хөл бологчид.

Зочин 2015-12-07 122.201.31.152

Ард түмний нэрийг барьж дэндүү их худлаа хэлдэг боллоо, Судалгаа авсан ядахдаа 10 хүний нэр хэлчих очоод асуугаад өгий. Энэ арай дэндэж байна ааааа

Пүрэвхүү 2015-12-07 122.201.31.5

,Готовын Бат-Оюун хуурамч диплом үйлдэж, тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, гарын үсэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн. Готовын Бат-Оюун 46 настай хятад. Завхан аймагт 1-р ангид 2 хоног суугаад өглөө эрт босож чадахгүй сургуульд явахаа больсон. Сургууль оройны хоолны дараа 8 цагаас ороосой гэнээ. Энэ хүнийг харсан хүн байвал яаралтай цагдаад мэдэгдэнэ үү. Цагдаагийн газараас Г.Бат-Оюуны Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгч туслана уу. Боловсролын яамнаас хуурамч дипломны серийн дугаарыг тулгаж, Завханы 10 жилийн 1-р дунд сургуулиас "1-р ангид байхдаа гарсан" гэдэг бичиг авч ирж энэ хүний залилан мэхлэхийг зогсоож хуурамч бичиг баримтаар ажилд орж цалин авч байсныг улсад буцааж төлүүлж өгнө үү.

Пүрэвхүү 2015-12-07 122.201.31.5

,Готовын Бат-Оюун хуурамч диплом үйлдэж, тамга тэмдэг хуурамчаар үйлдэж, гарын үсэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн. Готовын Бат-Оюун 46 настай хятад. Завхан аймагт 1-р ангид 2 хоног суугаад өглөө эрт босож чадахгүй сургуульд явахаа больсон. Сургууль оройны хоолны дараа 8 цагаас ороосой гэнээ. Энэ хүнийг харсан хүн байвал яаралтай цагдаад мэдэгдэнэ үү. Цагдаагийн газараас Г.Бат-Оюуны Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгч туслана уу. Боловсролын яамнаас хуурамч дипломны серийн дугаарыг тулгаж, Завханы 10 жилийн 1-р дунд сургуулиас "1-р ангид байхдаа гарсан" гэдэг бичиг авч ирж энэ хүний залилан мэхлэхийг зогсоож хуурамч бичиг баримтаар ажилд орж цалин авч байсныг улсад буцааж төлүүлж өгнө үү.

Зочин 2015-12-07 103.57.94.233

ЦАХИМ СУДАЛГААГААР ИРГЭДИЙН 67 ХУВЬ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ӨӨРЧЛӨХИЙГ ДЭМЖЭЭГҮЙ БАЙНА ЛЭЭ. ДУР ЗОРГООРОО ХУДЛАА ЯРЬЖ, ӨӨРСДИЙН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЖ АСУУДЛЫГ ХҮЧЭЭР ШИЙДЭХ ГЭДЭГ БАЛМАД АРГААСАА САЛААЧ ЭЭ ТА НАР.

Зочин 2015-12-07 103.57.94.233

Ард түмэн дэмжиж байна гэнэ. Ёстой худлаа шүү. Харин ч төслийг олж үзсэн хүмүүс түүхий, алдаатай, эргэлзээтэй, төрийг илүү хямруулж мэдэх заалтууд байна гэж ярьцгааж байгаа. Тэгээд ч цаг хугацаа байхгүй энэ үед ингэж хөөарцөглөх хэрэггүй ш дээ. Яг Үндсэн хууль өөрчлөх гээд байгаа ч юм уу даа, хамаг булхай луйвар нь хүчтэй яригдаад ирэхээр олны анхаарлыг өөр сэдэврүү төөрүүлэх гэсэн л ажиллагаа шиг санагдаж байна.

Зочин 2015-12-07 150.129.143.24

маразм бля

Зочин 2015-12-07 124.158.74.171

Ардийн нам тэр мөнгийг ард олондоо тарааж хамтарч идсэн бол ардчилсан нам олуулаа иднэ гэж амалчихаад цөөхүүлээ идсэн шүү дээ Худлаа л гэж лав хэлэхгүй байх

Зочин 2015-12-07 103.229.123.65

ЭНЭ СУДАЛГАА САНАЛ АСУУЛТ БОЛ ЗҮГЭЭР Л ХООСОН ЯРИА ДҮР ЭСГЭЛТ ШҮҮ ДЭЭ КОММУНИСТУУД Л ИЙМ ТЕХНОЛОГИОР АЖИЛЛАЖ ЭРХ МЭДЛЭЭ АВЧ ҮЛДДЭГ ЮМ ТЭГЭХЭЭР МОНГОЛ ОРОНД АРДЧИЛАЛ НЭРТЭЙ КОММУНИСТ Л ДҮР ТӨРХ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ

иргэн 2015-12-07 202.179.28.127

Гудамжаар "Хэний гавьяа вэ" гэсэн самбар өлгөснийгөө Одоо эдийн засгийг элгээр нь мөлхүүлж,төрийн олигархиудад өгсөн нь 2012 оны сонголтын чинь гавьяа гэж ам асууж байна.Үндсэн хууль өөрчлөхийг ямар байгууллага судласнаа мэдэхгүй байж иргэд дэмжиж байгаа мэтээр ярьжээ Гэтэл цахим орчинд явуулж байгаа судалгаагаар 57,1-63,2 хувь нь буруу гэсэн байх юм Ингэж худал хэлж мэдээлэлгүй хүмүүсийг доромжилж болохгүй.Хөгийн нөхдүүд байна шүү

bgaaa 2015-12-07 175.223.22.253

Haanaas yu oljchihood sudalgaa hiichihlee geed ***** bgaa yum be? Teneg garuud bur soliorch bainaa. Odoo ene yarigaa zogsooh heregtei. Uurchluh heregtei bol uls oron dayar uguidee l nariin sudalgaa hhij heletsulj baij uurchluh ni zuv. Enhbold metiin ulshagaagchid hezeech bu itge.

Иргэн 2015-12-07 27.123.214.120

та нар шиг дампуу юмнуудаар ҮХ-г оролдуулахгүй

Иргэн 2015-12-07 27.123.214.120

та нар шиг дампуу юмнуудаар ҮХ-г оролдуулахгүй

Зочин 2015-12-07 59.153.115.251

монгол дампуурчих юм байна. юу бодож энэ хэдэн хулгайчдаар үнэдсэн хуулиа оролдуулдаг юм бол монголчуудыг ойлгохгүй юм

Зочин 2015-12-07 202.70.33.242

surug huchin geheer l buh yamiig muu muuhai talaas ni haraad buraad baidag tuuniig ni zarim heden teneguud ni ulguj avaad l haranhui bolgood esvel shantaajlah heregsel bolgoj ashiglaad uursduu bayajaad baih yam jaahan huchtei zoritoihon baival yaasan yam bee tur zasgiin terguunuudee ingeed yavaad baival ene uls oron chini mud uudluhgui boltoi shuu

zochin 2015-12-07 124.158.73.28

Ард нийтээс асуусан гэж байна. Хаанахын ямар компани, хэдэн иргэнээс судалгаа авсан бэ? -Судалгааг ямар компани хийсэн талаар мэдэхгүй байна.

Зочин 2015-12-07 103.9.90.130

Bolioroi. 2000 xunii sanal ch gex shig. tegj yum shiidexgui dee. Medseer baij meden budilj xucheer shiidex gej zutguulj baigaa ni uchir dutagdaltai. Ene bol erx barigchdiin xiij baigaa eeljit xuchirxiilel.

уу 2015-12-07 202.179.28.34

76 малуудад итгэхгүй байна. бэлчээртээ гар эсвэл идшиндээ идүүл.

3 say hyniig 2 myngan tuluuluh bitgii ***** za 2015-12-07 202.70.47.186

3 say hyniig 2 myngan tuluuluh bitgii ***** za

Зочин 2015-12-07 183.177.98.130

та нар уул нь юм хийсэн хийсэн юмаа эхнээс нь сайн ярьж явсангүй тухайлбал хотын төвд цэцэг тарилаа гэж ман шүүмжилсэн гэтэл зөндөө олон ажлын байр гаргаж хүнээр юм хийлгэж цалин өгсөн байдаг гэтэл тэрийг нь цэцэг 6 тэрбум төгрөгөөр тарилаа гэсэ бүрд сард 21,0 мян төг өгч өр тавьсанаас иргэдээрээ ажил хийлгэсэн нь зөв байсан юм

hetsuu humuus 2015-12-07 103.229.120.204

erunhii yum yarisaar baital esreg zugruu uls oron yavaad hund baidald orloo

Зочин 2015-12-07 112.72.11.67

saihan burj bnaa ta nart itgehgui bna zugeer l dordohin 7 avaad haychih

Зочин 2015-12-07 203.91.114.170

2000 hun ni hen yum uursdiin hamaatan sadnaas asuusan bol sudalgaa gehed hetsuu l bolno shuu tegeed odoo erh barij baigaa surug huchin UIX gishuud bol undsen huuli oroldoh erh ch baihgui humuus shuu dee