Coldplay-ийн сүүлчийн цомог A Head Full оf Dreams

Хуучирсан мэдээ: 2015.12.07-нд нийтлэгдсэн

Coldplay-ийн сүүлчийн цомог A Head Full оf Dreams

Өнгөрсөн баасан гаригт хөгжмийн хорхойтнуудын тэсч ядан хүлээж байсан Coldplay хамт олны шинэ A Head Full оf Dreams цомог худалдаанд гарлаа. Тус хамтлагийн Крис Мартины хэлж байгаагаар долоо дахь цомог нь тэдний хамт олны сүүлчийн нэгдсэн бүтээл гэнэ.

Сайн хөгжим нь стиль, цаг үеэсээ хамаардаггүй, үргэлж өөрийн гэсэн сонсогчидтой. Coldplay хамтлагийнхан поп хөгжим сонирхогчдоос эхлээд хөгжмийн бишрэн шүтэгчид, жинхэнэ үнэлэгч нараар хэзээ ч дутаж байсангүй гэвэл илүүдэхгүй байх. Орчин цагийн хамгийн тод томруун брит-поп-хамт олон шинэ клип, сингл эсвэл цомгоороо сонсогч нарын уяруулж, татаж ирсэн бөгөөд үүнийгээ хийсээр л байгаа юм. Ямар ч материал дээр ажилласан ч хөгжим үгийн шилдэг зохицолтой, ая аялгуу сайтай жишгийг Coldplay бүтээж иржээ. Өнгөрсөн баасан гаригт хамт олон өөрсдийн сүүлчийн гэх A Head Full оf Dreams цомгоо танилцууллаа. Viva la Vida or Death and All His Friends (2006) цомгоос хойш эхэлсэн хөгжимчдийн зөрөлдөөн тэднийг нэг мөр салгав бололтой. Гэхдээ…

A Head Full оf Dreams гэсэн шинэ цомгийн нэр нь тэдний 15 жилийн хамтын ажиллагааны хөгжмийг тодорхойлж байна. Долоон цомог, “Грэмми”, Brit Awards зэрэг шагналууд, аялан тоглолт, сая сая шүтэн бишрэгчид, худалдааны хамгийн өндөр чансааг бий болгов. A Head Full оf Dreams шинэ цомог тэдний 11 трек өөр юу хэрэгтэй билээ?

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж