"GOT" цувралын "Уул" дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.05.04-нд нийтлэгдсэн

"GOT" цувралын "Уул" дээд амжилт тогтоолоо

"GOT" цувралын "Уул" дээд амжилт тогтоолоо

АНУ-ын HBO телевизийн цуврал болох GOT буюу “Хаан ширээний тоглоом” киноны “Уул”  Хафтор Бьёрнссон хүндийн өргөлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэрбээр өнгөрөгч Бямба гаригт deadlift буюу үндсэн таталтаар 1,104.5 паунд буюу 501 килограммыг өргөж тус спортын түүхэнд хэний ч үзүүлээгүй амжилтыг үзүүлсэн аж.

“Уул” Хафтор Бьёрнссон энэ тухай өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан “Хэлэх үг алга аа. Үнэхээр гайхалтай өдөр, үүнийг үлдсэн амьдралынхаа турш санан дурсах болно. Би өөртөө ‘Би бол яс зуусан нохой’ гэх бодлыг суулгасан. Гэр бүл, найз нөхөд, дасгалжуулагчид, дэмжигчид, ивээн тэтгэгч, үзэн ядагчид гээд энэ өргөлтийг амжилттай болоход дэмжиж тусалсан бүхий л хүмүүстээ талархмаар байна” хэмээжээ.

Өдгөө 31 настай Исланд аварга биетэн маань World’s Strongest Man тэмцээнд 2012 оноос хойш оролцож олон удаа нэг, хоёр,  гуравдугаар байранд шалгарч байсан бөгөөд 2018 онд түрүүлж байжээ. Мөн Arnold Strongman Classic title тэмцээний сүүлийн гурван жилийн аварга ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж