
Израилийн бөмбөгдөлтийн үеэр алагдсан Исса Батран нь Хамас бүлэглэлийн мэдэлд байдаг Газын зурвасын төв хэсгийн зэвсэгт бүлэглэлийн гол удирдагч байсан бөгөөд тэд гар хийцийн ойрын тусгалын пуужин хийж байгаа юм байна. Энэхүү бүлэглэлийнхэн Египетийн нутаг руу нэвтрэн ордог газар доорхи нүхэн хонгилуудаар дамжуулан холын тусгалын пуужин нууцаар авчирдаг ажээ.
Хамасын бүлэглэлийнхэн Израилийн Аскалан хот руу хятадад үйлдвэрлэсэн холын тусгалын 122 мм-ийн Град пуужин харвасны дараа 2009 оны нэгдүгээр сараас хойш нам тайван байсан энэ зурвас газарт дахин түгшүүртэй байдал бий болсон байна. Израилийн Аскаталан хот 125000 хүн амтай бөгөөд Хамасын мэдлийн дор байдаг Газын зурвасын бүсээс 12 км-ийн зайтай оршдог аж. Хамасын бүлэглэлийн харвасан пуужинд хүний амь нас эрсдээгүй байна.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг