“Бадмаараг” багийн даамчид түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

“Бадмаараг” багийн даамчид түрүүлэв

Улсын аварга "Бадмаараг" баг. ОУИМ Г.Ганжаргал, СМ Д.Эрдэмбилэг, СМ Д.Чойжилсүрэн, ДМ Б.Отгон-Эрдэнэ, ДМ Б.Билгүүн нар

 

Монголын даамын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх багийн УАШТ Баянзүрх дүүрэгт байрлах “Бадмаараг” төвийн байранд энэ сарын 4-6-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд нийт 15 баг өрсөлдсөнөөс олон улсын их мастер Г.Ганжаргал ахлагчтай “Бадмаараг” баг 14 оноогоор түрүүлж, Монголын даамын холбооны нэрэмжит шилжин явах цомыг гардлаа. Тэнцүү 12 оноотой гурван багаас ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай "Чемпионс" баг мөнгө, спортын мастер Э.Энх-Эрдэнэ ахлагчтай "Алтан өрөг" баг хүрэл медалийн эздээр тодорсон юм. Үндсэн болон блиц тэмцээнд медалийн төлөө хүчтэй өрсөлдсөн спортын мастер Т.Пүрэвдорж ахлагчтай "Алтан титэм" багт тэмцээний тусгай шагналыг олгожээ.

Багууд 5 хүний бүрэлдэхүүнтэй өрсөлдсөн бөгөөд ширээний аваргуудыг тодруулахад ОУИМ Г.Ганжаргал, ОУИМ О.Түвшинболд, СМ Л.Гансүх, ДМ Б.Отгон-Эрдэнэ, ДМ Ц.Чинзориг нар тус бүрийн ширээнд тэргүүллээ гэж Монголын даамын холбооноос мэдээлэв.

OУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай "Чемпионс" баг мөнгө

Спортын мастер Э.Энх-Эрдэнэ ахлагчтай "Алтан өрөг" баг хүрэл медаль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж